Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Атласын арслангууд” Марокко, “Европын бразилууд” Португал шалгарч Шөвгийн 8 баг бүрдлээ

2022-12-07
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 8-ын сүүлчийн хоёр баг манайхаар мягмар гаргаас лхагвад шилжих шөнө болсон тоглолтоос тодорлоо. Африкийн төлөөлөл Марокко, Европын шилдэг багуудын нэг Португал шалгарлаа. Ийнхүү “Катар 2022”-д оролцсон 32 багаас хасагдах 1/4 шатанд шилдэг найман баг шалгарч үлдлээ. Багууд шөвгийн 4-т шалгарахын төлөө Арванхоёрдугаар сарын 9-нөөс эхэлж цувж тоглоно.


__ Марокко-Испани 0:0 /3:0/. гоол: Торгуулийн цохилтын цувралыг Мароккочууд эхэлсэн. Сабири 1:0, Сараби алдсан 1:0, Зиеш 2:0, Солер алдсан 2:0,  Банун алдсан 2:0, Бускетс алдсан 2:0, Хакими 3:0.

Африкийн “Атласын арслангууд” гэж нэрлэгддэг Мароккогийн баг Испанийг торгуулийн цохилтоор хожиж дуулиан дэгдээж шөвгийн 8-д шалгарлаа. Ташрамд өгүүлэхэд, Африкийн Марокко, Алжир, Тунис гурван улсын нутагт үргэлжилдэг Атласын нуруунд эрт цагт байсан, одоо амьтны хүрээлэнд цөөхөн тоогоор үлдсэн нэгэн төрөл зүйлийн арсланг  Атласын арслан гэж нэрлэдэг. Марокко улсын сүлдэнд энэ арслан байдаг. Үүнээс үүдэн хөлбөмбөгчид нь ийм нэршилтэй болжээ.

Мароккогийн баг хэсгийн шатанд Хорваттай 0:0-ээр тэнцэж, Бельгийг 2:0, Канадыг 2:1-ээр хожиж хэсгээсээ нэгдүгээр байрнаас шөвгийн 8-д шалгарсан. Мароккогийн хаалгач Испанийн “Севилья” клубт тоглодог легионер Бунугийн хаалганд  эдгээр багууд гоол хийж чадаагүй. Ганцхан гоол  орсон нь Мароккогийн хамгаалагч Агердийн өөрийн хаалганд хийсэн автогоол байлаа. Энэ тоглолтод ч бас Испаничууд үндсэн цагт Бунугийн хаалганы торыг хөдөлгөсөнгүй. Тэд Мароккогийн нягт хамгаалалтыг давж чадахгүй байсны том нотолгоо нь хаалга оносон эхний цохилтыг тоглолтын 54 дэх минутад хийсэн тохиолдол байлаа. Хоёр баг үндсэн цагийн 90, нэмэлт 30, нийт 120 минутын хугацаанд гоол оруулаагүй, тэмцээний хасагдах шатны дүрмийн дагуу ялагч торгуулийн цохилтоор тодорлоо. Торгуулийн цохилтоос өмнөх 120 минутад хоёр багийн тоглогчид амжилттай төгсгөж чадаагүй ч гоол хийж боломж үүсгэсэн хэд хэдэн довтолгоог зохион байгуулсан. Испанийн хагас хамгаалагч Сараби, Бускетс, Мароккогийн довтлогч Хеддиригийн хаалга руу чиглүүлсэн оновчтой цохилтууд гоол болох аюулыг үүсгэсэн. Мароккогийн хаалгач Буну, Испанийн хаалгач Симон хоёулаа хаалгаа найдвартай манаж байлаа. Харин ялагчийг тодруулсан торгуулийн цохилтын үед Буну нь Симоноос илүү сайн хаалаа. Мароккогийн хаалгач нь Испанийн Солер, Бускетс нарын торгуулийн хоёр цохилтыг хаасан бол Испанийн хаалгач Симон нь Мароккогийн Бануны цохилтыг хааж торгуулийн бусад гурван цохилтыг хааж чадаагүй.

Мароккогийн “Атласын арслангууд” түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Хасагдах шатны шөвгийн 4-т үлдэхийн төлөө Португалын багтай тоглоно.

__ Португал-Швейцар 6:1. гоол: Рамос 17 мин (1:0), Пепе 33 мин (2:0), Рамос 51 мин (3:0), Геррейро 55 мин (4:0), Аканжи 58 мин (4:1), Рамос 67 мин (5:1), Леао 90+2 мин (6:1).

Техниктэй уран тоглолтоороо гайхагдаж хөлбөмбөгийн ертөнцөд “Европын бразилууд” гэж нэрлэгдэхэд хүргэсэн домогт Эйсибио тэргүүтэй түрүү үеийн хөлбөмбөгчдийн залгамж болсон Португалын баг Швейцарыг 6:1-ээр бут ниргэж шөвгийн 8-д шалгарлаа.

Тоглолтын эхэнд хоёр багийн гарааны тоглогчдыг цэнгэлдэхэд зарлахад Португалын багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Роналдогийн нэр байхгүй байсан нь үзэгчдийг гайхахад хүргэсэн. Мессигүй Аргентин, Роналдогүй Португал талбайд гарна гэсэн ойлголт хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн санаанд буухгүй цаг хугацаа “Катар 2022”-т ч бас үргэлжилсээр байгаа. Гэвч Португалын дасгалжуулагч Сантуш 37-той түүнийг сэлгээнд суулгаж оронд нь талбайд үзүүрийн довтлогчоор энэ жил эх орныхоо “Бенфика” клубт гялалзаж яваа 21-тэй Рамосыг гаргасан нь зөв шийдвэр байжээ. Гонсало Рамас ямар ч тоглолтын хамгийн чухалд тооцогддог эхний гоолыг нэгдүгээр үеийн 17 дахь минутад айлын хаалганд оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Португалын хашир туршлагатай ахмад хамгаалагч, 39-тэй Пепег хоёр дахь гоолыг оруулж тоог 2:0 болгосны дараа 51 дэх минутад дубль хийж тоог 3:0 болгосон. Түүнчлэн зүүн жигүүрийн хамгаалагч Геррейрог гоол хийж 4:0, Швейцарууд хариу барьж хамгаалагч Аканжигийн оруулсан гоолоор 4:1 болгосны дараа 67 дахь минутад хет-трик хийж Португалын тэргүүллийг 5:1-д хүргэж өрсөлдөгч нь нэхэж гүйцэх ямар ч боломжгүй болгосон. Португалын дасгалжуулагч Сантуш тоглолтын 74 дэх минутад Рамосыг сэлгээнд суулгаж оронд нь Роналдог талбайд гаргаж ирсэн. Хөгжөөн дэмжигчид нь хайртай хөлбөмбөгчнөө гоол хийх болов уу гэж хүлээхээсээ илүүтэйгээр хийгээсэй гэж хүсэмжилж байлаа. Гэсэн ч Роналдо гоолдож чадаагүй. Харин 87 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Леао шүүгчийн сунгасан 90+4 минутад Швейцарын хаалганд гоол хийж тоог 6:1 болгон Португалын хожлын эцсийн цэгийг тавилаа.

Хөлбөмбөгийн ертөнц даяар Португалын шигшээд Роналдогийн алтан үе өнгөрч  Рамосын шинэ үе эхэллээ гэж шуугиж байна. Гонсало Рамас нь “Катар 2022”-ын өмнө аравдугаар сарын 17-нд шигшээ багтаа анх удаа тогложээ. Нигертэй хийсэн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр талбайд гарч ирж анхны гоолоо оруулсан байна. Португалын дасгалжуулагч Сантуш түүнийг ДАШТ-д тоглох 26 хөлбөмбөгчний бүрэлдэхүүнд багтааж шигшээ багт дуудсан ч хэсгийн эхний хоёр тоглолтод 88, 82 дахь минутад сэлгээнээс талбайд гаргаж ердөө нийт 10-хан минут тоглуулсан. Гурав дахь тоглолтод Рамосыг сэлгээний сандалд суулгасан ч талбайд гаргаагүй. Эцэст нь хасагдах шатны маш чухал тоглолтод гараанд гаргаж үзүүрийн довтлогчоор Роналдогийн оронд тоглуулсан нь дасгалжуулагч Сантушийг хөлбөмбөгийн маш өндөр түвшний мэргэжилтэн болохыг харууллаа.

Дундын шугамдаа Фернандеш, Силва гэсэн шилдэг хоёр хагас хамгаалагчтай, үзүүрийн довтолгоондоо эрч хүчтэй идэр залуу Рамостой Португалын баг шөвгийн 8-д Африкийн тивийг ганцаараа төлөөлж үлдсэн Мароккотой оноолт таарсан.

Дөрөвт үлдэхийн төлөөх шөвгийн 8-ын тоглолтын хуваарийг танилцуулъя.

  • Бразил- Хорват. XII.9-ний 23.00 цагаас
  • Аргентин- Нидерланд. XII.10-ны 03.00 цагаас
  • Португал-Марокко. XII.10-ны 23.00 цагаас
  • Англи-Франц. XII.11-ний 03.00 цагаас тус тус эхлэнэ.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 54 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 53 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 28 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 21 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 25 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 41 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 25 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 12 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 32 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 36 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК