Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шилдэгт тооцогддог Бельгийн баг 1:0-ийн хожил авч, Хорват тэнцлээ

2022-11-25
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, зургаан хэсгийн I тойрог өнгөрсөн хугацаанд өндөрлөлөө. Багууд Хэсгийн шатанд гурван тойрог тоглоно. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. (Плей-оффын хасагдах шатны оноолтыг зургаас харна уу). Лхагва гаргийн орой болсон “F” хэсгийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Хөгжөөн дэмжигчдийн найдвар  хүлээлгэсэн Бельгийн баг Канадыг ердөө 1:0-ээр хожив

__“F” хэсэг. Бельги-Канад 1:0. гоол: Батшуайи 44 мин (1:0). Канадын Дэвис 11 минутад торгуулийн цохилт алдсан.

Аварга болдоггүй юм гэхэд шөвгийн 4-т торохгүй шалгарна гэсэн тааварт яваа Бельгийн багийн тоглолт хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалав. Хэрвээ дэлхийн шилдгүүдийн нэгд тооцогддог хаалгач Куртуа нь 11 дэх минутад Канадын тоглогч Дэвисийн гүйцэтгэсэн торгуулийн цохилтыг хааж гоол алдахаас хамгаалаагүй бол тоглолтын үр дүн муугаар эргэх байсан. Канадын тоглогчид нэгдүгээр үед бөмбөггүй гүйлт ихээр хийж, гоол хийх боломжит хувилбарыг хайж маш идэвхтэй тоглолоо. Туршлагатай хөлбөмбөгчдөөс бүрдсэн Бельгийн баг Канадын эрчтэй тоглолтын хурдыг зориуд сааруулж бөмбөг барьж тоглож байгаад завсарлагын өмнөхөн 44 дэх минутад тэдний хаалганд гоол оруулж 1:0 болгон тэргүүллийг авсан. Хамгаалагч Альдервейралдын гүнээс урагш цөлж дамжуулсан бөмбөгийг довтлогч Батшуайи хүлээж авангуут Канадын хамгаалагчдын дундуур сугарч зугтааж гараад улмаар хаалгач Борянийг хуурч цохин гоол оруулсан.

Хоёрдугаар үеийн 45 минутыг Бельгичүүд хаалгандаа гоол алдахгүй, 1:0-ийн үр дүнгээ хадгалах тактикаар тоглож өнгөрөөлөө. Канадын дасгалжуулагч Хердман хоёрдугаар үеийн дундуур сэлгээ хийж Ларин, Коне гэсэн хоёр хагас хамгаалагчийг талбайд гаргаж довтолгоог амжилттай болгох оролдлого хийсэн ч Бельгийн хамгаалалтын шугамыг нэвтэлж чадсангүй. Гоолын ганц хоёр боломж гаргахад хаалгач Куртуа аюулгүй болгож хаалт хийж бөмбөгийг барьж авч байлаа.

Бельгийн баг хожлын 3 оноо авлаа. Гэхдээ хойшид ийм түвшинд тоглолтоо үргэлжлүүлбэл шөвгийн 4-т шалгарна гэж хэлэхэд эрт байна гэж хөлбөмбөгийн шинжээчид дүгнэжээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын баг Мароккотай тэнцэж 1 оноо авлаа

__“F” хэсэг. Марокко-Хорват 0:0.

 Дөрвөн жилийн өмнө “Россия 2018” ДАШТ-ий нээлт болж финалд тоглож хожигдон мөнгөн медаль хүртэж байсан Хорватын баг энэ удаагийн тэмцээнийг оноо алдаж учраатайгаа 0:0-ээр тэнцэж эхлүүллээ. Хөлбөмбөгийн шинжээчид, хоёр баг тэнцсэнийг шударга үр дүн гэж дүгнэж байна.  Африкийн төлөөлөл Мароккогийн баг Европын шилдгүүдийн нэг Хорватаас огт дутахгүй, тоглогчид нь форм сайтай байгааг харуулж эн тэнцүү тоглолт хийлээ.

Мароккогийн хаалгач Буну завсарлагын өмнөхөн Хорватын хагас хамгаалагч Влашичийн хаалгачийн талбайн гаднаас сум шиг цохьсон бөмбөгийг хааж ур чадвараа харуулсан. Түүнчлэн хоёрдугаар үед Хорватын хаалгач Ливакович эсрэг багийн хамгаалагч Мазрауигийн ойрын зайнаас цохьсон, хамгаалагч Хакимийн хөдөлгөөнгүй бөмбөгийн байрлалаас цохьсон, дараалсан хоёр довтолгооны бөмбөгийг хааж Бунугаас дутахгүй ур чадвартай хаалгач болохоо харуулсан.

Дэлхийн дэд аварга Хорватын баг ДАШТ-ий оролцогч 32 багийн шилдгүүдийн нэг гэдгээ эхний тоглолтод ийнхүү баталж чадсангүй. Дараагийн тойрогт Канадын багтай тоглохдоо нэр төрөө сэргээх оролдлого хийж таарна. Мароккогийн баг Бельгийг  хожиж сенсаац тарьж мэдэхээр сайн байна.

Энэ “F” хэсгийн

II тойргийн Бельги-Марокко, Хорват-Канад тоглолт XI.27-нд,

III тойргийн Хорват-Бельги, Канад-Марокко тоглолт XII.01-нд тус тус болох хуваарьтай.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    11 цаг 25 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 31 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    21 цаг 57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК