Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хоёр аваргыг хожсон Япон Хорваттай, Испани Африкийн Мароккотай шөвгийн 16-д тоглоно

2022-12-02
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн “КАТАР 2022” ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 16-д арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 8 баг шалгарч плей-оффод хоорондоо тоглох оноолт нь тодорхой болоод байсан. Харин шөвгийн 16-д нэмж 4 баг шалгарахыг эцэслэн шийдвэрлэх E F хэсгийн сүүлчийн III тойргийн тоглолтууд манайхаар пүрэв гаргаас баасанд шилжих шөнө боллоо. Нэг хэсгийн тоглолтууд дүрмийн дагуу нэг цагт эхэлж зэрэг явагдлаа. Арванхоёдугаар сарын 2-ны байдлаар шөвгийн 16-д тоглох: хэсгээсээ шалгарсан 12, болзол хангасан 2, нийт багийн 14 багийн нэр тодорхой болоод байна.


E хэсэг. Японы“Цэнхэр самурайнууд”, “ялагдашгүй Армада” Испани шөвгийн 16-д шалгарч Герман, Коста-Рика тэмцээнээ дуусгав

__ Япон-Испани 2:1. гоол: Мората 11 мин (0:1), Доан 48 мин (1:1), Танака 51 мин (2:1).

Арлын орны “цэнхэр самурайнууд” хэмээх Японы баг төгсгөлийн III тойрогт 2010 оны дэлхийн аварга Испанийг 2:1-ээр буулган авч хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж шөвгийн 16-д шалгарлаа. Энэ ялалт нь Япончуудын хувьд дэлхийн аварга цолтой багийг хэсэгтээ хожсон хоёр дахь тохиолдол байв. Тэд эхний I тойрогт 1954, 1974, 1990, 2014 оны дэлхийн аварга баг Германыг бас хожсон. Япончууд тэр тоглолтод нэгдүгээр үед 0:1-ээр хожигдож байгаад хоёрдугаар үед эргэн ирэлт хийж дараалан хоёр гоолыг Германы хаалганд хийж 2:1-ээр хожсон. Энэ удаад ч төстэй байдал давтагдаж тоглолтын 11 минутаас эхний үед хожигдож байгаад хоёрдугаар үед гурван минутын дотор хариу хоёр гоолоор Испанийн хаалгыг мялааж 2:1-ээр хожиж 3 оноо халаасаллаа.

Японы дасгалжуулагч, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Мориясу Хазимэ хоёрдугаар үед тоглолтын 46 минутад хоёр, 61, 68 минутад нийт дөрвөн сэлгээ хийж эрч хүчтэй тоглогчдыг талбайд гаргаж Испаничуудыг хурдаар давамгайлах тактик хэрэглэсэн нь маш үр дүнтэй боллоо. 46 минутад сэлгээгээр орж ирсэн хагас хамгаалагч Доан нь талбайд гарснаасаа гурван минутын дараа тэнцээний гоолыг оруулсан бол мөн 46 минутад талбайд орж ирсэн хагас хамгаалагч Митома тоглолтын 51 минутад Танакад гоолын дамжуулалт өгсөн.

Хожсон Японы баг хэсэгтээ 6 оноогоор нэгдүгээр байрт орж, хожигдсон Испани 4 оноо, нэмэх 6 гоолын зөрүүгийн үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөхөөр дэвшлээ. Тэмцээний шөвгийн 16-д Японы “цэнхэр самурайнууд” Дэлхийн дэд аварга Хорваттай, “ялагдашгүй Армада” Испанийн баг Африкийн “арслан” Мароккотой оноолт таарч тоглох боллоо.

__ Коста Рика-Герман 2:4. гоол: Гнабри 10 мин (0:1), Техеда 58 мин (1:1), Варгас 70 мин (2:1), Хаверц 73 мин (2:2), Хаверц 84 мин (2:3), Фюллькрүг 89 мин (2:4).

Хөлбөмбөгийн машин гэгддэг Германы баг тоглолт дуусахад 20 минут дутуу байхад Коста-Рикад 2:1-ээр хожигдож байснаа гэнэт эргэн ирэлт хийж өрсөлдөгчөө “машиндаж” дараалан гурван гоол хаалганд нь оруулж 4:2-оор ялалт байгуулж хожлын гурван оноо халаасалж нийт оноогоо 4 болгосон. Гэсэн ч өөрсөдтэй нь адил 4 оноотой Испанийн багийн оруулсан, хаалгандаа алдсан гоолын зөрүү нь /+6/ Германы багийнхаас /+1/ хол илүү сайн байсан учраас германчууд “Катар 2022” ДАШТ-ийг өндөрлүүлж эх орон руугаа сурсан дуугаа дуулж буцахад хүргэлээ. Германы баг дөрвөн жилийн өмнө “Россия 2018” ДАШТ-ий хэсгийн шатнаас плей-оффод шалгарч чадаагүй гашуун түүх давтагдлаа.

Коста-Рикагийн баг 16 жилийн тэртээ 2006 онд Германтай нэг хэсэгт орж хожигдож байсан бол энэ удаад бас хоёр дахиа хожигдлоо. Тэд Германыг хожсон бол 6 оноотой болж хэсгээсээ шалгарах байсан. Ийм боломжит ирээдүй тоглолтын 70-73 минутад ердөө гуравхан минут үргэлжилсэн. Коста-Рика багийн төвийн шилдэг хамгаалагч Варгас 70 дахь минутад гоол хийж тоог 2:1 болгон багтаа тэргүүллийг авчирсан.

Гэвч Германы өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин, Английн “Челси” клубт тоглодог легионер Хаверц 73 дахь минутад тэнцээний, улмаар 83 дахь минутад хоёр дахь гоолоо Коста-Рикагийн хаалганд хийж тэдний плей-ффод шалгарах боломжийг хаасан. Тоглолтын эцсийн цэгийг Германы шинэ од довтлогч Фюллькрүг тавьж дөрөв дэх гоолыг Өмнөд Америкийн багийн хаалганд хийснээр Коста-Рика 2:4-өөр Германчуудад хожигдлоо. Коста-Рикачууд хэсэгтээ хомоол хамж дөрөвт орж Германчуудын нэгэн адил шөвгийн 16-д шалгарч чадсангүй, тэмцээнээ дуусгаж үзэгчдийн суудалд шилжлээ.

F хэсэг. Африкийн “арслан” Марокко, Дэлхийн дэд аварга Хорват шөвгийн 16-д шалгарч Бельги, Канад тэмцээнээ дуусгав

__ Хорват-Бельги 0:0.

Европын “улаан чөтгөрүүд” гэгддэг Бельгийн багийг хэсгээсээ плей-оффод шалгарна гэж “Катар 2022”-ын оноолт гарснаас хойш Хорваттай тэнцсэн энэ тоглолтын эцсийн шүгэл дуугарах хүртэлх хугацаанд тус багийн хөгжөөн дэмчигчид нь төдийгүй хөлбөмбөгийн шинжээчид итгэж байсан. Гэсэн ч эхний хоёр тоглолтын дараа 3 оноотой явсан Бельгийн баг 4 оноотой байсан Хорватын хаалганы торыг хөдөлгөж чадсангүй 0:0-ээр хуурай тэнцэж хэсэгтээ гуравдугаар байрт орсноор хасагдах шатны шөвгийн 16-д шалгарч чадсангүй. Тэд тэмцээнээ дуусгаж гэрийн зүг авто хөлгийн жолоо заллаа.

Бельгийн багийн бүрэлдэхүүнийг харахад өрсөлдөгч нар нь сүрдмээр, оддын бүхэл бүтэн цуглуулга байсан. Гагцхүү бөмбөг бөөрөнхий үр дүн хаашаа ч эргэж болно, хамгийн гол нь хөлбөмбөг бол хөл нийлсэн 11 тоглогчийн багийн тоглолт гэдгийг Бельгийн хөлбөмбөгчдийн бүтэлгүйтлээс харж болохоор байв. Тус багийн бүрэлдэхүүнд дэлхийн шилдгүүдийн жагсаалтад зүй ёсоор бичигддэг хагас хамгаалагч Де Брюйне, Витсель, довтлогч Лукаку, Батшуайи, хаалгач Куртау, хамгаалагч Менье, Альдервейральд, түүнчлэн ах дүү Азар нарын хөлбөмбөгчид багтсан байлаа.

Хэсгээсээ хоёрдугаар байраар плей-оффод шалгарсан Хорватын баг шөвгийн 16-д “Е” хэсгийн нэгдүгээр байрын “цэнхэр самурайнууд” хэмээх Японтой тоглоно. Хорват нь дөрвөн жилийн өмнө манай хойд хөршид болсон “Россия 2018” ДАШТ-ий финалд шалгарч Францад хожигдон мөнгөн медаль хүртэж байсан Дэлхийн дэд аварга цолтой, хүчтэй баг юм.

__ Канад-Марокко   1:2. гоол: Зиеш 4 мин (0:1), Эн Насери 23 мин (0:2), Агерд өөрийн хаалганд автогоол 40 мин (1:2).

Африкийн “арслан” гэгддэг Мароккогийн баг Канадыг хожиж хөлбөмбөгийн түүхэндээ 36 жилийн дараа ДАШТ-ий Хэсгийн шатнаас плей-оффод шалгарсан гайхалтай амжилт үзүүллээ. “Катар 2022”-ын Хэсгийн шатны оноолт гарсны дараа тус багийг шөвгийн 16-д шалгарахгүй багийн нэгд нэрлэж байсан. Гэсэн ч эхний хоёр тойрогт Европын шилдэг багууд Хорваттай хуурай тэнцэн оноо хувааж, Бельгийн “улаан чөтгөрүүд”-ийг шуугиан дэгдээж хожсон.

Африкийн баг Канадын багтай хийсэн хэсгийн гурав дахь хожлын тоглолтдоо гурван гоолыг нэгдүгээр үед хаалганд оруулсан. Эхний гоолыг Английн “Челси” клубт тоглодог легионер Зиеш хийж тоог 1:0, хоёр дахь гоолыг Испанийн “Севилья” багт тоглодог легионер Эн Насери оруулж тоог 2:0 болголоо. Харин гурав дахь гоолыг Канадууд бус Мароккогийн хамгаалагч, Английн “Вест хэм” клубт тоглодог легионер Агерд өөрийн хаалгандаа хийж тоог 2:1 болгосон. Энэ гоол нь Мароккогийн баг “Катар 2022”-т хаалгандаа алдсан цорын ганц бөмбөг байв.

Дөрвөн жилийн дараа 2026 онд XXIII ДАШТ-ийг АНУ, Мексиктэй хамт зохион байгуулах Канад улсын баг “Катар 2022”-т хэсгийн шатанд ийнхүү гурав дахь удаа хожигдож нэг ч оноо авч чадалгүй хомоол хамж тэмцээнээ дуусгаж гэртээ харих боллоо.

Африкийн төлөөлөл 1994 оны АНУ-д болсон ДАШТ-ээс хойш 24 жилийн дараа хэсэгтээ түрүүлсэн амжилтын эзнээр энэ жил Мароккогийн баг тодорлоо. Хэсгээсээ нэгдүгээр байраар плей-оффод шалгарсан тус баг шөвгийн 16-д “Е” хэсгийн хоёрдугаар байрын баг “ялагдашгүй Армада” гэж нэрлэгддэг Испанитай оноолт таарлаа.

ЖИЧ: Өнөөдөр XII.2-ны баасан гаргийн орой H, G хэсгийн  гуравдугаар тойргийн 4 тоглолт болно. Шөвгийн 16-д одоогоор албан ёсоор шалгарсан 12,  болзол хангасан Бразил, Португал, нийт 14 баг дээр нэмэгдэж хоёр хэсгийн нийт 6 багаас ямар 2 баг нь плей-оффод шалгарах вэ гэдэг нь эцэслэн тодорно. Үүнд:

  1. Оройн 23.00 цагаас Өмнөд Солонгос-Португал, Гана-Уругвай
  2. Шөнийн 03.00 цагаас Камерун-Бразил, Серби-Швейцар тоглолттой.

Б.Ерэнтэй

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
Эл Класикогийн өмнөх төлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • William (197.211.58.186)
    Сайхан мэдээ, шинэ он гарлаа, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй байна уу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    10 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    20 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    26 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    38 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    59 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 3 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    1 цаг 4 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 9 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    1 цаг 14 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК