Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр эхэллээ. Тус хуралдаанаар, Засгийн газрын дөрвөн сайд нар "давхар дээл"-тэй байх заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх талаар хэлэлцэж байгаа юм.
Эргэн сануулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм. Тэгвэл ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хэрхэн шийдвэрлэснээс хамаарч "давхар дээл"-тэй байх эсэх асуудал эцэслэгдэнэ.
Т.Мөнхжаргал