"Нэг сартай хүүхдээ өргүүлнэ" гэсэн утгатай постыг нэгэн иргэн фэйсбүүк зарын группт тавьжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "энэ хэрэг дээр шалгалтын ажил эхлүүлсэн. Одоогоор шалгалтын дүн гараагүй байна. Тухайн зар тавьсан иргэний талаар болон, аль хэлтэст шалгаж байгаа талаар мэдээлэл байхгүй байна" гэв.
Тус группт дээрх зараас өмнө 5-6 сартай хүүхдийн хуучин хувцас зарна гэсэн зарыг тавьж байжээ.
Т.Мөнхжаргал