Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Чингис хаан" одон хүртсэн Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарын тухай 24 баримт

2022-11-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Жэк Уэтерфорд Өмнөд Каролина муж улсын Колумбид Анна Рут Громс, Альфред Грег Уэтерфорд нарын гэр бүлд долоон хүүхдийн хамгийн том нь болон мэндэлжээ. Тэдний аав АНУ-ын армийн түрүүч байсан нь гэр бүлээ байнга нүүхэд хүргэдэг байв. Профессор Уэтерфордын алс холын өвөг дээдсийн нэг бол 19-р зууны холимог арьстны Крикийн удирдагч Уильям Уэтерфорд юм.

БАРИМТ 2

Тэрбээр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан.

БАРИМТ 3

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “12 настай байхдаа Харолд Ламб-ийн бичсэн Даян дэлхийн Эзэн хаан (Emperor of All Men) номыг уншаад өөрийн эрхгүй сэтгэл зүрхээрээ Монголын түүхэнд татагдаж эхэлсэн дээ. Удалгүй таван хошуу малын зурагтай монгол шуудангийн таван марк олж авсан” хэмээн ярьсан байдаг. 

БАРИМТ 4

Жак Уэтерфорд Их сургуульд байхдаа Монгол Улсын Их сургуульд суралцах боломжийг асуун хоёр ч удаа захиа бичин илгээж байжээ. Гэвч тухайн үед Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.

БАРИМТ 5

Тэрбээр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн бөгөөд Чингис хаан судлалын хүрээнд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг 2004 онд гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болжээ.

БАРИМТ 6

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Мөн тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ.

БАРИМТ 7

Түүний бичсэн бусад номнуудыг дурдвал, 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, 2010 онд “Монголын иx хатдын нууц товчоо”, 2016 онд "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд", 2014 онд "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" ном, бүтээлийг хэвлүүлсэн. 

БАРИМТ 8

Тэрбээр 1479 оноос XIX зуун хүртэлх хугацаанд өрнөдийн орнуудад Монгол орны газар зүй, хил хязгаарыг хөрш зэргэлдээ орнуудтай нь хамт дүрслэн тэмдэглэж байсан үнэтэй ховор 50 гаруй газрын зургуудын эх хувилбарыг олж цуглуулжээ. Энэхүү үнэтэй ховор цуглуулгаа Монголын ард түмэнд бэлэглэсэн юм.

БАРИМТ 9

Мөн түүнд 2006 онд Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадас, 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одонг олгожээ.

БАРИМТ 10

2010 онд Монголын түүхийг сонирхон судлагч Монгол, АНУ-ын иргэдийн санаачлагаар Монголын түүх судлаач, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор Жак Уэтерфордын нэрээр 'Жак Уэтерфорд" саныг Монгол Улсад байгуулсан.

БАРИМТ 11

Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулж буй.

БАРИМТ 12

Өдгөө тэрбээр Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг.

БАРИМТ 13

Д.Доржготов нь Төв аймгийн Баян суманд төржээ.

БАРИМТ 14

Тэрбээр хоёр настайдаа зохиолч сэтгүүлч Дэчингунгаагийнд өргөгдөж ирснээр хотын хүүхэд болж, эрдмийн мөр хөөжээ. Аав нь “Улаан-Од”, “Эх орны манаа”, “Үнэн” сонинд ажиллаж байв.

БАРИМТ 15

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгсжээ. 

БАРИМТ 16

Харин 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшсэн.

БАРИМТ 17

Тухайлбал, Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр гурван хүүхэд хуваарилагдсаны нэг нь Д.Доржготов байсан аж. Ийнхүү Академич Б.Чадраа, Төрийн соёрхолт Жамъянсэнгээ болон Д.Доржготов нар физик, хөрс, ургамал судлалаар Москвагийн их сургуульд явжээ.

БАРИМТ 18

Д.Доржготов нь Москвагийн их сургуулийг 1962 онд төгссөн. Тэрбээр төгсөж ирсэн жилээ Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ.

БАРИМТ 19

Тэрбээр 1973 онд “Монголын хойт хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

БАРИМТ 20

Харин 1998 онд академич цол хүртжээ.

БАРИМТ 21

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов хүртсэн. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.

БАРИМТ 22

Тэрбээр ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.

БАРИМТ 23

Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ.

БАРИМТ 24

Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай улс энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн гаргасан. Эрдэмтэн Д.Доржготов дээрх бүтээлийн редактороор ажилласан юм. Үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. 

image

Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Чингис хаан" одонг гардууллаа. Энэ жил АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфорд, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготов нарт "Чингис хаан" одон гардуулж буй. Ийнхүү уншигч та бүхэнд уг одонгоор энгэрээ мялаасан хоёр эрхэмийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (102.89.40.122)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 29 | Хариулах
  • DR. PRADHAN (102.89.40.122)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 41 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 39 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 18 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 37 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК