Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдлээ хэтрүүлж, Эрдэнэбүрэнгийн төслийг гацаасан албан тушаалтнаас хариуцлага нэхнэ

2022-8-05
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1.

Шинэ сэргэлтийн бодлого бол ерөнхий зорилт байхгүй, 47-н төслийг хэрэгжүүлэх зорилготой хөтөлбөр юм.

ЭШЛЭЛ 2.

Нэг нь Эрчим хүчний салбар. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Дөрөвдүгээр цахилгаан станц баригдсанаас хойш нэг ч эх үүсвэрийг шинээр барьж чадаагүй.

ЭШЛЭЛ 3.

Газрын доод ертөнц буюу шугам сүлжээ бүхэлдээ муудсан. Энэ нь Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүсэж байгаагаас шалтгаалаад нийлүүлэлтээ хийж чадахгүй нөхцөлд эрчим хүчний салбар орсон. Энэ бол бодитой байдал. Өнөөдөр нэн шинэ түүхүүдийн нэг болж байна.

ЭШЛЭЛ 4.

Үндсэндээ, шинэ технологиор баттерей хуримтлалын технологийг нэвтрүүлж байна. Энэ бол оргил ачааллын үед хуримтлаад буцаагаад нийлүүлэх боломжтой технологи.

ЭШЛЭЛ 5.

Ердөө 14 сарын дотор ашиглалтад орно. Цаашлаад эрчим хүчний бусад салбарт ашиглах боломжтой. Ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тэгэхээр ирэх жилийн оргил ачааллын үеэс өмнө ашиглалтад орчихно.

ЭШЛЭЛ 6.

Амгалангийн цахилгаан станц Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа. Харин энэ төсөл Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж байна. Улаанбаатар хотод энэхүү хуримтлалууд хийгдсэнээр оргил ачааллын үед эрчим хүч хэлбэлзэх, бусад эх үүсвэр дээр дутагдалгүй болох юм.

ЭШЛЭЛ 7.

Цаашлаад хоёрдугаар цахилгаан станцын өргөтгөл, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл,  тавдугаар цахилгаан станцуудын эх үүсвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай. Мөн хэсэгчилсэн суурин станцуудыг гаргах хэрэгтэй.

ЭШЛЭЛ 8.

Баруун бүс нутгийг бүхэлд нь хангахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах ажил эрчимжиж байна.  Зүүн бүс нутагт Чойбалсангийн цахилгаан станц хийгдэж байгаа. Говийн бүс нутагт Тавантолгойн цахилгаан станц, Хангайн бүс нутагт Эгийн голын усан цахилгаан станжыг хөгжүүлж чадвал Монгол улс эрчим хүчээ дотооддоо хангах, эрчим хүч экспортлох, томоохон Аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх боломжтой болно.

ЭШЛЭЛ 9.

Эрчим хүчний салбар дан тог цахилгаан бус дэд бүтэц давхар явж байдаг. Дэд бүтцийг дагаж барилга хот байгуулалт хөгжих үндэс болно. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрөлд нөлөөлнө.

ЭШЛЭЛ 10.

Шөрмөс нь татсан гэж хэлж болохуйц дэд бүтцийн сул талыг алхам алхамаар шийдэх нь ирээдүйн аж үйлдвэржилт, ирээдүйн шинэ хотууд үүсэх эхлэл болно.

ЭШЛЭЛ 11.

ОХУ-тай Эгийн голын усан цахилгаан станцын төслийг маш сайн ярьсан. Бид ирэх долоо хоногт газар дээр нь очиж ажиллана. Уг цахилгаан станц нь байгаль экологид хор нөлөөтэй гэсэн дүгнэлтээр гацсан. Энэ төсөл урагшлах шатандаа судалгааны ажил хийгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирнэ. Бээжинд уулзаж санал тавьж байлаа. Юнескогийн байгаль хамгаалах сантай Эгийн голын усан цахилгаан станц хор нөлөөтэй юу гэдэг үнэлгээг илүү нарийвчилна.

ЭШЛЭЛ 12.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нутгийн зарим нөхөд буруу улс төр хийснээс болж энэ төслийг гацаасан. Бид Увс, Баян-Өлгий аймгийн нутгийн иргэдтэй тохирч чадсан. Нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалтыг Засгийн газраас үе шаттай хийх шийдвэр гаргасан. Ийнхүү Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хэрэгжих бүх суурь нөхцөл бүрдсэн.

ЭШЛЭЛ 13.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 100 хувь эцэслэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.    

ЭШЛЭЛ 14.

Монгол улсын эрчим хүчний салбарт, төмөр замын салбарт их хэмжээний хохирол учруулсан, гэсэн ч хэн ч хариуцлага хүлээдэггүй зүйл заалттай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд шинээр зүйлчлэл болгон оруулсан.

ЭШЛЭЛ 15.

Орон нутгийн бие даасан эрх мэдлээ хэтрүүлж, энэ төслийг зогсоосон зарим нэг албан тушаалтнаас хариуцлага нэхэж, нэхэмжлэл гаргана. Улсын прокурорт хандсан байгаа.

ЭШЛЭЛ 16.

Бид тал талдаа хариуцлагатай байх ёстой. 30 жил эмх цэгцгүй явлаа. Зарим үед төр төмөр нүүрээ харууллаа. Том төслүүд, эдийн засгийн бие даасан байдал дээр гадаад дотоодын хүчин зүйлүүд их нөлөөлдөг.

ЭШЛЭЛ 17.

Тухайлбал, нэг жилийн дотор баригдах боломжтой төмөр зам 14 жил гацаж 80 их наядын хохирол учруулсан. Үүнийг зүгээр орхиж болохгүй. Монгол улс популизмаас илүү руу прагматик руу шилжих цаг болсон.  

ЭШЛЭЛ 18.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй 47-н төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл ихэнх нь хэрэгжээд, үнэлгээнүүд гараад дуусаж байна. Үүнд баяртай байгаа.

ЭШЛЭЛ 19.

Монгол улс түүхэндээ анх удаа дөрвөн төмөр замын экспортын гарцтай болно. Ирэх жилийн энэ үед Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Гэх мэт тодорхой зорилго руугаа анхаарах хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 20.

Тавантолгойд нүүрс угаах үйлдвэр баригдаж байгаа. Удахгүй нээлтээ хийнэ. Эрдэнэтийг түшиглээд Гангийн үйлдвэр хийж байна. “Эрдэнэс Монгол”-ыг нүүрс эрчим хүчний салбар, өнгөт металлын групп гээд хуваасан. Ингэснээр том төслүүд эрчимтэй явах боломжтой.

ЭШЛЭЛ 21.

Нүүрсээ угаадаг, зэсээ баяжуулдаг, алтаа цэвэршүүлдэг болж, боловсруулах аж үйлдвэрийн салбар эхлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн салбар эхэлнэ гэдэг бол эрчим хүчний салбартай салшгүй холбоотой.

ЭШЛЭЛ 22.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эхэлж буй төслүүд урдынх шиг арван жил баригдана гэсэн зүйл ярихгүй байгаа. Жишээлбэл, энэ төсөл 14 сарын дотор баригдаж дуусна. Тэгэхээр төсөл эхлээд шууд дуусах санхүүжилтийг бүхлээр нь тавьж байна.

ЭШЛЭЛ 23.

Хөгжлийн банкны эх үүсвэрүүд ч мөн эхнээсээ сайн төлөгдөж байна. Чанаргүй зээлийн гуравны нэг төлөгдсөн. Цаашид ч мөн эрчимтэй хөөцөлдөнө.

ЭШЛЭЛ 24.

Тухайлбал, Амгалан цахилгаан станц хөгжлийн банкнаас болоод гацчихсан байсан гэсэн үг шүү дээ. Тиймээс хариуцлагагүй, салан задгай асуудал дээр хатуу байх хэрэгтэй. Хатуу байгаад ирэхэд зарим нэг хүмүүст таалагддаггүй. Тийм зүйлд нийгэм автахгүй байх хэрэгтэй.  

image

"Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн 22 төслийн нэг болох "Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур" төслийн ажлыг эхлүүллээ. Уг төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Нээлтийн үеэр түүний хэлсэн 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.190.53)
    3 sar barichih Darhanii zamiig 6 jil nuhaad diilehgui bga ene nuhur yal aa uureh tsag bas irne Dee. Hudlaa poporsoor hujaagaas zeel avaad l bdag hiisen neg ch ajil alga. Barij horiod shiitgesen Hun ch alga.
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.23.200)
    Төрийн албан хаагч нарын мэдлэг чадвар муугаас болж юу хийх ёстой яахаа мэдэхгүй балайрч өөр орон луу юм бичээд байгаа юм биш үү ичиж үхлээ
    2022 оны 08 сарын 06 | Хариулах
  • Баярбат. (124.158.66.77)
    Ерөнхий сайдаа магтая. Үнэхээр бусдаас зоригтой шийдэмгий ажмллаж байна. Улс орноо огт тоохгүй хохироодог нөхдүүдийг хуниж чадаж байна. Хуних хэрэгтэй., тийм адгийн шаарнуудыг Цаашид Оюунэрдэнийн жишгээр ЕС -ууд ажиллах ёстой.
    2022 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (58.64.47.11)
    "Ардчилал" гэдэг бол хүн бүр өөр өөриййн дураар аашлахыг хэлдэггүй! Төр гэж байгаа л юм бол бурууд шийдэмгий хатуу байх ёстой шүү!!!
    2022 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.23.200)
    үнэхээр залуу хүн гэсэндээ олон жил гацаасан төслүүдийг хөдөлгөж чадсан ерөнхий сайдад талархаж байна 30 жил идсэн муусайн сорогч нараас болж монгол хөгжиж чадахгүй байсан юм даа одоо урагшаа хараад хөдлөх цаг болсон
    2022 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.206.195.214)
    Шинэ сэргэлт гэж сүржин нэртэй даржин төсөл. татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан. Эрх мэдлээ хэтрүүлэн авилга хээл хауульд идэгдсэ нөхдөдөө хариуцлага тооц эхлээд. Эх орон элэг бүтэ, ард олон амар тайван байвал болоо. Юун хөгжил дэвшил. өр зээл тавьж тансаглах,
    2022 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК