Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үлэмж бадрах, “Үнсдэг” Ц.Содномдорж

2022-8-01
0
ЖИРГЭХ

Тэр сайн бөх байлаа. Мөн Монгол түмний хайртай хүү, Хөвсгөл аймгийнхаа бахархал байв. Ер нь л Монгол Улсын үлэмж бадрах арслан Ц.Содномдорж 2019 оны наадам хүртэл улсын наадамд түрүүлэх хэмжээнд яригддаг бөх байлаа. Тэрбээр улсын наадамд найман удаа шөвгөрч нэг удаа түрүүлж, нэг удаа найм давсан хүчит арслангуудын нэг. 1986 оны бар жилд төрсөн өдгөө 36 настай Ц.Содномдоржийн хувьд 2006 онд Хөвсгөл аймгийн наадамдаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж, дараа жил нь дахин түрүүлж хурц чимэг нэмж байв.

Харин 2009 он бол түүний хувьд, түүнийг дэмждэг хүмүүсийн хувьд аз, одтой сайхан жил болж хурц арслан Ц.Содномдорж улсын цолтон болсон юм. Улсын харцага  Т.Өсөх-Ирээдүйтэй тунан барилдаж, улсын цолтон болж байх үеийн тэр Ц.Содномдоржийн уран сайхан барилдаантайг яана. Ийм сайхан идэр начин 2011 онд улсын заан Б.Батмөнхөөр зургаа даван улсын харцага цол хүртсэн. 2015, 2016 онуудад хоёр удаа зургаа даван харцага цолоо батласан. 2016 оны цагаан сарын барилдаанд улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан. “Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй” гэдэг сайхан дуу эгээ л Ц.Содномдоржид зориулагдсан мэт байв аа, тэр үед.

Хөвсгөлийн эр бор харцага Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж улсын арслан цолтон болоход монгол түмэн уухайлан бахархаж, баярлаж байлаа. 2019 оны улсын их баяр наадамд их шөвөгт шалгаран улсын арслан Э.Оюунболдод тахим буулгасан ч Э.Оюунболдоос допинг илэрсэн учир наадмын дараа түүний давсанд тооцож үлэмж бадрах чимэг нөхөн олгосон. Ид ирэн дээрээ барилдаж байгаа түүний хувьд сэргээштэй бөхөд өвдөг шороодсон нь дэндүү харамсалтай явдал байлаа. Монгол бөхийг шимтэн үздэг үзэгчдийн хувьд ч тэр жил Ц.Содномдорж арслан сэргээштэй бөхөд тахим буулгаагүй бол түрүүлэх хэмжээнд байсан хэмээн харамсан халаглан, өмөлзөн өмөөрөн ярьдаг. Ц.Содномдорж арслан ийм л хүндэтгэл хүлээсэн нэгэн байлаа.

Гэвч өнөөдөр тэрбээр хойморь нутгийнхаа баяр наадмын бөхийн барилдааныг будилаантуулсан эзнээр нэрлэгдээд байна. “Нэг бол ч яахав засаад авахсан, гэтэл гурвын гурван гахайтай” гэдэг шиг л Ц.Содномдорж арслангийн аймгийнхаа наадмын бөхийг будилаантуулсан, маргаан дэгдээсэн нь ганц биш. Сүүлийн хоёр ч удаагийн Хөвсгөлийн наадмын бөхийн барилдаан хэрүүл тэмцэлтэйгээр өндөрлөж байгаагийн хэргийн эзэн нь мөнөөх л Ц.Содномдорж болчихоод байна.

Өмнөх аймгийн наадамд улсын цолтон бөх болон өөр аймгийн бөхчүүд оролцуулахгүй гэсэн Засаг даргын шийдвэртэй барилдаанд барилдах гэж очин хэл ам дагуулж байсан нь саяхан. Тэгвэл өнөө жилийн аймгийн цол олгох наадмын мөн л будлиулж өөрийн эгчийн дүүг дагуулж ирэн аймгийн заан цолтон болгожээ. Ингэж болгохдоо аль муу бүхнийг хийснийг нутгийн ардууд хэлж түүнийг талбайгаас хөөжээ.

Тэрбээр аймгийн цол олгох барилдааны бүртгэлд өөр аймагт барилдаж байгаа улсын заан Б.Соронзонболдыг бүртгүүлж, гурвын даваанд учраа таарсан хоёр бөхийг хасуулсан байна. Учир нь тэр хоёр бөхийг хасахгүй л бол өөрөө дөрвийн давааны оноолтоор өөрийн дагуулж ирсэн залуу бөх Б.Адьяасүрэнтэй таарах байсныг ийнхүү зөрүүлж өөрөө гоц мөргөжээ. Уг залууг түрүүлүүлэх зорилготой байсан ч түүний багш улсын харцага Г.Элбэг “бие тааруу байгаа учир хүүгээ аймгийн арслан болгомоор байна” гэсэн учраас энэхүү үйл явдал зургийн дагуу аймгийн арслан, заан цолтнууд төржээ. Энэ үйл явдлыг наадам чинь олон аймгийн наадамд эхлэхэд л мэдэж байсан гэсэн постууд бөхийн группуудад олон байгаа аж.

Энэ жилийн улсын баяр наадмын долоогийн даваанд арслан Ц.Содномдорж улсын шинэхэн арслан Б.Орхонбаярыг амлан авч тахим буулган духан дээр нь үнсээд явуулсан. Энэ үйл явдлаа уяачдын наадмаар, “Дүүгээ дэмжсэн, юм залуу хүнд олон түрүү байгаа байх хэмээн тайлбарласан байдаг”.

Энэ үйлд явдлыг бөхдөө хайртай Монгол түмэн баярлан хүлээн авч арсланг жудаг төгөлдөр хэмээн магтаж байсан.

Гэтэл энэ нь хэтийдэж аймгийн цол олгох наадмын их шөвөгт эгчийнхээ хүү, залуу бөх Б.Адьяасүрэнтэй барилдалгүй духан дээр нь үнсэн тахим өгсөн. Үлэмж бадрах арслан маань ингээд “Үнсдэг Содном” хочийг өөртөө наасан.

Энэ хоёр үйл явдлыг их өөгшүүлбэл зүгээр л ид барилдах насан дээрээ дэмжиж байгаа нэрийдлээр эсвэл илүү танил талтай нь хэн хүний хүсээд авч чаддагүй цолыг давалгүй авдаг жишиг тогтох нь. Хөвсгөл аймгийн цол олгох наадамд сумын цолтой 40 гаруй бөх барилдаж чадаагүй. Учир нь бөхийн тоо бүртсэн нэрээр Улсын арслан Ц.Содномдорж хасуулсан гэнэ.

Энэ оны тавдугаар сард арслан Ц.Содномдорж, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай нар Сингапур улсад казино тоглон, хулгай хийсэн хэргээр баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Toim.mn” сайтад  тайлбар хийхдээ тийм зүйл болоогүй би эмчилгээнд явсан миний зүрх муу гэх шалтгаанаар би эмчилгээ хийлгэсэн намайг эмч ер нь спортоор хичээлэх боль гэсэн би 100 жилийн тойм ой болж байгаа барилдах хэрэгтэй гээд эмчилгээгээ хийлгэсэн. Энэ том ойдоо бэлтгэлээ аажим аажмаар хийгээд хичээж барилдана гэж байв. Улсын их баяр наадамд тэр үнэхээр хичээж сайхан барилдсан шөвгөрсөн. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаар мөн тайлбар хийсэн. Энэ тайлбартаа мөн л би Хөвсгөлийн бөхийг дэмжих байсан уу? Ядаж дөрөв давчих, эсвэл улсын начингууд нь цолоо баталчих тэгвэл би харцага болгоод дэмжээд өгье гэж хэлжээ.

Ид сайхан насан дээрээ барилдах ёстой улсын том цолтон би дэмжээд өгье, дэмжээд явуулсан гэж ярих хэр зохимжтой вэ?

Ц.Содномдорж арслан 36 настай. Яг энэ насан дээр 2009 онд дархан аварга  Г.Өсөхбаяр улсын наадам ес даван түрүүлж даян аварга цолны болзол хангаж байв. Мөн аварга Г.Эрхэмбаяр 2013 оны наадамд 35 насандаа түрүүлж улсын аварга цол хүртэж байжээ. Эдгээр аваргууд энэ насан дээрээ түрүүлэх хэмжээнд барилдаж байхад эрхэм арслан маань аймгийн наадамд шинэ цолтон төрүүлэх хэмжээнд сэтгэж эхэлжээ.

Ингэж сэтгэхдээ хамаатныхаа ямар ч цолгүй залуу бөхийг түрүүлүүлэх хэмжээнд зохиол гаргаж түүнийгээ биелүүлж, Үлэмж бадрах чимэгтэй “Үнсээд” тахим буулгах нь бөхчүүдийн маань байнга ярьдаг Монгол бөхийн хийморь, ёс жудагт хэр нийцэх вэ? Ц.Содномдорж арслан мөн өөрийн тайлбар бичлэгт бөхөө байя гэж бодоход эр хүний хувьд гэх үгийг олонтаа хэлсэн. Эргээд танаас асууя. Олон жил улс, аймгийн цол горилж өдөр шөнөгүй бэлтгэл хийчээд бүртгүүлж ч чадахгүй хасагдах бөх өө байя гэхэд эр хүний хувьд хэр санагдах вэ!

 

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Баска (202.55.188.93)
    Галзуу Ганхуягын захиалгаар л бичиж
    2022 оны 08 сарын 02 | Хариулах
  • eee (77.178.247.229)
    mal min nad ulun lalar chin Singapurin kazinod huögai higed barigdsan n unen shu de hudla bahan gutegle ch gene u balai lalrin im ulun bolowsrolgui malnudig shutej ugshuöj bdag malnud yumda ta nar
    2022 оны 08 сарын 02 | Хариулах
  • eee (77.178.247.229)
    mal min nad ulun lalar chin Singapurin kazinod huögai higed barigdsan n unen shu de hudla bahan gutegle ch gene u balai lalrin im ulun bolowsrolgui malnudig shutej ugshuöj bdag malnud yumda ta nar
    2022 оны 08 сарын 02 | Хариулах
  • Өлсөн сдаанууд (66.181.161.64)
    Өсөхийн өлөнгөө нууж яваа. Ам авах гэж Нэх сэржим өргөөл клиддээд байсан сда чинь хэдийг залгисан юм бэ. Ганхуяг гээд байгаа сда нь ч гэсэн энэ согоосоо дээрдэх юмгүй гуйлагчин
    2022 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.109)
    Үзүүрт хүргэдэг үнсэлт .Үлгээд ч нэмэргүй үнсэлтийн хажууд
    2022 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.221)
    Хөвсгөлийн харьяат улсын арслан гэлүү, гарьд гэлүү нэг увайгүй таваарш Содномын оролдоод байдаг гэсэн тэр нөхрийн л шидсэн чулуу бололтой. Хавар бас Сингапурт хулгай хийгээд баригдсан гэж баахан гүтгэсэн
    2022 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.126)
    Хогын хулгайч Содном
    2022 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 55 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 53 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 32 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 51 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 40 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК