Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алсын дуудлагад завь хөлөглөх Хатгал тосгоны аврах ангийнхан

2022-8-05
0
ЖИРГЭХ

cmyk-DJI_0002.MP4_snapshot_01.11.617.jpg

Анх 1931 онд Хөвсгөл аймгийн төв хэмээн байгуулагдаж байсан Хатгал тосгон  хотжилт, хүн амын нягтаршлаараа аймагтаа хоёрдугаарт ордог суурин газар төдийгүй усан замын боомт тосгон гэдгээрээ онцлог. Энэ л газрын хүн амын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хор уршгийг арилгах үүргийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хамт олон гүйцэтгэж байна.

Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолын дагуу 2018 онд байгуулагдсан тус ангийн түүх угтаа 1934 оноос эхлэлтэй. Ингэж тодотгосны учир нь 1934 онд  Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт харуулын хэсгийг Хатгал тосгонд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1969 онд  аймгийн Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэгж болгон Гал унтраах, аврах 46 дугаар анги нэртэйгээр өөрчилсөн ч хүн ам нүүдэллэн шилжиж, орон нутаг эзгүйрсэнтэй холбоотойгоор 2001 онд татан буулгасан байна.

Улмаар 2018 онд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги хэмээн шинээр байгуулагдсан нь энэ.

Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн жил болж байгаа ч орон нутгийн дэмжлэгтэйгээр шинэ байртай болж, ажиллах орчин нөхцлөө сайжруулах тохижилтын ажлыг алба хаагчид өөрсдийн хүчээр хийсэн байна.

Түүнчлэн алба хаагч бүрийг хөгжүүлэх, суралцах боломжоор хангахыг удирдлагын зүгээс анхаарч, хүн нэг бүрийг компьютертэй болгож, хувийн тайлан төлөвлөгөөгөө боловсруулах, шинийг сурах нөхцлөөр хангажээ.

Мөн энэ ангийнхан тосгондоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод хувийн байгууллага, иргэдэд үлгэр жишээч байхыг эрхэмлэдэг. Энэ тухайгаа, онцгой байдлын алба гэдэг бүх зүйлээрээ онцгойрч, ялгарч, алба хаагчид нь чадвартай, боловсролтой, харилцааны өндөр чадамжтай байх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажилладаг гэж ангийн захирагч, ахмад Ц.Саруулсайхан ярина билээ. Түүний хувьд 2016 онд ДХИС-ийн ОБС-ийг төгсөөд Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн салааны захирагчаар томилогдож байж. Унаган хотын хүүхэд тэрбээр чемоданаа чирээд нэг ч танилгүй Хөвсгөл аймгийг зорин ирсэн бөгөөд 23 настай хамгийн залуу салааны захирагч гэгдэж, улмаар 2018 онд 69 дүгээр анги байгуулагдахад анхны салааны захирагчаар томилогдон, 2019 оноос ангийн захирагч албан тушаалыг хашиж байгаа аж.

Харин ангийн бүрэлдэхүүний 60 гаруй хувийг Хатгал тосгоны иргэд бүрдүүлдэг. Тус ангид 1-22 жил  ажиллаж байгаа үе, үеийн аврагчид үүрэг гүйцэтгэн, залгамж халаагаа бэлтгэх, сургах, хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлж байна.

Хатгал тосгоны хувьд 3000 гаруй иргэн оршин суудаг ч аялал, жуулчлалын улирал эхлэхээр 10-20 мянган хүн зорин ирдэг онцлогтой бүс нутаг.

Цас, шаварт суусан, боогдсон болон зам тээвэр, усны ослын дуудлага зонхилно. Тус ангийн хувьд Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул, Ринчинлхүмбэ, Ханх гэсэн хөрш зэргэлдээх сумдад хүрч үйлчилдэг.  Зам даваа бартаа ихтэй учир хуурай замаар явахад цаг хугацаа их шаарддаг байна. Тиймээс завиар аврах ажиллагааг зохион байгуулах боломжийг эрэлхийлж, гал унтраах тактикийн сургуулийг анх удаа завьтай зохион байгуулжээ.

Хөвсгөл нуурын эргээс 100-200 метр зайд амралтын баазууд үйл ажиллагаа явуулдаг учир завиар аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэдгийг дадлагаар баталгаажуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байна.

Биднийг тус ангиар цухасхан зочлоход алба хаагчдын зарим нь аж, ахуйн ажил эрхэлж, зарим нь хичээлээ давтан тус тусдаа оноогдсон ажлаа хийх аж. Залуус ямар хичээлд шамдаж байгааг сонирхоход хуулийн болоод англи хэлний хичээлээ давтаж байлаа. Хөвсгөл нуурыг гадаадын олон орны аялагчид зорин ирдэг учраас гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор тус суманд ажиллаж, амьдардаг Мики багшаар англи хэлний хичээл заалгадаг гэнэ.

Мөн олны танил хүмүүс аялж, зугаалж явахдаа  нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аянд нэгдэж, үзэл бодол, үгээ илэрхийлдэг байна. Үүнийг нь олон нийтэд сурталчлан таниулахын тулд алба хаагч бүр нэгдсэн нэг программаар сард 2-3 удаагийн сэрэмжлүүлэг постерыг бэлтгэн хүргэдэг гэнэ.

Хатгал тосгоны хувьд 3 багтай. Багуудаа салаа бүрээрээ хуваарилан авч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Уламжлалт аргаас илүү орчин үетэйгээ хөл нийлүүлэн сошиал ертөнцийг ашиглаж сурталчилгаа, мэдээллээ түгээн ажилладаг гэдгийг онцоллоо.

Шинээр томилогдон ирж байгаа алба хаагчдын амьдрах, өвлийн зориулалтай  хоёр шовгорыг барьж, бусад газраас томилогдон ирсэн 8 аврагч тус бүрийг 0,7 га газартай болгож, шинэ гудамжийг бий болгожээ.

    Мөн алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт дадлагыг уралдаан хэлбэрээр зохион байгуулж, тэргүүлсэн алба хаагчдаа урамшуулан ажилладаг нь алба хаагч бүрийг хөгжүүлэх тулгуур болдог байна.

  Түүнчлэн гал түймэр унтраах олон төрөлт техник спортын модон цамхагтай учир алба хаагч бүр бэлтгэлээ тогтмол хийж, бие бялдраа хөгжүүлнэ.

Ангийн хашаанд Гал командын анхны дарга Б.Чойжилжавын хөшөө сүндэрлэнэ. Тэрээр 1934 онд байгуулагдсан Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт харуулын хэсгийн анхны дарга юм. Үр хүүхдүүд нь аавынхаа ажил, мэргэжлийг таниулах зорилгоор барьж, байгуулжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 8 ахмад ажилтан Хатгал тосгонд амьдардаг бөгөөд ангийнхаа үйл ажиллагаатай танилцаж, туршлага дадлагаа хуваалцдаг байна.

Өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, эр зориг авхаалж, самбаа, мэдлэг мэдээллээ хослуулан хамтдаа тэмүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Хотгойдын баатар Чингүнжавын

Зоригийг өвлөсөн охид хөвгүүд

Хотол олноо гамшгаас аварсан

Золбоо хийморьтой баатрууд минь ээ….

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 36 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 2 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК