Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батчулуун: Малын гоц халдварт өвчнийг нэгдсэн системээр хянаж байгаа тул иргэд өвчтэй малын мах идэх ямар ч боломжгүй

2022-8-12
0
ЖИРГЭХ

Баруун бүсийн зарим аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл халдварт өвчнийг бүрэн хяналтандаа авсан талаар ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын (МЭЕГ) дарга Д.Батчулуунтай ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар хичнээн аймаг хорио цээрийн дэглэмтэй байгаа вэ?

Өнгөрсөн хугацаанд 2022 онд хэрэгжүүлэх шүлхий өвчний дархлаажуулалтын тактик, мөн шүлхий өвчинтэй тэмцэх богино болон дунд хугацаа (2022-2028)-ны стратеги төлөвлөгөө шинэчлэн МЭЕГ-ийн дэргэдэх Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулав.

Богино хугацаанд хэрэгжүүлэх тактикыг  өнгөрсөн хавар 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 10-ны хооронд улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулсны үр дүнд халдварыг  хумиж чадсан. Харин одоо хот айл, сүргийн  түвшинд  бог малд доголох шинж тэмдгээр шүлхий өвчин илэрч байна. Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь , Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон. МЭЕГ-аас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа ба мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулна. Шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд, чанартай хийх нь малын гадна, дотор шимэгчдээс сэргийлэх, тарга хүч авахад чухал нөлөөтэй юм.

ХХААХҮЯ-аас ойрын 2-3 жилдээ мал сүргээ бүрэн вакцинжуулан, халдварт өвчнийг бүрэн хумих зорилттой байгаа гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж - аюулгүй байдал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрт ирэх 5 жилийн хугацаанд мал сүргийг гоц халдварт өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх бодлого тусгагдсан.

Тиймээс ХХААХҮЯ, МЭЕГ-аас бодлогын хэрэгжилтийг бүрэн хангахаар төлөвлөгөөт ажлууддаа бүрэн тусгасан. Тухайлбал, мал сүргийг үе шаттай бүрэн дархлаажуулах ажил 2-3 жил үргэлжилнэ. Өнгөрсөн хавар бид дархлаажуулалтын нэгдүгээр үеийг эхлүүлсэн, 9 сарын 15-наас 10 дугаар сарын 10-ны дотор хоёрдугаар үе шат, ирэх 2023 оны хавар гуравдугаар үе шат гэх зэргээс цаашид хэрэгжүүлнэ. Зөвхөн шүлхийгээс гадна гоц халдварт бусад өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт, тандалт судалгаа, эрүүл гэдгийг баталгаажуулах ажлуудыг үе шаттай, бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө санхүү шаардсан амаргүй ажил ч бидэнд үүнийг хэрэгжүүлээд явахаар өөр сонголт байхгүй. Хоёр жилийн хугацаанд дээрх ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр улсын хэмжээнд гоц халдварт өвчний халдварын хэлхээг таслан зогсоох, эрүүл болох боломж бүрдэнэ.

Arslan.mn

Булган аймагт өнгөрсөн баасан гарагт үхрийн арьс товруутах өвчин гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?

Булган аймгийн Булган суманд 57 үхэртэй нэг айлын нэг үхэрнээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн мэдээллийн дагуу онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь энэ сарын 10-ны шөнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош батлагдсан. Шинжилгээний хариу гарахыг хүлээлгүй тухайн айлын орчимд урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, тухайн хот айлыг хязгаарлалтын дэглэмд оруулах, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхэрт эмнэл зүйн үзлэгийг  өдөр бүр хийх, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурьласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн  бүх үхрийг угаалгад хамруулан, тархвар зүйн мэдээлэл судалгаа авах, эрсдэлийн үнэлгээг хийж байна.

Манай улсад шүлхий, үхрийн арьс товруутах халдварт өвчнөөс гадна малын ямар халдварт өвчнүүд зонхилон гарах төлөвтэй байдаг вэ?

Он гарснаас хойш шүлхий өвчнөөс гадна бог малын мялзан, хонины цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдсэн. Одоогоор хонины цэцэг өвчин бүртгэгдээгүй, тайван байна. Үхрийн арьс товруутах өвчин нь үүсгэгчийн онцлог, дамжуулагч хүчин зүйл,  вирусийн тэсвэрт чанар, халдварлах зам, өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа зэргээс хамаарч тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх маш төвөгтэй, амаргүй өвчин. Тиймээс үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдсэн Дорнод аймгийн Баянтүмэн, Халх гол суманд хорио цээрийн дэглэм одоог хүртэл үргэлжилж байна. Цаашид өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмээс хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлж, арга хэмжээг сулруулна. Тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч гоц халдварт өвчин тархахад нөлөөлж буй гол хүчин зүйл бол хожуу илрүүлэг, хорио цээрийн арга хэмжээ сул хэрэгжүүлэх, малчдын отор, нүүдлийг хянах зэргээс шалтгаалан халдварыг хумихад маш их хугацаа орж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд өргөн газар нутгийн хамран өвчин тархсан нь хянахад ихээхэн хүндрэлтэй байна. Иймээс  малын шилжилт хөдөлгөөнийг хянах, хорио цээрийг чангатгах, мэдрэмтгий малыг дархлаажуулахын зэрэгцээ малын эмч нараа сургах, мэдлэгжүүлэх, малчдад үнэн зөв мэдээлэл өгөх, тэдний үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх, эрт илрүүлэг, эмнэлзүйн тандалт зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байна. Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлнэ.

Нийслэлчүүдийн хувьд халдварт өвчтэй малын махыг идэх вий гэсэн цуурхал, ам дамжсан яриа гардаг. Та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд голомттой эсвэл эрсдэлтэй бүс нутгийн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй байх, хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа эрчимжүүлэх зэргээр мал эмнэлгийн цахим системээр өдөр тутмын үйл ажиллагааг  хянах тогтолцоо бүрдсэн. Цахим системд бүх аймаг, сум, дүүрэг холбогдчихсон.

Тиймээс хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа өрх айл, сумаас  мал эмнэлгийн гэрчилгээ олгогддоггүй, малын шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй юм. Нөгөө талаар халдварт өвчин гарсан, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тохиолдолд мал эмнэлгийн байгуулагаас гадна орон нутгийн засаг захиргаа, хууль хяналт зэрэг шат шатны байгууллагууд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлдэг болохоор тухайн бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэггүй гэдэгт иргэд бүрэн итгэлтэй байж болно. Бид нийслэл рүү орж ирж буй малын мах, түүхий эдийг нэгдсэн цахим мөшгих системээр цаг минут, байршилтай нь хянан бүртгэдэг. Мал эмнэлгийн гэрчилгээ олголт, хяналтын цэгээр бүртгэгдсэн мал, түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 24 цаг тутамд нэгтгэж холбогдох газруудад мэдээлж байгаа.

Улаанбаатар хотыг тойрсон 5 хяналтын цэг, орон нутгийн 4 цэгээр бүх мал амтьны түүхий эд хянагдаж орж ирдэг. Бүх шатанд хяналттай явж байгаа гэдгийг дахин хэлье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 26 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 24 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 3 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 22 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 11 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 58 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК