Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Хөдөөгийн ууган сургуулийн түүхт 100-н жил

2022-9-25
0
ЖИРГЭХ

Нар хэдийнэ шингэж, улаан хаяа сүүмийхтэй зэрэгцэж бид Улаанбаатар төмөр замын өртөөнөөс Сэлэнгэ аймгийг зорилоо. Намрын урь орсон ч нар ээсэн дулаахан өдөр бид Сэлэнгэд буув. Зорьсон ажил маань хоёр улсын хилийн заагт буй. Тиймээс бид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын зүг жолоо заллаа. Энд хөдөөний ууган сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа юм. Анх удаа л Алтанбулаг суманд очиж буй бид сумын дунд дуу хуур болсон газрыг эрсээр Б.Ринчен гуайн нэрэмжит тус сумын сургуулийн түүхт 100 жилийн ойн баяр дээр ирлээ. Тус сургуулийн үе үеийн төгсөгчид бололтой цагаан цамц, сурагчийн форм, гоёлын дээл өмссөн хүмүүс хэсэг хэсгээрээ гэрэл зураг татуулж байгаа харагдана. Тэр дунд ёстой л найман настай балчираас наян настай буурлууд байх нь тэр. Сургуулийн хамгийн анхны төгсөлтийн гэх 82 настай гурван эрхэм түүхт 100-н жилийн ойдоо хүрэлцэн ирсэн байв. Ийнхүү уншигч та бүхэнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ын түүхт 100-н жилийн ойн баярт мөчөөс хуваалцаж байна. 


-ЕБС-ын Захирал Б.Эрдэнэ-Очир: Нэгэн зууныг үдэж, шинэ зуун руу орох түүхэн босгон дээр цахим хэлбэрт шилжсэн Сэлэнгэ аймгийн сумдын анхны сургууль боллоо-

Монгол Улсын Шинжлэх ухааны академич Б.Ринчений нэрэмжит Алтанбулаг сумын ЕБС-ийн түүхэн 100-н жилийн ой болж байна. Энэхүү баярын өдөр сургуулийнхаа хэд хэдэн бахархлыг хэлэхийг хүсэж байна. Бид Шинжлэх ухааны академич Б.Ринчений нэрэмжит сургууль гэдгээрээ бахархдаг. Энэ хүн энэ сургуульд "Дэлхийн нөхцөл байдал"-ын тухай хичээл заадаг байсан. 2015 онд түүний 110 жилийн ойгоор Алтанбулаг сумын ЕБС-ыг Б.Ринчений нэрэмжит болгож байсан түүхтэй.

Мөн үе үеийн түүхэн замналын минь алтан хэлхээ болсон төгсөгчдөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар хоёр, Төрийн соёрхолт тав, эмч бусад төрлийн бүх гавьяатууд 26, шинжлэх ухааны доктор 10, доктор 25 төрөн гарсан эрдэм оюуны ундарга болсон сургууль юм.

Энэ олон гавьяатуудын залгамж болон явж буй олон төгсөгчид бий. Тухайлбал, рок попын дуучин н.Баярцэцэг, Холын зайн гүйлтийн ОУХМ Ч.Шинэцэцэг, Шатрын их мастер А.Энхтуул, Монголын мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг, Байлдааны самбаагийн ОУХМ Э.Адъяа зэрэг салбар салбарын хүчирхэг залуучууд энэ сургуулийн түүхийг тасралтгүй бичиж байна. Бүгдийг нь дурдах юм бол нэг цаг ч багтахгүй юм.

Нэгэн зууныг үдэж, шинэ зуун руу орох түүхэн босгон дээр бүрэн дунд боловсролын бүх анги танхимуудыг мэдээлэл технологид суурилж, бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн анхны сургууль боллоо.

Ингээд 24цаг.мн сайтаар дамжуулан үе үеийн төгсөгчид, багш ажилтан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдээ сургуулийнхаа түүхт 100-н жилийн ойн баяр мэнд хүргэе.

-1974 оны төгсөгчдийн төлөөлөл: Дүнзэн байшинд А үсэг заалгаж байлаа-

Бид хоёр 1974 оны төгсөлт. Анх н.Дашдэндэв багшийн шавь болон дүнзэн байшинд А үсэг заалгаж байлаа. Манай сургууль тухайн үед долоон жилийн сургууль байлаа. Долоодугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн сургууль руу шилжсэн юм. Улаанбаатар хотод ач зээгээ хардаг. Гэсэн ч сургуулийнхаа 100 жилийн ойд сэтгэл хөдлөөд, зориод ирлээ. Манай ангиас нутагтаа амьдарч буй олон хүмүүс бий.

-1984 оны төгсөгчдийн төлөөлөл: Бид гурав яшил, цэцэрлэг, сургуулиа хамт төгссөн-

Бид 1984 оны н.Магамжав багштай 8а ангийнхан. Бага насаа дурсамж дүүрэн өнгөрөөсөн төрөлх сургуулийн минь 100 жилийн ой болж байгаад баяртай байна. Сургуулиа төгсөөд 38 жилийн дараа ангиараа уулзлаа. Маш сайхан байна. Манай анги тун удахгүй 40 жилийнхээ ойг 2024 онд тэмдэглэх гэж байна. Бид өнөөдрийг хүртэл Алтанбулаг сумынхаа цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. Бид гурав яшил цэцэрлэгээ хамт төгсөж байлаа. Энэ дашрамд ангийн хамт олондоо болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэд, сургуулийнхаа үе үеийн төгсөгчдөд баяр хүргэе.

-1996 оны төгсөлтийн төлөөлөл: Хичээлийн формоо өмсөхөд сурагч нас минь бодогдож байна-

Бид н.Одонцэцэг багштай 1996 оны төгсөлт. 100 жилийн ойдоо тал талаас цуглараад, хичээлийн формоо өмсөхөд сурч байсан үе минь бодогдож байна. Манай анги 24 хүүхэдтэй төгссөн. Өнөөдөр есүүлээ цугларсан байна. Төгссөнөөсөө хойш ангийнхантайгаа уулзаагүй байж байгаад өнөөдөр уулзлаа. Мөн ангийн багштайгаа уулзаагүй удсан байна. Манай багш Орос хэл багш. Бидэнд дуу хүртэл зааж байлаа. Ингээд танай сайтаар дамжуулан ирж амжаагүй ангийнхандаа болон Алтанбулаг сумын иргэдээ 100-н жилийн ойн мэнд дэвшүүлье.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ХАХА (122.201.21.230)
    ХӨДӨӨНИЙ ОРКУУД Ч БАЙНА ДАА
    2022 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    11 цаг 47 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 52 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК