Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Японы баг Германыг хожиж ДАШТ-ий хоёр дахь шуугиан дэгдээлээ

2022-11-25
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, зургаан хэсгийн I тойрог өнгөрсөн хугацаанд өндөрлөлөө. Үлдсэн хоёр “G”, “H” хэсгийн тоглолтууд XI.24-ны орой болно. Тэмцээний дүрмээр найман хэсэг тус бүрийн дөрвөн баг хоорондоо нэг удаа таарч гурван тойрог тоглож дүнгээ гаргана. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). Арваннэгдүгээр сарын 23-ны орой болсон “E” хэсгийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Японы баг Дэлхийн 4 удаагийн аварга Германыг хожиж сенсаац дэгдээлээ

__“E” хэсэг. Япон-Герман 1:2. гоол: Гюндоган 33 мин, торгуулийн цохилт (1:0), Доан 75 мин (1:1), Асано 83 мин (1:2).

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Аваргын цомыг дөрвөн удаа өргөж байсан Герман нь “Катар 2022” тэмцээнд түрүүлэх тааварт нэрлэгдэж байгаа багуудын нэг. Гэтэл Азийн хөлбөмбөгийн өнөө цагийн нэрийн хуудас болсон  Японы баг тэднийг хожиж ДАШТ-ий хоёр дахь сенсаац дэгдээлээ. Эхний сенсаац нь мөн л түрүүлэх тааварт яваа Аргентиныг Саудын Араб 2:1-ээр хожсон явдал байсан.

Германы багийн шилдэг хагас хамгаалагч Гюндоган торгуулийн цохилтоос 33  дахь минутад гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Тэрбээр гоолын баяр хийж гүйж харайгаагүй. Учир шалтгаан нь 1:0 бол тоглолтыг хожлоор дуусгах хангалттай төгс үр дүн биш гэдгийг Гюндоган, түүний багийн тоглогчид бүгд мэдэж байсан хэрэг. Энэ болгоомжлолын хамгийн гол шалтгаан нь талбай дээр Япончууд тэдэнтэй эн тэнцүү, зарим үед илүүрхэж тоглож байсантай холбоотой. Германчууд хожлоо баталгаажуулж гоолын зөрүүг холтгож хоёр дахь гоол хийхийг олонтаа оролдсон боловч санаснаар бүтсэнгүй. Японы дасгалжуулагч, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Хазимэ Мориясу нэгдүгээр үед Германы хөлбөмбөгчдийн тоглолтын хэмнэлийг эвдэж тэднийг ядраах “хар ажил” хийх үүрэг даалгавраа амжилттай биелүүлж цуцаж ядарсан таван тоглогчийг хоёрдугаар үед 46, 57, 58, 71, 75 дахь минутад сэлгээнд суулгаж эрч хүчтэй шинэ тоглогчдыг талбайд оруулж ирсэн. Энэ сэлгээний тактик зөв байсныг төд удалгүй харуулж Япончууд тоглолтын 75 минутад тэнцээний, 83 минутад хожлын гоол оруулж Германыг 2:1-ээр буулган авлаа. Хожлын гоол хийсэн Асано нь талбайд 58 дахь минутад орж ирсэн тоглогч юм.

Хожиж гурван оноо авсан Японы баг дараагийн тойрогт Коста-Рикаг хожиж чадвал Хэсгээсээ шалгарах гэрэлт “ирээдүй”-тэй байгаа бол хожигдсон Германыг Испанитай “орших, эс орших”-оо үзэх хүнд тоглолт хүлээж байна.

Испанийн баг гоол яаж оруулдгийг үзүүлж Коста Рикаг бут ниргэлээ

__“E” хэсэг. Испани-Коста Рика 7:0. гоол: Ольмо 11 мин (1:0), Асенсио 21 мин (2:0), Торрес 31 мин, торгуулийн цохилт (3:0), Торрес 54 мин (4:0), Гави 74 мин (5:0), Солер 90 мин (6:0), Мората 90+2 мин (7:0).

 Хөлбөмбөгийн мэргэжилтэн, шинжээчид Испанийг Аварга болно гэж таамаг дэвшүүлж буй нь үнэн байх магадлалтайг батлан харуулсан тоглолт боллоо. Коста-Рикад өөрсдийг нь хожиж сенсаац дэгдээх боломжийг огт өгсөнгүй. Тус багийн хаалгыг нэгдүгээр үед гурав, хоёрдугаар үед дөрөв, нийт долоон гоолоор мялаав. Испаничууд тоглолтын эхнээс л Коста-Рикагийн хаалгач Навасыг сандаргасан шуургалсан довтолгоо хийж 11 дэх минутад эхний гоолоо оруулсан. Энэ тоглолтын шилдгээр шалгарсан хагас хамгаалагч Гавигийн дамжуулсан бөмбөгийг дундын шугамын тоглогч Ольмо гоол болгосон. Испанийн алдарт “Барселона” клубын хөлбөмбөгчин, 18 настай Гави талбайн дундын шугамд эзэрхэж тоглон, багийнхаа оруулсан долоон гоолын гуравт нь оролцсон. Тэрбээр өөрөө 74 дэх минутад гоол хийж, 11 минутад орсон эхний гоолоос гадна 54 минутад хагас хамгаалагч Торрест гоолын дамжуулалт өгсөн. Сонирхолтой нь, Испанийн долоон гоолын нэгээс бусдыг хагас хамгаалагч нар хийлээ. Тоглолтын 57 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирж 90 дэх минутад тооны харьцааг 7:0 болгосон Мората л гоолдсон ганц довтлогч нь байлаа. Гараа сайн бол бариа сайн гэсэн үг бий. Испани Хэсэгтээ тэргүүлж шөвгийн 16-д нэгдүгээр байраас шалгарахад энэ хожлын 3 оноо хэрэг болох нь мэдээж.

Энэ “E” хэсгийн

II тойргийн Япон-Коста Рика, Испани-Герман тоглолт XI.27-нд,

III тойргийн Япон-Испани, Коста Рика-Испани тоглолт XII.01-нд тус тус болох хуваарьтай.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 16 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 14 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 53 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 12 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 1 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 42 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 48 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК