“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын өнөөдөр Хүй долоон худагт эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү наадамд 256 хүчит бөхийн барилдаан болж, хурдан морь уралдана. Мөн цам харайх, маань татах, Соёмбот туг залах зэрэг шашны арга хэмжээ болно.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагруу нийтийн тээвэр 1500 төгрөгөөр үйлчилнэ.