Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: О.Хангай "аваргын тарвас" хотод иржээ

2022-8-07
0
ЖИРГЭХ

Буянт голын усаар тэтгэгдэж, үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан Ховдын тарвас илүү амттай гэлцдэг. Тэгвэл намрыг урьтаж гарсан шинэхэн тарвас, амтат гуанууд Улаанбаатар хотод иржээ. Тэдний дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан нь улсын аварга тариаланч Ж.Оргих гуайн шинэхэн ургац. Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөөр тодорч улсын аварга цол хүртсэн О.Хангай жил бүр аавынхаа тариалсан ургацыг борлуулдаг. Тэгвэл энэ жил аваргын гараас тарвас авна гэсэн хүмүүс ч олон байлаа. Хүмүүсийн хүлээлт үүсгэсэн О.Хангай аваргын аавын тарвас Улаанбаатар хотод ирж бид зорин очсон юм.


Биднийг очиход аль хэдийн хоёр тонн тарвас борлуулчихсан байлаа. Хүний хөл татрах үеийг хүлээсээр нэлээд удав. Аваргын тарвас аль вэ гэсээр ирж байгаа хүмүүс араасаа дугаарлан зогсоцгооно. Тарвасаа авах зуураа аварга ирсэн үү, аваргын гараас авмаар байна гэх нь үе үе дуулдаж байлаа. Хэсэг хүлээсний эцэст бид Оргих гуайн бага охин Тамиртай хэсэг ярилцлаа.

- Сайхан зусаж байна уу. Энэ жил хэчнээн тонн ургацтай Улаанбаатар хотод ирсэн бэ?

-Сайн байна уу. Сайхан зусаж байна. Энэ жилийн эхний ургац 15 тонн ургацтай ирлээ.

-Ирснээсээ хойш хэд орчим кг-ийг борлуулав?

-Өчигдөр өглөө ирээд өдөр гэхэд л хоёр тонныг борлуулчихсан байсан. Дунд нь бороо ороод хэсэг саатсан.

-Энэ жил О.Хангай аварга ирэв үү. Өөрөө зарвал очиж авна гэсэн хүмүүс олон байсан даа?

-Ах маань энэ жил найр болох гээд завгүй л явна. Ах нутагтаа байгаа болохоор би энэ жил өөрөө ирсэн. Гэхдээ энэ сарын сүүлээр ирж магадгүй, тодорхойгүй л байна. Жил бүр ах маань өөрөө зардаг болохоор зорьж ирсэн хүмүүс олон байна. Ирсэн хүмүүс ахыг асуугаад л байгаа. Аваргаас өөрөөс нь авна, хэзээ ирэх вэ зургаа даруулмаар байна гээд л байсан.

-Зорьж ирсэн хүмүүс олон байв уу?

-Ер нь л ихэнх хүмүүс зорьж ирсэн. О.Хангай аваргын тарвас хаана вэ? Аварга байгаа юу гэсээр л ирцгээж байна. Ах маань таван наснаасаа эхэлж аавыг дагаж ногооны талбай дээр ажилласан. Нутагтаа байхгүй үедээ борлуулалтаа хийнэ. Хүмүүс ч их ирнэ.

-О.Хангай аваргыг тарвас борлуулж эхэлснээс хойш борлуулалт нэмэгдсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс ахаас авах илүү дуртай байдаг юм шиг байсан. Ирж зургаа авхуулна гээд л хүрээд ирнэ шүү дээ.

-Энэ жил хэчнээн га талбайгаас ургац хураах вэ? тариалангийн талбай дээр хэдүүлээ ажиллав?

-Аав маань нутагтаа зусаж таван га газар ногоогоо тариалсан. Наадмын өмнө хотод ирээд агаагийн барилдахыг үзээд буцсан даа. Манай гэр бүл ногоо хураах ажилд бүгдээрээ гар бие оролцдог. Энэ жил хоёр эгч, нөхрүүд нь хүүхдүүд нь  гээд 10-аад хүмүүс тариалангийн талбай дээр ажилсан.

-Тарвасын үнэ хэд гэж байна вэ?

-Манай тарвас нэг кг нь 3000 төгрөг, тингуа буюу амтат гуа кг нь 7000 төгрөгөөр худалдаалж байна. Гадуур тарвас 3000, 3500 гэж байгаа гэсэн. Эхний ургац учраас бага ирдэг, мөн арай илүү үнэтэй байдаг. Одоо бол нэг шуудай тарвас 90 мянган төгрөгөөр худалдаалж байна. Дараагийн ургацаас эхлээд намрын ургацын тарвас шуудай нь 50 мянган төгрөгөөр худалдаалдаг.

-Дараагийн ургац хэдийгээр ирэх вэ?

-Дахиад хоёроос гурван удаагийн ургац хураана гэсэн төлөвлөгөөтэй байна. Дараагийн ургац энэ удаагийнхаас  арай илүү ирнэ. Эхний ургац болохоор арай бага ирдэг. Тиймээс дараагийн 20 орчим тонн ирэх байх. Эхний ургацаа зарж дуусаад буцаад явна. Арав орчим хоногийн дараа шинэ ургац ирчих байх.

-Тарвасаас гадна, амтат гуа харагдаж байна. Өөр ямар ногоо, жимс тариалсан бэ?

-Эхний ургац учраас амтат гуа, тарвас хоёр л авч ирсэн. Харин нутагтаа төмс, лууван, манжин гээд бүх төрлийн хүнсний ногоо тариалдаг. Амтат гуа харин бага ирсэн. Ердөө 100 орчим кг амтат гуатай ирсэн.

-Ургацын үржил шим, гарцын хувьд хэр байв? энэ зун хур бороо арвинтай жил гэж байсан.

-Өмнөх жилийн ургацаа бодвол гүйцээгүй ээ. Өмнөх жил 50, 60 тонн ургац хурааж байсан юм.  Энэ жил Ховд нутагт маань ус багатай, хур бороо багатай байлаа. Гэхдээ тийм ч муу гарцтай байсангүй, дажгүй сайн шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Аваргын тарвасыг сурсаар ирэх хүмүүст хаягийг тодруулвал, Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын төв хаалганы урд борлуулж байна. Холбогдох утас: 99959693

Т.Мөнхжаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.84.108)
    Ховдод тариалсан тарвас л гээч дээ, юун ч Хангайсаг юм билээ дээ.
    2022 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.16.33)
    Shal amtgui, joohon, tsarai muutai yum baine lee
    2022 оны 08 сарын 07 | Хариулах
    • Гэбэр
      Атаархаад новш чинь
      2022 оны 08 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 39 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 44 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    20 цаг 11 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    23 цаг 32 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 37 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК