Увс аймгийн Улаангом сумын нутагт гэрийнхээ гадна тоглож байсан хоёр настай хүүхэд алга болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл охиныг өнөөдөр эсэн мэнд олсон байна. Охин алга болсон гэх газраас найман км зайд орших "Шат гэх" газраас өнөөдөр өглөө буюу 10:20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Охины биеийн байдал хэвийн байна.