Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Наранцэцэг: Соёлын яам ном, зохиолын агуулгад цензур тогтоож, зөвшөөрөл олгох ямар ч боломжгүй

2022-11-23
0
ЖИРГЭХ

Ном хэвлүүлэхийн тулд Соёлын яамнаас тогтоосон стандарт гэгчийг мөрдөх, тэр дундаа хүүхдийн номд агуулгын стандарт, цензур тогтоосон гэх мэдээллийг Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодрууллаа.


-Олон нийтийн сүлжээнд Соёлын яамнаас ном, хэвлэлтэй холбоотой журам боловсруулсан нь агуулгын болон бусад байдлаар цензур тогтоож байна гэсэн мэдээлэл гарч олон нийтийн анхаарлыг татаж байна. Соёлын яам ном хэвлэлтэй холбоотой тийм стандарт гаргаж байгаа юу?

-Юун түрүүнд Монгол Улсын Соёлын яамнаас хүүхдийн болон бусад зохиолын агуулгад ямар нэг хэлбэрээр цензур тогтоох, түүндээ үндэслэн ном хэвлэх зөвшөөрөл олгох гэх мэт ажил хийгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Ном, зохиолын агуулгад ямар нэг байдлаар цензур тогтоох ямар ч боломжгүй, ийм ажил хийгдэх нь бүү хэл, яригдаагүй.

Соёлын яам нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл утга зохиол, ном хэвлэлийн салбарын болон энэ салбарт оролцогч талуудыг хамруулсан бүрэн судалгааг хийж, салбарын бодлого тодорхойлох, аливаа баримт бичгийг гаргахдаа салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ салбарын төрийн бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарынхны оролцоо, санал хүсэлтийг хангаж ажилладаг. Энэ салбар өөрөө оролцогч тал ихтэй. Жишээ нь Соёлын яамны хийсэн судалгаагаар Монгол Улсад 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь зохиол бүтэх төрөхөөс эхлээд хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, олон нийтэд түгээх, шүүмж бичих, маркетинг сурталчилгаа хийх гэх мэт олон дамжлагыг цогцоор нь харах асуудал гэсэн үг. Эдгээр бүх оролцогч талууд нийлж байж нийгмийн соён гэгээрлийг бий болгож байгаа. Тиймээс Монгол Улсын Соёлын яам нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг Төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой салбар мөн гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтаасан. Улмаар салбарын процессын зураглалын дагуу үе шаттай бодлогын ажлууд хийгдэж байгаа. Эдгээр дунд ном, зохиолын утга агуулгыг цензурдэх гэх мэт асуудал огт байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.

-Тэгвэл номын хэвлэлийн стандарт гэх ойлголт яригдаж байгаа юу. Нийгмийн сүлжээнд “...Хувиараа хүүхдийн ном бичээд хэвлүүлэх боломжгүй болж байна. Соёлын яамнаас зөвшөөрөл авах нь” гэх мэдээлэл явж байсан?

-Мэдээллийн бүрэн бус байдлаас үүдэн зарим нэг хүнд буруу ташаа ойлголт төрсөн байхыг үгүйсгэхгүй. Түрүүн хэлсэнчлэн Соёлын яам утга зохиол, ном хэвлэлийн салбарын мэргэжилтнүүдтэй цуврал уулзалт зохион байгуулж, санал сэтгэгдлийг нь сонсдог. Энэ үеэр хүүхдийн зохиолчдын хамгийн их илэрхийлж, дэвшүүлж байдаг санаа нь нэгдсэн редактортай болох асуудал. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ном хэвлэлийн агуулгыг эргэж харахгүй бол нийгэмд зохисгүй агуулгатай бүтээл тарж байна гэсэн саналаа зохиолчид өөрсдөө хэлдэг. Хувь хүний л үзэл бодол, санаа зовнил шүү дээ. Зарим талаараа энэ нь үнэн. Нийгэмд ч гэсэн хүүхдийн зохил, бүтээлийн утга агуулгатай холбоотой шүүмжлэл бий. Харин түүнийг нь Соёлын яамнаас салбарынх нь мэргэжлийн холбоо, байгууллагуудын саналыг тусгасан Хүүхдийн номд тавигдах стандарт шаардлагын боловсруулж буй төсөлтэй хольж ойлгосон байж магадгүй. Энэ стандарт шаардлага бол номын агуулгатай холбоогүй, эрүүл ахуйн шаардлага, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хэрэглээний гэх мэт асуудлыг тусгасан төсөл юм. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн номын стандарт нь бага, өсвөр насны хүүхдүүдийг харааны болон нуруу, тулгуур эрхтний тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн газар, хэвлэн нийтлэл, хэвлэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад зориулагдсан. Унших үед харааны ачааллыг бууруулах, харааны болон бие бялдрын ерөнхий ядаргааг ихсэхэд анхааруулах, ном хэвлэлийн уншигдах чадварыг хангах зорилгоор кирилл эсвэл латин үсгээр бичсэн хүүхдийн номын хэвлэлтийн чанар, бичвэрийн чимэглэлд тавих эрүүл ахуйн шаардлагын талаар гэсэн үг. Энэ төсөлд бид санал авахаар 21 аймгийнхаа Соёл урлагийн газартаа хүргүүлсэн. Дараагаар нь энэ төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж, 60 хоногийн хугацаанд нээлттэй байрлуулж, олон нийтээс санал авдаг юм. Тэгэхээр хүн бүр төслийг харж, ялангуяа мэргэжлийнхэн, энэ салбарынхан нээлттэй хэлэлцүүлж, саналаа тусгаж болно гэсэн үг.

Соёлын яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 5 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК