Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Руанда

2022-8-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Руанда улс нь 26338 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африкийн их нууруудын бүс нутаг буюу тивийнхээ зүүн урд болон төв хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Экваторын шугамаас үл ялиг өмнө зүгт байрладаг тус улсын нийслэлийг Кигали гэдэг.

БАРИМТ 2

Руанда улсын хүн амын нийт тоо 13 сая бөгөөд тэдний 99 хувийг руандачууд буюу банярванд үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт руандачуудын 94 хувь нь христийн шашныг шүтдэг. Мөн Руанда улс нь дэлхийн 22 дахь хамгийн их хүн амын нягтшилтай орон.

БАРИМТ 3

Руанда улс нь Уганда, Танзани, Бурунди болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсуудтай хиллэдэг. Тус улсын баруун хэсгийн газар нутаг ихэвчлэн уулархаг бүс нутгаас бүрддэг бол зүүн урд тал нь ерөнхийдөө халуун орны саваннагаас тогтдог. Руанда улсын иргэд ихэвчлэн хөдөө орон нутагт суурьшин амьдардаг ба тэдний дундаж нас нь дөнгөж 19.

БАРИМТ 4

Руанда улс ерөнхийлөгчийн засаглалтай ба уг улсын одоогийн ерөнхийлөгчийг Поль Кагаме гэдэг. Тэрбээр 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 22 жилийн турш Руанда улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Харин ерөнхий сайдыг нь Эдуар Нгиренте гэдэг.

БАРИМТ 5

Одоогийн Руанда улсын газар нутаг дээр хамгийн анх суурьшсан хүмүүс бол ойролцоогоор 1.5 метрийн өндөртэй Пигми овгийн хүмүүс. Харин манай эриний 5-11-ээр зуунд хутучууд, 14-ээр зууны эхэн үед туцичууд Руанда улсын нутаг дэвсгэрт тус тус ирж суурьшицгаасан.

БАРИМТ 6

Хөрш орнуудтай нь харьцуулахад Руанда улсад бүртгэгддэг авилгын хэргүүд харьцангуй бага хувьтай байдаг. Мөн Руанда бол гишүүдийнх нь 50-аас их хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг парламенттай дэлхий дээрх гуравхан орны нэг. Үлдсэн хоёр орнууд нь Куба болон Боливь.

БАРИМТ 7

Руанда улсын газар нутагт хөл тавьсан анхны Европ гаралтай хүн бол британи эрэл хайгуулч Ханнинг Спеке. Тэрээр Руанда улсад 1858 онд очсон ба тус бүс нутаг 1890 онд Германы хүчинд эзлэгдэж, 1916 онд буюу дэлхийн нэгдүгээр дайны үед Бельги улсын мэдэлд орсон.

БАРИМТ 8

Руандачууд 1962 онд Бельги улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан. Улмаар тэд тэр жилдээ НҮБ-д элсэж одоогийн үндсэн хуулиа 2003 онд баталсан. 1990 онд Руандагийн иргэний дайн эхэлсэн бөгөөд үүнээс болж 1994 онд тус улсын хоёр дахь ерөнхийлөгч Жувенал Хабяримана бусдын гарт амиа алдсан.

БАРИМТ 9

Үүний дараа хутучууд Африк тивийн түүхэн дэх хамгийн хар бараан үйл явдлуудын нэг болох Руандагийн геноцидийг үйлдсэн. Уг геноцид 100 гаруй өдрийн турш үргэлжилсэн ба 500000-1000000 гаруй туци болон улс төрийн тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хутучуудын аминд хүрсэн.

БАРИМТ 10

Эцэст нь уг дайнд зэвсэгт хүчин ялалт байгуулснаар 1994 оны долдугаар сард Руандагийн геноцид өндөрлөсөн. 1994 оны Руандагийн геноцид эх орныхоо эдийн засгийг маш том уналтад оруулсан. Гэхдээ тус цагаас хойш Руанда улсын эдийн засаг хөдөө аж ахуйн салбарынхаа ачаар бага багаар сэргэсээр байгаа.

БАРИМТ 11

Кофе болон цайны экспорт бол Руанда улсын эдийн засгийг бүрдүүлэгч хамгийн том хэсгүүд нь. Мөн тус улсад аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж байгаа. Руанда бол уулын гориллуудыг аюулгүй очиж үзэх боломжтой дэлхий дээрх хоёрхон орны нэг. Уг амьтныг харах аялалд зориулж гадаадын иргэд маш их хэмжээний төлбөр төлцгөөдөг.

БАРИМТ 12

Руанда улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 160аар байранд жагсдаг. Энэ нь маш муу үзүүлэлт. Тус улсын албан ёсны хэлнүүд бол кинярванд, франц, англи болон суахили хэл. Мөн тус улсыг “Мянган Толгодын Эх Орон” хэмээн хочилдог. Учир нь Руанда бол маш уулархаг орон.

БАРИМТ 13

Руанда улс нь Бурунди улстай хамт Бельгийн эзэмшил байсан ба 1962 онд тусгаар тогтнохдоо хоёр улс тус тусын замыг хөөцгөөсөн. Одоогийн ерөнхийлөгч Поль Кагаме нь 1994 оны геноцидыг зогсоосон гавьяат хүмүүсийн нэг бөгөөд үүнийхээ ачаар 2003, 2010, 2017 онуудад улиран сонгогдсон.

БАРИМТ 14

Руанда улсын нийслэл Кигали бол Африк тивийн хамгийн цэвэрхэн хотуудын нэг. Мөн тус улс ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээгээрээ дэлхийд нэлээд доогуур байранд жагсдаг. Ерөнхийдөө Руанда бол байгальд маш ээлтэй, үлгэр жишээ орнуудын нэг.

БАРИМТ 15

2018 оноос хойш Руанда улс нөөцийн цус болон бусад эмнэлгийн багаж төхөөрөмжүүдийг дрон ашиглан зөөвөрлөдөг болсон. Хөдөө орон нутаг дахь эмч нар хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг утсаар илгээснийхээ дараа богино хугацаанд дроноор хүлээж авах боломжтой.

БАРИМТ 16

Руанда улс 2008 онд хуванцар сав хэрэглэхийг бүр мөсөн хориглосон. Энэхүү шийдвэрийг гаргасан Руанда улс хуванцар савгүй дэлхийн анхны орон болохоор зорилго тавин ажиллаж байна. Өндөр уулын болон халуун орны уур амьсгалын ачаар Руанда улсад дэлхийн хамгийн амттай кофенуудын нэг ургадаг.

БАРИМТ 17

Сар болгоны хамгийн сүүлийн бямба гарагт хүн бүрийн оролцох шаардлагатай олныг хамарсан ажил зохион байгуулагддаг. Өглөөний 8:00 цагаас 11:00 хүртэл нийт гурван цагийн турш руандачууд гудамж талбайгаа цэвэрлэдэг ба уг үйл явдлыг “Умуганда” гэж нэрлэдэг.

БАРИМТ 18

Мөн үүнтэй адилаар Кигали хотод сар бүр нэг удаа авто машингүй өдөр зохион байгуулагддаг. Уг өдрийн турш гудамж талбайгаар нэг ширхэг ч машин явдаггүй ба руандачууд гадаад талбайн спортуудаар хичээллэж, унадаг дугуй унаж, гүйж, гэр бүлээрээ зугаалж өдрийг өнгөрөөдөг. Энэ нь мөн л байгальд ээлтэй байх утга санаатай.

БАРИМТ 19

Руанда улс бол Их Британитай ямар нэгэн түүхэн холбоогүй Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн хоёр орны нэг. Тус улсад Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын уулзалт 2020 онд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусын халдварааас болж цуцлагдсан. ​​​​​​​

БАРИМТ 20

Руанда улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Руанда улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 136-аар байранд эрэмбэтэй ба урьд өмнө нь ДАШТ-д оролцож байсан удаа байхгүй. Тэд зөвхөн 2004 оны Африкийн АШТ-д эрхээ аван оролцож байсан ч хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. ​​​​​​​

БАРИМТ 21

Руанда улсын баг тамирчид 1984 оноос хойш зуны олимпд оролцож эхэлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Руанда улсын нэрийн өмнөөс нэг ч тамирчин олимпын медаль хүртэж байгаагүй. Мөн Руанда улсын нэг ч төлөөлөл өвлийн олимпд оролцож байсан удаа байхгүй. ​​​​​​​

БАРИМТ 22

Руанда улсын төрийн далбаа номин цэнхэр, шар, ногоон өнгийн хэвтээ зурааснуудаас гадна 24 ширхэг цацрагтай нарны дүрснээс бүрддэг. Номин цэнхэр өнгө нь энх тайван болон аз жаргалыг, шар өнгө нь эдийн засгийн хөгжил дэвшлийг, ногоон өнгө нь итгэл найдварыг, нарны дүрс нь гэгээрлийг тус тус бэлгэддэг. ​​​​​​​

БАРИМТ 23

Руанда улсын иргэд зургаан жилийг бага сургуульд, гурван жилийг дунд сургуульд, нийтдээ есөн жилийн турш сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Улсын сургуулиуд эдгээр жилүүдэд хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээл заадаг. Тус улсын 15-аас дээш настай иргэдийн 80 хувь нь бичиг үсэг тайлагдсан.

БАРИМТ 24

Руанда бол 2000 оноос хойш хамгийн их хөгжсөн дэлхийн таван орны нэг. Мөн тус улс нь Африк тивийн хамгийн сайн интернэтийн дэд бүтэцтэй орнуудын нэг ба бизнес эрхлэхэд маш тохиромжтой орон. Тус улсад ямар нэгэн бизнес шинээр бүртгүүлэхэд 48 цаг л шаардлагатай. ​​​​​​​

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар дэлхийн хамгийн цэвэрхэн орнуудын нэг болох Руанда улсыг онцолж байна. Та бүхэн Руанда улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 53 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 31 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 8 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 11 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 12 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 16 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 19 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 20 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 7 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 22 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК