Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Сент-Винсент ба Гренадин

2022-8-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Сент-Винсент ба Гренадин нь 389 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгисийн далайн орон. Уг улс Сент Винсент гэх үндсэн том арлаас гадна Гренадин гэх 32 арлын гинжин холбооноос тогтдог. Ихэнх Гренадинууд дээр хүн төрөлхтөн амьдардаг бол ес дээр нь хэн ч амьдардаггүй.

БАРИМТ 2

Сент-Винсент ба Гренадин улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 104332 байсан бөгөөд тэдний 66 хувийг Африк гаралтай буюу хар арьст хүмүүс, 19 хувийг олон үндэстний цус холилдсон хүмүүс, 6 хувийг Индиан, 4 хувийг Европ гаралтай хүмүүс бүрдүүлдэг.

БАРИМТ 3

Харин шашны хувьд нийт винсентчүүдийн 82 хувь нь христийн шашныг шүтдэг бол 7.5 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй. Сент-Винсент ба Гренадин улсыг хүрээлэн хойд талд нь Сент-Люси, зүүн хэсэгт нь Барбадос, урд талд нь Гренада гэх Карибын тэнгисийн арлын орнууд оршдог.

БАРИМТ 4

Сент-Винсент ба Гренадин улсын газар нутаг дээр хамгийн анх Цибони хүмүүс суурьшсан бол цагийн явцад Венесуэлээс гаралтай Аравак хүмүүс тус бүс нутагт ихэвчлэн амьдрах болсон. Тус улс нь зарим тохиолдолд “Антилийн арлуудын эрдэнийн чулуу” гэх хоч нэрээр нэрлэгддэг.

БАРИМТ 5

Сент-Винсент ба Гренадин улсын арлуудыг хамгийн анх олж нээсэн хүн бол Христофер Колумб гэгддэг. Түүнийг 1498 оны Гэгээн Винсентийн өдрөөр тус арал дээр очсон гэж үздэг боловч тэрээр тухайн өдөр Испани улсад байсан гэдэг нь батлагдсан. Мөн Христофер Колумб нь тус арлууд дээр хэзээ ч очиж байгаагүй байх өндөр магадлалтай. ​​​​​​​

БАРИМТ 6

Сент-Винсент ба Гренадин улсын Мустике, Палм, Юнион гэх зэрэг арлууд нь хэт баян чинээлэг хүмүүсийг болон Британийн эзэн хааны гэр бүлийг байнга хүлээн авдаг тул нэлээд өндөр нэр хүндтэй. 18-аар зууны ихэнх хэсгийг Их Британи болон Франц улсууд Сент-Винсент ба Гренадиний арлуудыг ээлжлэн эзлэн авсаар байсан. ​​​​​​​

БАРИМТ 7

Үүний үр дүнд 1783 онд тус арлууд албан ёсоор Их Бритаанийн эзэмшилд орсон. Ийнхүү колони орон болсон Сент-Винсент ба Гренадин нь 1958-1962 оны хооронд Их БРитанийн мэдэл дэх Баруун Индийн холбооны орнуудын нэг хэсэг байсан. Тус улсын албан ёсны хэл бол англи хэл.

БАРИМТ 8

Сент-Винсент ба Гренадин улс 1979 онд тусгаар тогтнолоо зарласан боловч Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн тул хоёрдугаар тус улсын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг. Тус улсын иргэд 1979 онд тусгаар тогтнохоосоо 10 жилийн өмнө өөрсдийн улсаа байгуулчихсан байсан. ​​​​​

БАРИМТ 9

Сент-Винсент ба Гренадин бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн ямар ч өвгүй дэлхий дээрх 27 орны нэг. Тус улсад Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн эртний ботаникийн цэцэрлэгүүд байдаг. Эдгээр цэцэрлэгүүд нь 1765 оноос хойш ховор ургамлуудыг хамгаалсаар ирсэн.

БАРИМТ 10

Сент-Винсент ба Гренадин улсад Ла Суфриер гэх идэвхтэй галт уул байдаг. Уг галт уул нь 1979 онд дэлбэрч байснаасаа хойш саяхан буюу 2021 онд дахин дэлбэрсэн. Тухайн үед агаарт 6,000 метрийн өндөртэй үнсэн тоос цацагдан тархсанаас болж олон мянган хүн буйр сэлгэцгээсэн.

БАРИМТ 11

Сент-Винсент ба Гренадин бол дэлхийн 11 дэх хамгийн жижиг бүрэн эрх улс. Мөн тус улс нь 100000 үхэл дэх хүн амины хэргийн хувиараа дэлхийд долоодугаар байранд жагсдаг. Тус улсад бүртгэгдсэн 100,000 үхлийн 36.5 нь бусдын амийг санаатайгаар хороосон тохиолдол байдаг.

БАРИМТ 12

Сент-Винсент ба Гренадин улсын хоёр дахь том буюу Гренадийн 32 арлын хамгийн том нь Бекиа бөгөөд уг арал дээр 5000 хүн амьдардаг. Дэлхийн хамгийн алдартай кинонуудын нэг болох Карибын тэнгисийн дээрэмчдийн зарим хэсгийн зураг авалтууд тус улсын арлууд дээр хийгдсэн.

БАРИМТ 13

Сент-Винсент ба Гренадин улсын нийслэлийг Кингстаун гэдэг ба уг хотыг 1763 онд Их Британийн хаан асан гуравдугаар Жоржийн хүндэтгэлд зориулан ийнхүү нэрлэсэн. Мөн тус улсын аялал жуулчлалын салбар идэвхтэй хөгжсөөр байгаа ба жилд дунджаар 76000 жуулчин (коронавирусын халдвараас өмнө) хүлээн авдаг.

БАРИМТ 14

Сент-Винсент ба Гренадин улсад гуравдугаар Жоржоос гадна Их Британийн хааны гэр бүлийн гишүүдийн нэрсээр нэрлэгдсэн газрууд Сент-Винсент ба Гренадин улсын эргэн тойронд хэд хэд байдаг. Жишээ нь Элизабет боомт болон Маргарет гүнжийн далайн эрэг гэх мэт. ​​​​​​​

БАРИМТ 15

Сен-Винсент ба Гренадин улсын үндэсний бэлгэ тэмдэг бол Сент Винсент Амазон гэгддэг Сент Винсент тоть. Олон төрлийн өнгө алагласан гоёмсог үзэмжтэй энэхүү шувууны төрөл зүйл нь зөвхөн Сент Винсент арал дээр амьдардаг ба одоогийн байдлаар тэдний тоо толгой 1,000-аас бага байгаа. ​​​​​​​

БАРИМТ 16

Сент-Винсент ба Гренадин улсад жил бүрийн наймдугаар сард талхан жимсний фестиваль зохио байгуулагддаг. Учир нь тус улсын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлэгч Африк гаралтай хүмүүсийн үндэс угсаа боолуудтай холбоотой бөгөөд тухайн үед боолууд ихэвчлэн талхан жимс идэж хүчээ сэлбэцгээдэг байсан. ​​​​​​​

БАРИМТ 17

1763 онд Их Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн ахмад Блай Сент Виснент аралд 66 ширхэг талхан жимсний мод авч ирсэн. Уг 66 модны үрийн ачаар өнөөдрийг хүртэл Сент Винсент арал дээр талхан жимсний томоохон цэцэрлэгүүд бий болоод байна.

БАРИМТ 18

Бекиа арлын ойролцоо халим амьдардаг бөгөөд Сент-Винсент ба Гренадин улсын харьяалал дахь далайн бүсэд 225 төрөл зүйлийн загас амьдардаг. Газар тариалангийн салбарын үйл ажиллагаанууд уналтад орсон тул Сент-Винсент ба Гренадин улсад 1834 онд боолчлол халагдсан. 

БАРИМТ 19

Сент-Винсент ба Гренадин улсын уугуул иргэд нэгнийхээ махыг иддэг каннибал хүмүүс байсан байх өндөр магадлалтай бөгөөд үүнийг нотлох хэд хэдэн баримтууд байдаг. Европчуудын эзлэн түрэмгийлэл болон тахал өвчнүүдээс болж ихэнх нутгийн уугуул иргэд амиа алдацгаасан. ​​​​​​​

БАРИМТ 20

Сент-Винсент ба Гренадин улсад хамгийн алдартай спортууд бол регби, крикет болон хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 180-аар байранд эрэмбэтэй ба тив дэлхийн ямар нэгэн тэмцээнүүдэд оролцон дурдахуйц амжилт гаргаж байгаагүй.

БАРИМТ 21

Сент-Винсент ба Гренадин улсын баг тамирчид 1988 оны Сөүлийн олимпоос эхлэн олимпын наадамд оролцож эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус улсыг төлөөлөн ямар ч тамирчин олимпын медаль хүртээгүй бөгөөд өвлийн олимпд оролцож байсан түүх байхгүй. Винсентчүүд ихэвчлэн хөнгөн атлетикийн төрлүүдэд эрхээ аван олимпын наадамд оролцдог. ​​​​​​​

БАРИМТ 22

Сент-Винсент ба Гренадин улсын төрийн далбаа цэнхэр, шар, ногоон гэх гурван өнгийн босоо зурааснуудаас гадна гурван ширхэг ногоон өнгийн ромбо дүрснүүдээс бүрддэг. Шар өнгө нь Гренадийн алтан шаргал далайн эргийн элсийг болон дотно дулаан байдлыг, ногоон өнгө нь байгаль болон винсентчүүдийн эрч хүчийг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, ромбо дүрснүүд нь эрдэнийн чулууг бэлгэддэг.

БАРИМТ 23

Сент-Винсент ба Гренадин улс ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Уг хууль тэр болгон мөрдөгдөөд байдаггүй боловч ижил хүйстнүүд Сент-Винсент ба Гренадин улсын хуулийн дагуу 10 жил хүртэл хугацаанд шоронд хоригддог. Гэхдээ улс нь ийм хуультай байдаг ч ард иргэд нь бүгд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг биш.

БАРИМТ 24

Сент-Винсент ба Гренадин улсын 15-аас дээш насны насанд хүрсэн иргэдийн 96 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Харин тус улсын иргэд дунджаар 72.53 жил амьдардаг ба тэдний дундаж IQ 71. Дундаж IQ 71 байна гэдэг дэлхийн дунджаас хамаагүй муу үзүүлэлт юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 185 дахь дугаараар дурдагдаагүй үлдсэн Карибын тэнгисийн орон болох Сент-Винсент ба Гренадинийг онцолж байна. Та бүхэн Сент-Винсент ба Гренадин улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 38 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 35 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 14 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 33 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 23 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК