Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Эрх Банхаалайн зүрх шиг дулаахан Улаанбаатар

2023-1-23
0
ЖИРГЭХ

Огторгуйд ойлгомжгүй үүл хөөрч, учрыг нь олох гэж бясалгах зууртаа алхаж явна. Өвөл гэдэг өнгө төдий биш. Өвөртөлж явахад нэмэртэй өврийн дэвтэр шиг л хэрэгтэй санагдана. Энэ цагаар ууланд нэгэн мод болчхоод цангаар биеэ чимэглэн зогсмоор… гэснээс модыг амьсгалдаг гэдэгт итгэдэггүй байв. Саяхан ууланд алхаж явтал бүх модод цантсан үзэгдэхэд л ухаарсан билээ.

Өвөл, үүрийн жавар, нохдын боргох дуун. Өөр надад хань болох нь хавирга, тэгээд хашлагууд л байдаг. Нохдын боргох дуунаас нэгийг нь чимээлэн дагавал хуучин танилын минь банзан хашаадын дундах энгийн амьдралд хүргэхэд өнөөдөр энд саатах учиртайгаа үүдэнд уяатай буй нохойн харцнаас олов.

Түүний нэрийг Банхаалай гэдэг. Одоо хоёр настай, эрхийн мангар.  Угсаа гарвалийг нь асуувал “Монгол банхар”-ын үр төл. Нүд нь нуухтай, харц нь гунигтай, сэтгэл нь хоригтой. Үүр нь л гэхэд “Амьжиргаа цагаан” гэх машины хаягдсан кабин байв. Өглөөнөөс эхлэн боргон хуцаж, үүдээр өнгөрөх хүмүүсийн цас гишгэхийг өндөлзөн чимээлнэ. Энд зочин ихтэй ч түүнийг харах бүртээ бэргэн, алсуур өнгөрөх нь олонтаа. Гэвч тэр хэнд нь ч хор хүргэхийг хүсдэггүй. Магад уншигч та “Нохойны тухай сурвалжилга хийсэн” тэнэг, мангараар цоллож болно. Гэвч энгийн нэгэн нохойн зүрх таныхаас илүү ариун, шударга, үнэнч байж болохыг бодоорой.

Явган яваадаа гутрахын зовлон өвлөөр л ирнэ. Найз минь “Суутнууд л явган явдаг” гэж хэлснийг дурсав. Ялгаагүй л нохойн амьдрал. Хүслийн хүнд гинж хүзүүнд хяхрахыг сонсоно. Хэрэв би нохой байсан бол нохой л байх байсан. Зовохгүй. Тоть байсан бол хэл сурахгүй байх байлаа. Харин золбин нохойн тавилан оноогдсон бол чонын сүрэгт нийлж, үлдсэн амьдралаа үмх махны төлөө үхтэл тэнүүчилж өнгөрөөх байсан. Сүнс гэдэг биеийг хөлөглөгч, сэтгэл гэдэг хамгийн чухал мэдрэхүй байх.

Нүд нүдээ ширтэлцэн хэсэг зогссон бид жавар амьсгалан санаа алдах нь адилхан. Тэр надаас 22 насаар дүү. Үүрийн жингээр эзэн нь түүнд эхний хоолыг нь өгдөг. Идүүрээ долоочхоод хэвтэнэ, эзэн нь ирвэл эрхэлнэ. Өөр түүний чадах зүйл хуцах, үнэрлэх, улих л юм. Харахад л атгамааргүй санагдах хүйтэн гинж хүзүүнээс нь газар чирэгдэнэ.

Эсрэг хашааны нохой эелдэг биш бололтой. Гинж хяхран чирэгдэх болгонд төмөр хаалганы доогуур барьж идэх шахна. Банхаалай түүний энэ байдалд дассан, эсвэл тэр угаас төлөв даруу болоод ч тэр үү үл тоон хэвтэнэ. Идүүр нь хуучны Хятад будаа агшаагчийн хувин аж. Нялх амьтан тэрбээр илэх бүрд эргэн дээш харж унана. Эрх нь дэндсэн ч энүүгээр холхих хэнд ч “хашаа минь эзэнтэй шүү” гэж хэлэх шиг хүр хүр хуцах нь хэнийг ч айлгаж дөнгөнө.

Эзэн нь түүнийг гудамжинд бяцхан гөлөг эхээс төөрсөн явахад нь олсон гэнэ. Анхандаа энгийн нэгэн банхар нохой байх гэж бодож байсан ч яваандаа “Монгол банхар”-ын гөлөг гэдгийг нь мэджээ. Анхандаа алимны жижигхэн хайрцагт багтдаг байсан Банхаалай одоо “Амьжиргаа цагаан”-ы кабинд үүрлэх болж. Энэ өвөл бусад өвлөөс илүү хүйтэн санагдана. Дор нь хэвтэр болчих дулаан дэвсгэр ч үгүй, гэвч энэ нь түүнд хамаа ч байхгүй мэт. Аргагүй л хоёр дахь өвлөө үзэж буй туршлага гэж энэ дээ.

Үс, зогдроо гуужуулсан идэр залуухан нохой, энд тэнд холхин, идүүрээ чимээлэн амьдардаг. Дэнжийн мянгын банзан хашаад болжморын жигүүр амраана. Болжморуудын түүнд шивнэсэн шивнээ хүнд гинжийг тайлах түлхүүр байвал яах вэ? Нэг өглөө тэр хашаа даван зугтсан байвал миний сэтгэл баясна. Золбин нохойн амьдрал “эрх чөлөө” нь байдаг бол яах вэ? Өглөө ирэхэд ямар байсан тэр л янзаараа үе үе эвшээн хэвтэхэд чимээт амьдралын нэгэн шөнө жиндүүлж ирэх нь мэдээж.

Гудамж бүхэнд л золбин нохдын айдас дүүрэн харц, гөлөн гөлөн хийсээр зөрнө. Тэр харцуудыг хүмүүс бидний шидсэн чулуу, зандарсан хоолой ийм болтол нь будсан гэхээр хүнээс илүүтэй нохойтой нөхөрлөмөөр санагдах нь аргагүй л юм. Ийн бодолхийлэн гэрийн хаяанд суун түүнийг ажиглах үест нэгэн шүлэг зурсхийв.

“Өчигдөр хэсэг хань болсон гудамжны нохой

Өөрлүү минь дөхсөөр дэргэд ирээд эрхэлсэн

Чи хүн л биш байгаасай? гэж итгэл тавих шиг

Чимээрхэн уртаар санаа алдсан

Халаасанд минь байсан бараагүй жигнэмгийг

Хамраараа тэр тэмтрэн олсон

Түүнд өгөх зүйл надад өөр

Дулаан гар,дотно үнэр бас

Довжоон дээр хамт суух сэтгэл л юм

Дутаж одох орчлонгийнх нь нэгэн хормыг

Дулаацуулж өгсөн минь өвтгөм байсан

Толгойг нь илж, элгэндээ хэсэг тэврээд

Тоомжиргүй орхиж явах минь хүний л төрх

Хүйтэн гудамжинд ширтэн үлдсэн тэр харц

Хүн байсан намтрын минь хамгийн сүүлчийн цэг…” гэх энэ мөртүүдийг өнгөрсөн зун “Баянмонгол” хороололд амьдарч байхдаа нэгэн нохойтоо жигнэмэг хувааж идэн, хэсэг хань болсны дараа бичигдсэн сэн. Хачин ихээр гуних шалтгаан минь түүн шиг золбин амьтад байлаа. Гэвч энэ өдөр Банхаалайг сурвалжилж, түүний эрх чөлөө хайсан харцыг ойлгосны дараа бодоход тэдний өмнөөс баярлах сэтгэл төрөв. Амьдрахын утга учир ердөө нь эрх чөлөөг эдлэхэд байдаг ч юм шиг. 

Монголчуудын нохой тэжээх арга барил гаднынхнаас тэс ондоо. Их Британид л гэхэд нохой, мууранд зориулсан хууль баталсан. Нэг үгээр тэд гэр бүлийн гишүүний байр сууринд заларсан. Харин Монголын нийгэмд тэс өөр. Бид нохойгоо тэднээс дутахгүй хайрладаг авч гадаа уяж, аюулгүй байдлаа хангуулдаг. Анд авч явж, адуу малаа уулын эзнээс хамгаалуулдаг. 

Орой болж түүний ээлжит хоол идүүрт унах нь багахан будаа, шаржигнуур тахианы үлдэгдэл аж. Азтай өдрөө булууны яс зооглоно. Азгүй өдрөө хоолны үлдэгдэл иднэ. Байрны нохойнууд зориулалтын хоол зооглож байхад гэр хороолол, малчны хоточ ноход хоолны үлдэгдэл төдийхөн иддэгт гэнэт эмзэг зан хөдлөв. Алагчлал, ялгаварлалын алиныг нь ч мэддэггүй хөөрхий амьтдын өмнөөс дэмий л уймарч суусаар өдөр өнгөрлөө.

Саяхнаас “Азтай савар” гэх фейсбүүк группт нэгдэж, өрөвдөлтэй, хаягдсан олон амьтдын зургийг цаг тутам харах болсон юм. Тэдний зарим нь даарсан, шархадсан, хүний бусармаг үйлдлийн нөлөөтэй шаналсан байдаг. Амьтан үрчилж авна гэдэг хүүхэд асрахын дайтай чухал, хариуцлагатай ажил гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй гэж боддог. Нялх байхдаа бүхий л амьтад өхөөрдөм. Гэвч том болоод таалагдахгүй болсон гээд хаяж лав болохгүй. Тэдэнд ч зүрх сэтгэл, хайрлах өгөгдөл, хайрлуулах эрх бий шүү дээ.

Уймарсан урт саарал өдөр урсан өнгөрсөн ч нүүгэлтсэн хүнд бодолд дараатай явна. Би яг одоо өгсөж байна. Шатны хонгил цуурайлж, амьсгал минь нэг хоёр, гурваар хөвөрнө. Бид бүгд л өгсөж яваа. Хэзээ ч уруудахгүй гунигтай замыг бид сонгосон. Өгсөж явсаар дуусна. Өгсөж одсон хүмүүс эргэж лав ирээгүй. Цаг хугацаа гэдэг хүлээлтийг бүтээгч юм. Тэнд тэвчээр заасан хэн ч юу ч олж долоохгүй. Учир нь хүлээлтийн хариу урам хугаралт авч ирэх нь олонтаа. Яг эдгээр бодол Банхаалайгаас надад дайсан далд хэлний орчуулга мэт бодолд хөврөв. Түүнтэй л адилхан амьтан атлаа илүү ухаалаг, илүү мэдрэг байдаг нь бидний эмгэнэлт хувь заяа, өөр юу ч биш. Буцахын үест харанхуй буланд өнгийн үзвэл тэрбээр дулаанаа хадгалах гэж хамаг байдгаар биеэ хураасан харагдана. Яг л хураалгаастай хөөвөр шиг эвхрэлдэж, амьсгалдаа цантсан байх нь аль нь нүүр, бие эсэхийг ялгахад бэрх байв. Нэг л өдөр амьсгал хураах зөөлөн, үслэг энэ амьтан нэг ч үг хэлэхгүйгээр надад олон зүйлийг ойлгуулж чадлаа. Харилцаанд хамгийн чухал үүрэгтэй нь харц л юм байна. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд Михаил Булгаковын “Нохойн зүрх” номыг уншиж байв. Тухайн бүтээлд Шарик хэмээх золбин нохой Ш.Шариков гэх хүн болон хувирч буй эмгэнэлт, инээдмийн үйл явдлыг зурагладаг. Энэ нь цаг үе өөрчлөгдөж, техник технологи хөгжихийн хэрээр хүний чанараа алдаж буй хүн төрөлхтөнд жинхэнэ өврийн дэвтэр болох биз.

 

"Эгэл жирийн нохойд аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ? Халуун хоол, хайртай эзэн байхад л энэ хорвоод нохой болж төрсний хэрэг гардаг гэлтэй. Гэвч амьдрал угаасаа ийм үлгэрийн биш. Эзэнгүй гудамжны нохойд бол аз жаргал гэж бүр ч мөрөөдөлтгүй зүйл, харин ч ходоод хоосон биш тэгээд дулаан хонож байвал дээдийн заяа. Гэвч Шарик гэж эргэн тойрныхон нь нэрлэхээр шийдсэн энэ нохойд харин их хувь заяа оногджээ. Гудамжны золбин нохойн амьдралаас хангалуун амьдралтай профессорын гарт орсон нь хүний заяанд түрхэн зуур хувирах хачирхалтай тавиланг дагуулна гэж тэр яахин мэдэх билээ. Ингээд тэрээр азтай ч гэх юм уу эзтэй ч гэх юм уу нэгэн туршилтад орж өнчин тархийг нь хүний тархиар сольсноор Шарик нохой Полиграф Полиграфович Шариков гуай болон өөрчлөгдөнө. Гэвч түүний төрх байдал, чадвар нь машид өөрчлөгдсөн ч нохойны зарим араншин нь хэвээр, хамгийн хэцүү нь өөдгүй муу хүмүүсээс үлгэр авч тэвчихийн аргагүй нэгэн болон хувирснаар хосгүй туршилт хийсэн Преображенский эрдэмтэн аргагүйдэж түүнийг буцаан нохой болгон хувиргадаг. Нохойн дундаа жаргалтай амьдралын захад хүрсэн байсан түүнийг хүний дунд багтаж шингэмгүй нэгэн болон хувиргах гэдэг чинь аргагүй л аймшигтай түүх мөн биз дээ. Гэхдээ асуудлын гол нь Шарик нохойд сольж суулгасан өнчин тархины эзэн нь засаршгүй хулгайч, худалч, архичин Клим Чугункин байсныг мартаж болохгүй. Хэдийгээр нохойнд хүний тархи суулгаж түүнийг төрөл ахиулсан ч адгийн хүний тархи байсан учраас хүний дунд амьдарч чадахгүй буцаад нохой болохоос өөр зам үлдсэнгүй шүү дээ. Үг бүр нь далд утга агуулсан, өөр хоорондоо нарийн нягт холбоотой, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр бичигдсэн хэдий ч ёс суртахууны шүүмжлэлт зохиолын шилдэгт зүй ёсоор тооцогдох М.Булгаковын “ Нохойн зүрх” туужийн товч үйл явдал ердөө л энэ” хэмээн номын тэмдэглэл хөтөлснөө олов. 

Тийм ээ, нохой бүхэн зүрхтэй. Тэдний нэг Банхаалай хүртэл эзэндээ үнэнч байх тангараг өргөсөн мэт хүйтэн цасан дээр элгээрээ хэвтэж, он цагийг банзан хашаадын завсраар оруулж гаргана. Энэ шөнө л гэхэд гадаа 30 градус хүрч хононо. Элэг эмтэрч түүнийг бодно. Удахгүй л мартана. Учир нь би нохдын сайн мэддэг өнөөх хүмүүсийн нэг болохоор...

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. PRADHAN (197.211.53.54)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (64.119.20.45)
    НОХОЙ ШИГ ҮНЭНЧ БАЙХ МАШ ХЭЦҮҮ. ХҮН БОЛ БАРАГ ЧАДАХГҮЙ. ЯМАР САЙНДАА НОХОЙ ШИГ ҮНЭНЧ ГЭСЭН ХЭЛЛЭГ БАЙХАВ. ҮҮНЭЭС ҮЗЭХЭД НОХОЙ ХҮНД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛДОГ.ҮНЭНЧ ХАРЦААРАА ХҮНИЙГ УЯРААДАГ ХӨӨРХӨН АМЬТАН
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.154)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.154)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.191.27)
    Тангарага өргөсөн УИХ гишүүд, гаальчид, төрийнхөн, тэд амархан тангарагнаасаа няцдаг. (бүгд биш шүү) Тэд нохой шиг үнэнч байвал хэрэгтэйсэн.
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Zochin (58.137.3.168)
    Nohoi shig unench amitan baidaggui bolov u..
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.72)
    Хөөрхөн
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 8 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 14 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 2 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 7 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК