Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Франц шөвгийн 16-д анхлан шалгарлаа. Плей-оффод Франц-Аргентин гэсэн эртэдсэн “финал” болох уу?

2022-11-28
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “C”, “D” хэсгийн II тойргийн тоглолтууд манайхаар бямба гаргийн шөнө боллоо. Өнөөдөр XI.27-ны ням гаргийн орой “E”, “F” хэсгийн II тойргийн тоглолттой. Үүнд:

  1. Япон-Коста Рика
  2. Испани-Герман
  3. Бельги-Марокко
  4. Хорват-Канад.

Өнгөрсөн шөнө болсон “C”, “D” хэсгийн II тойргийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Левандовский “What a support! I have a jersey for you! Get in touch in the comments!”

__“C” хэсэг. Польш-Саудын Араб 2:1. гоол: Зеленьский 39 мин (1:0), Левандовский 82 мин (2:0). Саудын Арабын тоглогч Аль-Давсари 45 дахь минутад торгуулийн цохилт алдсан.

Польшууд эхэлж гоол оруулж тэргүүллийг авсан ч тоглолтын давамгайлал, чанар нь Саудын Арабын багийнхны гарт байлаа. 39 дэх минутад Польшийн гоолын машин Левандовский баруун жигүүрээс өөрт нь дамжуулсан бөмбөгийг хаалга руу шууд цохиж чадаагүй ч  айлын тоглогчдод булаалгаагүй. Төд удалгүй хагас хамгаалагч Зеленьскийд дамжуулсан. Өнөө жил Италын “Наполи” багт гялалзаж байгаа легионер Зеленьский олдсон боломжийг алдсангүй гоолдож тооны харьцааг 1:0 болгосон. Энэ гоолоос хэдхэн минутын дараа Саудын Арабын багт тоог тэнцүүлэх сайхан боломж олдсон. Польшийн хамгаалагч Белик өөрийн торгуулийн талбайд Салех Аль-Шехрийг дэгээдэж унаган алдаа гаргасан. Талбайн шүүгч Сампайо торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилтыг Саудын Арабын туршлагатай тоглогч Аль-Давсари цохиход Польшийн хаалгач Щенсный гайхалтай хаалт тавьж гоол хийлгээгүй. Энэ өдөр “Щенсныйн өдөр” байсан гэж хэлж болно. Тэрбээр Арабуудын оновчтой довтолгоогоор үүсгэсэн гоолын олон боломжийг тасалж хаалгаа хуурай маналаа.

Харин Польшийн багийн тоглолтын 82 дахь минутад оруулсан хоёр дахь гоол нь ердөө Арабын багийн хамгаалагч Абдулелла Аль-Малкигаас довтлогч Левандовскийд өгсөн бэлэг байлаа. Тэрбээр өөрийнхөө торгуулийн талбайд багийн нөхдөөсөө дамжуулсан бөмбөгийг сайн тогтоож чадалгүй Левандовскийд маш амархан булаалгаснаар гоол алдах боломж үүсгэсэн. Польшийн довтлогч “өгсөн бэлгийг” гоол болгон айлын хаалганы тор хөдөлгөн тоглолтын харьцааг 2:0 болголоо. Энэ гоол нь ДАШТ-д түүний оруулсан анхны гоол байв. Тэрбээр гоол оруулсныхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлсан. Түүнтэй холбоотой өөр нэг сонирхолтой баримт ярихад, цэнгэлдэх дэх нэгэн үзэгч хоёр багийн шигшээ багийн өмсгөл цамцыг давхарлаж өмссөн байж. Гадуур цамц нь Саудын Арабын багийг, доторх нь Польшийн багийг дэмжиж байгаагийн бэлгэдэл. Тоглолтын үеэр сайх үзэгч гадуурх Арабыг дэмжсэн цамцаа тайлж “Левандовский” гэсэн бичигтэй доторх цамцаа ил болгон суудлаасаа босч зогсон Польш довтлогчийн нэрийг хашгиран дуудаж эхэлжээ. Уг хөгжөөн дэмжигчийн энэ талаарх бичлэг интернэтэд тарснаар сенсаац болж өнөөдрийн байдлаар 4 сая гаруй хүн үүнийг сонирхон үзжээ. Левандовский өөрөө тэр үзэгчид хандан фейсбүүк хуудсандаа “What a support! I have a jersey for you! Get in touch in the comments!” гэж бичсэн байна.

Хэсгийн шатны сүүлчийн III тойрогт  4 оноотой Польшийн баг Аргентинтай (3 оноотой), 3 оноотой Саудын Арабын баг Мексиктэй (1 оноотой) тоглоно. Манайхаар XI.30-наас XII.01-нд шилжих шөнө 03.00 цагаас зэрэг явагдах хоёр тоглолтын үр дүнгээр ямар хоёр баг шөвгийн 16-д шалгарах нь тодорхой болно. Дөрвөн багт дөрвүүлэнд нь хэсэгтээ эхний хоёр байр эзэлж цааш шалгарах боломж байгаа.

Домогт Месси ахлагчтай Аргентин маш үнэ цэнтэйд тооцогдох хожил авлаа

__“C” хэсэг. Аргентин-Мексик . гоол: Месси 64 мин (1:0), Фернандес 87 мин (1:1).

 Эхний  тойрогт Саудын Арабт хожигдож сенсаац тарьсан Аргентины баг Мексикийг 2:0-ээр буулган авч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг сэргээж шөвгийн 16-д цааш шалгарах итгэлийг төрүүллээ. Тоглолтын эхний хагаст Мексикийн хөлбөмбөгчид Аргентинчуудын довтолгоог зогсоож чадаж байсан ч өөрсдөө довтолж гоол хийх аргаа олохгүй байв. Үзүүрийн довтлогч Вега завсарлагын өмнөхөн Аргентины хаалгач Мартинесийг сандраасан ганц цохилт хийснээс өөр гоол оруулах боломж гарсан гэж нэрлэх довтолгоо өрнөсөнгүй. Хоёр дахь үед Аргентины баг тоглолтын санаачилгыг гартаа авч Мексикийн торгуулийн талбай, хаалганы өмнө нь бөмбөг барьж довтолгооны олон хувилбараар тоглосоор 64 дэх минутад 1:0 тэргүүллийн, 87 дахь минутад хожлоо 2:0-ээр баталгаажуулсан гоолыг хийлээ. Эхний гоолыг шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Месси торгуулийн талбайн гаднаас өөрийн ур чадвараа харуулж цохин Мексикийн хаалганы буланд зоосон. Хоёр дахь гоолыг сэлгээгээр талбайд 58 дахь минутад орж ирсэн Португалын “Бенфика” багт тоглодог легионер Фернандес айлын торгуулийн талбайн үзүүрээс шууд буудаж цохин хаалганд орууллаа. Нэг хожигдож, энэ удаад хожиж шөвгийн 16-д шалгарахад маш үнэ цэнтэйд тооцогдож 3 оноотой болсон Аргентины баг Хэсгийн шатны сүүлчийн III тойрогт  4 оноотой Польшийн багтай тоглоно. Шөвгийн 16-д шалгарах, эс шалгарах нь энэ тулаанаар эцэслэн шийдэгдэнэ.

Австрали хожлын 3 оноо авч шөвгийн 16-гийн төлөө өрсөлдөх боломжоо хадгаллаа

__“D” хэсэг. Тунис-Австрали 0:1. гоол: Дюк 23 мин (0:1).

Авсралийн баг Тунисийг 1:0-ээр буулган авлаа. Үзүүрийн довтлогч Дюк тоглолтын 23 дахь минутад  хожлын гоолыг мөргөж оруулсан. Австраличуудын 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-д өрсөлдөгчөө  хожсоноос хойш тус тэмцээнд 12 жилийн дараа авсан анхны ялалт байлаа. Эхний тойрогт дэлхийн аварга Францад хожигдсон ч энэ удаад ийнхүү хожлын бүтэн 3 оноо авсан Авсралийн баг цаашаа шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөх боломж нь нээлттэй үлдлээ. Сүүлчийн гуравдугаар тойрогт 1 оноотой Данитай тоглож ёндоогоо үзнэ.

Харин эхний тойрогт Европын шилдэг баг Данитай тэнцэж оноо хувааж хөгжөөн дэмжигчдэдээ урам өгч хүлээлт үүсгэсэн Тунисийн хөлбөмбөгчид тун тааруу тоглож ялагдал хүлээснээр хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарах магадлал нь бараг тэг боллоо. Учир нь Хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо өөрсдөөс нь хол давуу дэлхийн аварга Францтай хийнэ. Ташрамд сонирхуулахад, Тунис нь Франц улсын колони байсан бөгөөд 1956 онд тусгаар тогтнолоо зарласан байдаг. Тусгаар улс болсноос 22 жилийн дараа 1978 онд Аргентинд болсон ДАШТ-д анхлан оролцохдоо Өмнөд Америкийн хүчирхэг баг Мексикийг 3:1-ээс  хожиж сенсаац тарьжээ. Энэ ялалт нь Африк тивийн улсуудаас хөлбөмбөгийн ДАШТ-д авсан анхны хожил байсан.

Францын шигшээ хасагдах шатны шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

__“D” хэсэг. Франц-Дани 2-1. гоол: Мбаппе 61 мин (1:0), Кристенсен 68 мин (1:1), Мбаппе 86 мин (1:1).

Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарыг зорьж ирсэн Францын баг хэсгийн шатанд 3 онооны хоёр дахь хожлоо байгуулж ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 16-д тоглох болзлыг оролцогч 32 багаас хамгийн түрүүнд хангалаа. Францын шигшээд тоглогч байхдаа, түүнчлэн улсынхаа шигшээг удирдаж Дэлхийн аваргын Цом өргөсөн хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Дешам дасгалжуулагчтай “гурван өнгөтүүд” хэмээн нэрлэгддэг Францын баг өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг Данийг 2:1-ээр буулган авлаа.

Францууд эхний үед гоол оруулж тэргүүллийг авах боломж байсан. Италын “Ювентус” клубт тоглодог легионер, “Катар 2022”-т од болон гарч ирж байгаа хагас хамгаалагч Рабьогийн хүчтэй цохилтыг Данийн хаалгач Шмейхел хааж аюулгүй болгосон бол супер довтлогч Мбаппе айлын хаалганы өмнө ганцаараа гарч ирж бөмбөг өшиглөхдөө хаалга оносонгүй, хөндлөвч дээгүүр явуулж, спортын тайлбарлагчдын хэлдгээр “шувуу буудсан”. Хоёр дахь үеийн эхлэлийг багууд эн тэнцүү тоглолтоор эхлүүлж тэнцээний 0:0 гэсэн тооны харьцааг 60 дахь минут хүртэл хадгаллаа. Гэсэн ч довтлогч Мбаппе нэгдүгээр үед алдсан боломжоо дахиж давтахгүй  болохоо батлан харуулж тоглолтын 61 дэх, 86 дахь минутад гоол хийсэн. Даничууд түүний оруулсан хоёр гоолын дундуур тоглолтын 68 дахь минутад нэг гоол хийсэн. Энэ гоолыг Данийн хамгаалагч, Испанийн “Барселона” багт тоглодог легионер Кристенсен “гурван өнгөтүүдийн” хаалганд оруулсан.

Хэсгийн шатны сүүлчийн III тойргийн Тунис-Франц тоглолтын үр дүнгээс үл хамааралтайгаар одоогоор авсан оноо, гоолын үзүүлэлтээрээ Францын баг нь хэсэгтээ нэгдүгээр байр эзлэх нь нэгэнт тодорхой боллоо. Тус баг дараагийн плей-оффын шатанд, шөвгийн 16-д “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “А2” багтай оноолт таарна. Хөлбөмбөгийн шинжээчид “А2” багаар Аргентиныг гэж урьдчилан тааварлаж байгаа. Иймээс эртэдсэн финал гэж нэрлэгдэх Франц-Аргентин тоглолт болох нь ээ.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК