Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд товлон зарласан.
Ээлжит бус чуулганаар
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал
- Цаг үеийн гурван асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон юм.
А.Сүх