Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: “Тайванийг АНУ-аар дамжуулж тусгаар тогтнуулах” нь явуургүй мухар зам

2022-8-04
0
ЖИРГЭХ

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И АНУ Хятадын бүрэн эрхэнд халдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ

Тэрбээр хэлэхдээ "АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын талын албан ёсны байр суурийг үл тоомсорлон Хятадын бүс нутаг Тайваньд эрээ цээргүй хөл тавилаа. Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхэнд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улс төрчид Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо.

 

АНУ Хятадын нэгдмэл байдалд саад учруулна гэж бодох хэрэггүй. Тайвань бол Хятадын нэг хэсэг. Улс орноо бүрэн нэгтгэх нь ерөнхий чиг хандлага бөгөөд түүхийн зайлшгүй хүчин зүйл юм. Бид “Тайванийн тусгаар тогтнол” гэх салган бутаргах үйлдэл болон гадаадын хүчний хөндлөнгийн оролцоонд ямар ч зай хэрхэвч гаргахгүй. АНУ ямар ч аргаар “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжин, өөгшүүлсэн бай хулсан сагсанд ус хийсэнтэй адил хоосон байх ба дэлхийн түүхэнд АНУ бусад улсын дотоод хэрэгт эрээ цээргүй хөндлөнгөөс оролцдог гэсэн муу түүх л бичигдэн үлдэх болно. Тайванийн асуудал нь тухайн үед улс орон сул дорой, эмх замбараагүй байснаас үүдэлтэй ч цаашид үндэстний сэргэн мандлын замаар замнаж төгсөх нь ойлгомжтой.

 

АНУ Хятадын хөгжлийг сүйтгэнэ гэж найдах хэрэггүй. Хятад улс өөрийн улс орны онцлогт тохирсон хөгжлийн замыг аль хэдийнэ олсон. ХКН-ын удирдлагаар 1.4 тэрбум Хятадын ард түмэн Хятадын онцлогтой орчин үе рүү алхаж байна. Бид улс орон болон үндэстний хөгжлөө гол хүчээ болгох бөгөөд мөн бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжилд хүрэхэд бэлэн байна. Гэвч ямар ч улс орон Хятадын тогтвортой байдал, хөгжлийг сүйтгэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Тайванийн асуудлаар өдөөн хатгалга явуулж, Хятадын хөгжлийг удаашруулж, Хятадын энх тайван байдлыг бусниулах оролдлого үр дүнд хүрэхгүй, ичгүүрт ялагдал хүлээх нь гарцаагүй.

АНУ гео улс төрийн тоглоомоор оролдох хоосон санаархлаа болих хэрэгтэй. Энх тайвныг хүсэмжилж, тогтвортой байдлыг бүрдүүлж, хөгжлийг ахиулж, хамтдаа ялах нь бүс нутгийн улс орнуудыг нийтлэг хүсэл юм. Америкийн тал Тайванийн асуудлыг бүс нутгийн стратегитай холбож, хурцадмал байдлыг дөвийлгөж, сөргөлдөөн өдөөж буй нь бүс нутгийн хөгжлийн хандлагатай харшилж, Ази, Номхон далайн орнуудын ард түмний хүсэлтэй сөргөлдсөн маш аюултай муйхарлал. Нэг Хятад зарчим хэдийнэ олон улсын харилцааны үндсэн зарчим болж, дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмын нэг хэсэг болсон.

Америкийн талаас хийх ёстой зүйл бол НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг зөрчих, “Тайваниар шалтаглаж” Ази, Номхон далайд үймээн үүсгэхээ нэн даруй зогсоох явдал юм. АНУ зоргоороо үнэнийг гуйвуулах хоосон горьдохоо болих хэрэгтэй.

Америкийн талаас хэлэхдээ, Хятадын тал нөхцөл байдлыг илүү ноцтой болгож байна гэж байна. Гэвч үнэн хэрэгтээ, үндсэн бодит байдал бол Америкийн талаас эхэлж Тайванийн асуудал дээр Хятадын талыг өдөөн хатгаж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд эрээ цээргүй халдсан. Америкийн талаас хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах асуудал өмнө нь гарч байсан гэлээ. Гэвч суурь ёс зүй бол өнгөрсөнд гарсан алдаа өнөөдөр дахин алдаа гаргах шалтгаан болох ёсгүй. Америкийн тал хэлэхдээ, эрх бүхий гурван байгууллага тусдаа байгууллага, танхимуудыг хязгаарлах боломжгүй гэлээ. Гэвч олон улсын хууль, эрх зүйн суурь зарчмаар, АНУ олон улсад хүлээсэн үүргээ зайлшгүй гүйцэтгэх үүрэгтэй. Тэр дундаа, улс төрийн чухал албан тушаалтан дураараа аашилж бүр ч үл болно. Америкийн тал мөн хэлэхдээ, Хятад бүрэн нэгдэхийг эрэлхийлэх нь Тайваньд учруулж буй заналхийлэл гэж байна. Харин суурь зүй тогтол бол Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол бүрэн Хятадын дотоод хэрэг. Хятадын тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, салан тусгаарлалыг эсэргүүцэх нь хууль ёсонд нийцсэн зүйн хэрэг.

Энд миний бие онцлохыг хүссэн зүйл бол Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг тогтоогч нь “Нэг Хятад” зарчим. Хятад, Америкийн энх тайван хамтран оршин тогтнолын жинхэнэ “хамгаалагч хэрэм” бол хамтарсан гурван мэдэгдэл. “Америкаар дамжуулж тусгаар тогтнуулах” нь явуургүй мухар зам. “Тайваниар дамжуулж Хятадыг хязгаарлах” нь гарцаагүй ялагдана. Үндэсний нэгдлийн төлөөх үндэсний их ёсны өмнө, Хятадын ард түмэн аливаа гажууд итгэхгүй, буг сүнснээс ч айхгүй зан чанар, зүрхшээн унахааргүй зорилго, санаа бодол нэгдсэн олон түмний шийдэмгий зориг, үүнээс ч илүүтэйгээр улс орог, үндэсний нэр төрөө хамгаалах хатуу чанд байдал бий гэдгийг хэлмээр байна" хэмээн хэлсэн байна. 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Доха" олон улсын кино наадам эхэллээ
Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    8 цаг 36 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    9 цаг 34 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    10 цаг 38 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    10 цаг 55 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    11 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    11 цаг 30 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    12 цаг 43 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    13 цаг 44 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    14 цаг 16 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    14 цаг 34 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    15 цаг 12 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    16 цаг 50 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    17 цаг 34 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    17 цаг 55 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 56 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    17 цаг 59 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    18 цаг 5 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    18 цаг 13 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    18 цаг 24 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    18 цаг 32 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК