Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Өвдгөө шалбалаад уйлж суугаа хүүд “хөлгүй хүний инээмсэглэл”-ийг харуул

2022-12-05
0
ЖИРГЭХ

Амьдрах энэхэн хугацаанд хэн байхаа бид өөрсдөө л сонгодог. Армийн генерал, ерөнхийлөгчийн туслах, оёдолчин гээд л... Бид энэ булангийнхаа зочдыг олны танил, хэвлэлийнхний байгаар сонгодоггүй. Сэтгүүлч миний хувьд гудамжаар зөрж буй хүнд ч амьдралыг бусдаас өөрөөр харах өнцөг бий гэж итгэдэг. Тийм дээ ч бид энэ дугаарын зочноороо Б. Энэрэл хэмээх бүсгүйг онцолж байна. Тэрбээр СУИС-ийг төгссөн ч нийгмийн харилцаанд орж, бусдын удирдлага дор ажиллах тун дургүй нэгэн.

Тэр бол жирийн л нэг ээж бас гэргий хүн. Их хотод өвөл морилж, цантсан цонхны цаана амьдралууд буцална. Тэрхүү амьдралуудын нэгийг буцалгасаар, яг л тогооч нь юм шиг завгүй байдаг түүний амьдралын нэгэн өдөр манай дуранд буув. 

Жавар тачигнасан өглөө 21 хороололд байх тэдний гэрийг зорив. Нэг өрөө байрны цантай цонх “Өвөл” хэмээх зураачийн бүтээл, гоёмсог талстаар дүүрэн байв. Инээмсэглэн угтах энэ бүсгүй саяхнаас өөрийн мөрөөдөж явсан гар урлалын бүтээлүүдээ хийж цагийг өнгөрөөдөг болжээ. Түүний брэндийн нэр "Dandalion" буюу багваахай. Зарим эх сурвалжууд уг цэцгийг бурхны цэцэг гэх нь ч бий. Түүнийг Улсын нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байхад коридорт бурхны том хөрөг, өмнө нь зул асааж хүж уугиулсан байжээ. Үүнээс үүдэн тэр брэндийн лого болон нэрээ ийнхүү хоршуулсан байна. 


Өглөө: Ажил гэдэг оффист суухаар хязгаарлагдахгүй

Тэрбээр өглөө босоод хамгийн түрүүнд гэрээ цэмцийтэл нь цэвэрлэх зуршилтай. Ээж байна гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг уншигч та бүхэн хэлүүлэхгүй биз. Гэрээ цэвэрлэж дуусаад тэр хүүгээ ундална. Энэ өглөөний цайнд тэднийх сүүтэй цай чанаж, бууз жигнэв. Буузны амттайг яана, цайны аагтайг яана.

Б.Энэрэл “Хүүгээ энэ жил цэцэрлэгт явуулаагүй. Учир нь гадуур ханиад томуу их байна. Миний өглөөний амьдрал энгийн хүмүүсийг бодвол сүүлд эхэлдэг. Яагаад гэвэл би сүүлийн гурван жил нойргүйдэлтэй тэмцэж байгаа. Өглөө босоод гэрээ цэвэрлэж, хүүгээ хооллодог. Гэр цэвэр байх нь аливаа зүйлд төвлөрөхөд  их тус болдог шүү. Тэгээд л ажилдаа ордог доо. Саяхнаас өөрийн гар урлалын брэндийн ажлаа эхлүүлсэн. Гар урлалаа хийхээр цаг маш хурдан өнгөрчихдөг. Тэгээд ч над шиг хүнд бясалгал болдог доо. Зарим өглөө гадаа агаар сайхан байвал хүүтэйгээ гарч агаар амьсгалангаа зугаалдаг. Хүү маань дөрвөн настай ч хэрсүү болохоор яг л том хүн шиг яриа өрнүүлдэг. Мэдэхгүй модных нь нэрийг зааж өгөх, асуултад нь хариулах зэргээр бидний аялал өрнөдөг. Миний том хүү Сэлэнгэ аймагт өвөө, эмээ дээрээ байгаа. Бага хүү маань нэг удаа надаас ‘Ээж ээ, би төрөхдөө таныг өвтгөсөн үү’ гэж чухал царай гарган асууж байсан. Бас ‘Ээж ээ, та яагаад аавд хайртай юм бэ’ гэж асуусан. Би яагаад гэвэл аав чинь миний бүх зүйл болохоор гэж хариулсан. Нөхөр маань намайг яаж халамжилна тэрийг хүү минь дуурайдаг. Зарим үед сэтгэл санаа тавгүй, бие суларсан байдаг. Тэр үед шүлэг бичиж өөртөө тайвшрал олгодог гэх үү дээ. Сүүлийн нэг жил яг энэ амьдралын хэмнэлээр амьдарч байна ” гэв.


Түүний хүү Ж.Хувьтөгөлдөр дөрвөн настай. Түүний шүтээн нь Солонгосын хүүхэлдэйн баатар Пороро юм. Түүнийг Поророгийн цуглуулга бий. 

 

Тэрбээр мөн өнгөрсөн жил нурууны мэдрэлийн судас дарагдсан суулт гэх өвчнөөр шаналж, ялан дийлжээ. Хүндээр өвдөж байх үедээ өвдөхийн оронд арван удаа хүүхэд төрүүлчихье гэж бодож байсан тухайгаа ярив. Тэр үед уудаг байсан эм, тариа нь үйлчлэхээ байж, шөнө ч унтаж чаддаггүй байжээ. Дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө эдгээхийг хүссэн ч санаснаар болоогүй бөгөөд саажилт үүссэн байна. Тухайн өвчнийг ялан дийлэхэд сэтгэлийн тэнхээ, гэр бүл, ханийнх нь дэмжлэг хамгийн их нөлөө үзүүлсэн хэмээн ярьж байлаа.

Тэрбээр “Тухайн үед олон хүн надад найдваргүй гэж хэлж байсан. Би том хүүгээ их хүнд тээсэн юм л даа. Хүндрэлээс болоод юу юугүй дутуу төрчих гээд байж байхад яруу найрагч агсан Г.Баяр ахын ‘Хүн сэтгэлийн тэнхээгээр л эдгэнэ. Өвдгөө шалбалаад уйлж суугаа хүүд хөлгүй хүний инээмсэглэлийг харуул. Ах нь чамд өөр юу ч хэлэхгүй ’ гэж хэлж байсан нь санаанд орсон доо. Эмнэлэгт өвдөөд байж байхад насаараа суумгай, хэвтэрт орсон эгч нарын инээмсэглэлийг хараад би тэмцэх ёстой гэдгээ хамгийн түрүүнд ойлгож авсан. Бас өвдөж байхад хүмүүс надад ямар муухай хандаж байсан, тэр бүгдийг бодоод өөрийгөө гэртээ байлгах замыг сонгосон” гэсэн юм.

Түүний амьдрал өвчнөөс нь хойш гэрэлтэй буй. Учир нь тэр амьдралыг өөрийнхөөрөө харж эхэлсэн байна. Гэртээ суугаад өдрийг өнгөрөөдөгтөө огт гутардаггүй. Харин нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө өөрөөр нь авч үлдэж  чаджээ.


Өдөр: Дуртай зүйлээ хийх нь хамгийн том эрх чөлөө

Б.Энэрэл өдрийн ихэнх цагийг брэндийнхээ ажилд зарцуулдаг. Дургүй ажлаа хийж мөнгө олсноос дуртай зүйлээ амжилтад хүртэл нь дурлаж хийхийг илүүд үзсэн байна.

Тэрбээр гар урлалынхаа талаар “Ээж минь сонсголын бэрхшээлтэй хүн байдаг. Намайг наймдугаар ангид байхад ээж бид хоёр санамсаргүй байдлаар шүрэн урлалын сургалтад суусан юм. Тэрнээс хойш ээж өдөр болгон гар урлал хийдэг болсон доо. Одоо тэр жижиг дунд бизнес эрхлэгч болсон. Тэгээд ээж маань намайг өвчтэй байхад шүрээр урлал хийвэл бясалгал болдог гэж хэлж байсан. Түүний хэлснээс үгнээс л би энэ бүгдийг эхлүүлсэн дээ. Үнэхээр л асар том бясалгал болж өгдөг. Урлалаа хийж байхад олон зүйлийн талаар бодож, тайвширдаг. Асуудлаа ч шийдэж, өөрийгөө хүчирхгээр мэдэрдэг. Үүнийг хийхэд миний нөхөр үнэхээр сайн дэмждэг. Тэр надад ‘Чи энийг хийгээд  мөнгө олох нь чухал биш. Зүгээр л өөрийгөө жаргалтай, хүчтэй байлга’ гэж хэлдэг. Тэр хэмжээгээр би хүчтэй ба  жаргалтай болдог. Ер нь хүний амьдралд сайн хань байвал бусад нь аяндаа бүтнэ. Өвдсөн бол эдгэрнэ, өөрчлөгдсөн бол засарна. Би урлалынхаа материалыг ихэвчлэн Нарантуул зах дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ахаас авдаг. Тэр хүн их сайхан сэтгэлтэй, надад үргэлж хямдруулж зардаг. Ер нь ажиглаад байхад зовлон туулж яваа хүн л бусдаас сайхан сэтгэлтэй байдаг юм шиг санагддаг даа. Би энэ ажлаа зогсолтгүй хийж, амжилтад хүрэх ёстой гэж өөртөө үргэлж, сануулдаг шүү. Бусдын хараа хяналтгүй өөрийгөө жаргааж байгаа хойно амжилт энүүхэнд л байгаа гэж найддаг” хэмээлээ.

Мөн тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа эмнэлгийн өрөөнүүд яагаад цав цагаан байдагт гайхширсан гэнэ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учир эмнэлгийн өрөөнд хөгжим эгшиглэж, уран зураг ярайж байвал өвчтөний эдгэрэлтэд сайн нөлөө үзүүлж болно гэсэн юм.


Орой:  Гэргийн ажил гэрээр дүүрэн

Өдрийн турш хүү Ж.Хувьтөгөлдөр нь хань болж, ээждээ саад болохгүй хүүхэлдэйн кино үзнэ. Хааяа бас эрхэлнэ, уйлна. Хүүхэд л хойно аргагүй биз. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан төрсөн, энгэрийнх нь зүүлт адил нандин өсөж байгаа энэ өхөөрдөм хүүгээс асуухад ирээдүйд Пороро болно хэмээн хариулав.

Өдөржин ажилласан нөхөр нь удахгүй ирэх тул тэрбээр оройн 18 цагийн алдад гар урлалаа дуусгаж, хоолоо бэлдэхээр зэхэв. Өдөржин хийсэн бүтээлүүдээ гараар хийсэн хар өнгийн хавтан дээр өлгөж байгаад гар утсаараа зургийг нь дардаг ажээ. Хийж бүтээхийн галтай яваа түүний хувьд “сэтгэл байхад юуг ч бий болгож болно” гэж хэлээд инээмсэглэж зогссон юм. Бас түүний хамгийн сайн модел нь түүний хүү ажээ. 

 

Оройн хоолонд тэднийх цуйван хийхээр болжээ. Түүний нөхөр хувиараа бизнес эрхэлдэг монголын олон залуусын нэг. Зах зээлийн ороо бусгаад амьдралаа авч явна гэдэг амаргүй ч сайн аав, нөхрийн үүргээ давуулан биелүүлж яваа нэгэн. Түүний нөхөр гэртээ ирэхэд өдрийн турш болж өнгөрсөн хөгжилтэй зүйлсийг ярилцах зуураа тэд “Puzzle” эвлүүлж, хүүтэйгээ цагийг өнгөрүүлнэ.

Оройн хоолонд амттай цуйвангаар дайлуулаад гэрийн зүг хөдөллөө. Түүний нэгэн өдрийн амьдралын даруухан мөчүүд ийн өнгөрлөө. Өвчнөө ялж, өөрийгөө өөрөөр нь авч үлдсэн Б.Энэрэл амьдралын утга учрыг гэр бүлээ гэсэн юм. Амьдралын хэцүү цагт үргэлж хамтдаа байдаг тэдний гэр бүл нийслэлийн олон энгийн айлуудын адил.

Цаг хэдийн орой болж, гадаа жавар тачигнахтай зэрэгцэн гэрийн зүг алхаж яваа миний хувьд түүний амьдралаас эрх чөлөө, сэтгэлийн тэнхээ, хийж бүтээхийн сайханыг ойлгоод харилаа.

 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    36 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    46 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    10 цаг 29 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    16 цаг 22 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    17 цаг 36 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    17 цаг 39 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    20 цаг 18 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    20 цаг 25 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    21 цаг 20 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    21 цаг 31 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    23 цаг 3 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    23 цаг 19 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    23 цаг 29 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    23 цаг 30 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    23 цаг 55 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК