БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монголд хүрэлцэн ирсэн. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж буй бөгөөд маргааш албан ёсны яриа хэлэлцээрүүдээ эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхаж буй.
Монголд айлчлах хугацаандаа Жаргалантын амны "Тайж ресорт" зочид буудалд байрлаж байгаа юм. Монголын байгальд дуртай тэрбээр өмнө нь манайд айлчлахдаа Увс нуураар аялж байв. Харин энэ удаагийн айлчлалын ууланд алхах учраас Богд ууланд ойрхон буух хүсэлт тавьсан тул ийнхүү "Тайж ресорт" зочид буудалд байрлуулжээ.