Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажилгүй яваа Роналду Португал-Гана 3:2-д гоолдож таван ДАШТ-д гоол хийсэн анхны тоглогч болов

2022-11-25
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B”, “C”, “D”, “E”, “F”, “G”, “H”, бүх найман хэсгийн I тойрог өндөрлөлөө. II тойргийн тоглолтууд Арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаргаас 28-ны даваа гарагт болно. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. Манайхаар өнгөрсөн пүрэв гаргийн шөнө болсон “H” хэсгийн I тойргийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Спортын аз дутсан хоёр баг шударгаар оноо хувааж 0:0-ээр тэнцлээ

__“H” хэсэг. Өмнөд Солонгос-Уругвай 0:0. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хэсгийн шатны I тойргийн нийт 16 тоглолтоос гоолгүй 0:0-ээр хуурай тэнцсэн дөрөв дэх нь энэ тоглолт байлаа. “Катар 2022” нь өвөл болж байгаа, багууд тус тэмцээнд бэлтгэх, хөлбөмбөгчид нь хамтдаа цугларалтад гарах цаг хугацаа маш давчуу байсан учраас  тоглолтын довтолгооны чанар урьд өмнөх ДАШТ-ээс тааруу байгаа гэдгийг хөлбөмбөгийн шинжээчид хэлж байна. Ихэнх баг Хэсгийн шатны онооны төлөөх тоглолтуудад довтолгоо гэхээсээ хамгаалалтдаа илүү анхаарсан тактик хэрэглэж байгаа нь гоолгүй тэнцэх, хожсон ч ганцхан гоолын зөрүүтэй байсан тохиолдол олонтаа давтагдлаа.

Хоёр баг тэнцэж оноо хуваасан нь талбай дээр тоглогчид нь эн тэнцүү өрсөлдсөний баталгаа, шударга үр дүн гэж хэлж болно. Хэрвээ спортын аз түшсэн бол аль нэг нь хожиж болох байв. Энд Солонгосын үзүүрийн довтлогч Хван И-чо тоглолтын 34 дэх минутад Уругвайн хаалганы өмнө торгуулийн талбайд ганцаараа зогсож байгаад хөндлөвч давуулж цохьсон, Уругвайн хамгаалагч Годин 44 дэх минутад булангийн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг мөргөж Өмнөд Солонгосын хаалганы шон, Уругвайн шинэ залуу од хагас хамгаалагч Вальверде тоглолт дуусахын өмнөхөн 90 дэх минутад торгуулийн талбайн гаднаас цохиж бас шон оносныг онцолж болно.

Эхний тоглолтоос тус бүр нэг оноо халаасалсан Өмнөд Солонгос, Уругвай, түүнчлэн хожлын гурван оноо авсан Португал, хожигдсон Гана, дөрвөн багт бүгдэд нь Хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарах боломж байгаа. Дараагийн хоёр тойргийн хоёр тоглолтод асуудал эцэслэн шийдэгдэнэ.

МЮ багаас гарч ажилгүй болсон Роналдугийн ахалсан Португалын баг Ганыг хожив

__“H” хэсэг. Португал-Гана 3:2. гоол: Роналду 65 мин, торгуулийн цохилт (1:0), Айю 73 мин (1:1), Феликс 78 мин (2:1), Леау 80 мин (3:1), Букари 89 мин (3:2).

Тоглолт эхлүүлэх шүгэл дуугарахаас өмнөх цөөн минутад үзэгчид бүгд Португалын шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн өнөө цагийн амьд хоёр домгийн нэг Роналду руу анхаарлаа хандуулж байлаа. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө Английн “Манчестэр Юнайтед“ багтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, одоогоор харьяалагдах хөлбөмбөгийн баггүй, өөрөөр хэлбэр ажилгүй яваа юм. Тав дахь ДАШТ-д оролцож байгаа Роналду өөрийн Португал улсын Төрийн дуулал эгшиглэхэд сэтгэлээ барьж чадалгүй нулимс мэлмэрүүлэн уйллаа.

Хожил Португалын багт амархан ирсэнгүй. Африкийн төлөөлөл Гана улсын хөлбөмбөгчид тэдэнтэй талбайд эн тэнцүү өрсөлдөж тоглолоо. Хоёрдугаар үе эхэлснээс хойш 20 дахь минутад Ганын хамгаалагч өөрийн торгуулийн талбайд Роналдуг дэгээдэж дүрмийн алдаа гаргасан. Талбайн шүүгч Эльфат торгуулийн цохилтыг Португалын талд зааж Роналду цохилтыг гүйцэтгэж хаалганы дээд буланд бөмбөг “зоосноор” тооны харьцааг 1:0 болголоо. Тэрбээр энэ гоолыг оруулснаар таван ДАШТ-д гоол оруулсан анхны хөлбөмбөгчин боллоо. Роналдугаас өөр ийм амжилт гаргасан өөр тоглогч одоогоор байхгүй. Харин дөрвөн ДАШТ-д гоол оруулсан хөлбөмбөгчид гэхэд ердөө дөрөв байгаа. Үүнд, хөлбөмбөгийн хаан Пеле /1958-1970 онд/, Германы довтлогч Зеелэр /1958-1970 онд/, Клозе /2002-2014 онд/, Месси /2006-2022 онд/ нар. Аргентины багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Месси нь өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын хаалганд гоол хийснээр энэ жагсаалтад орж ирсэн.

Роналдугийн 65 дахь минутад оруулсан гоолын дараахнаас Ганын хөлбөмбөгчид тэнцээний гоол хийхээр асар эрчтэй довтолж байлаа. Үр дүн нь тоглолтын 73 дахь минутад гарч баруун жигүүрийн довтлогч Айю айлын хаалганд тэнцээний гоол оруулж тооны харьцааг 1:1 болгосон. Гэсэн ч Португалчууд хариу барьж шуургалан довтолсоор хоёр минутын хугацаанд дараалан хоёр гоол хийж 3:1-ээр тэргүүлж эхэлсэн. Ганачууд тийм ч амархан цагаан тугаа өргөсөнгүй. Сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Букари тоглолтын 89 дэх минутад гоол хийж тоо 2:3 болгосон. Шүүгчийн төгсгөлийн шүгэл үлээхийн өмнөхөн тэдэнд тэнцээний гурав дахь гоол оруулах дэндүү том боломж гарсан. Португалын хаалгач Кошта ард нь Ганын үзүүрийн довтлогч Уильямс ойрхон байгааг анзааралгүй бөмбөгөө сул хаяж түүнд алдсан. Уильямс амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдгийн үлгэрээр бөмбөг өшиглөхдөө бүдэрч алдаж цохин гоол хийж чадаагүй. Португалчуудад тохиосон спортын аз гэж үүнийг хэлэх байх.

Энэ “H” хэсгийн

II тойргийн Өмнөд Солонгос-Гана, Португал-Уругвай тоглолт XI.28-нд,

III тойргийн Өмнөд Солонгос-Португал-Уругвай тоглолт XII.02-нд тус тус болох хуваарьтай. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК