Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Монголын уран зохиолын "АЛТАН ХУЯГТАН"

2023-2-04
0
ЖИРГЭХ

Улаанбаатарын өглөө үүлгүй байх нь сайхан ч нар нь цээж нэвт тусахгүй. “Google map”-аас очих газраа харвал дөрвөн километр. Алхахаар шийдсэн минь товлосон цагаасаа 22 минут хоцорсны шалтгаан. Угтаа бид амьдралаас явган л буцдаг шүү дээ. Дасгал болгож алхах сайхан.


Манай булангийн энэ удаагийн зочин гараа савчиж алхдаг. Монголд хамгийн их гараа савчиж алхдаг хүнийг сонгохоор болбол би түүнийг л нэр дэвшүүлнэ. Тэр бол Балдоржийн Алтанхуяг.



Тэрбээр “Өвгөн ноён”-ы нутгийнх. МУИС-ийг утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэж, “Монцамэ” агентлаг, “Interveiw” сэтгүүлд урлаг, соёлын тоймчоор ажиллаж байв. Харин одоо “Альфа Бүүк”-д ерөнхий редактораар ажиллаж буй. Замдаа би шүлэг амандаа хүлхсээр огт өлссөнгүй. 




“Өт идсэн авдар алим шиг уй шаналангаар дүүрэн

Өндөрхааны гудамд инээмсэглэл ер зохидоггүй юм.

Аавдаа хөтлүүлээд алхмаар сүүлчийн ганцхан хүсэл

Амь бүхнээ нисгэж энэ л гудамжинд шингэдэг ” гэх.  Энэ түүний шүлэг л дээ. Оюутан ахуйдаа түүнийг анх тайзнаас харахад үүнийг уншиж байсныг тод санаж байна. Хараагдсан байж мэдэх манантай хотын хаа нэгтээ муур мяраахад Б.Алтанхуягийг дурсдаг. Мянган гэрлийн жил туулж ирдэг авьяас хүний орчлонгийн олон дүрсний нэгэнд хувилсан нь энэ.

Алхсаар яваад жиндэж буйгаа ч мартаж. Хүрэх газар минь “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн замын урд байрлах “MOGUL” гэх сайтар мөлжсөн яс шиг өндөр цагаан барилга. Түүний ажил энд байдаг. Дулаан, тохилог өрөөний баруун хананд хоёр төлөвлөгөөний самбар бий. Тэрхүү самбаруудыг нуруугаараа налан Б.Алтанхуяг суудаг. Түүний цайны аяга нь муурын зурагтай. Угаас тэр мууранд сүжигтэй тул бүтээлүүддээ олноор өгүүлсэн байдаг. Мөн муурын сүвинер цуглуулдаг. 



Ширээгээ дүүртэл ном өрсөн нь түүний ажлыг хангалттай тодорхойлно. Тэндээс “Тагтаа” хэвлэлийн газрын шинэхэн сэтгүүл харц булаана. Цааш ажвал түүний гурван ч бүтээл бэлэгт очихоор эзнээ хүлээн хэвтэнэ. Тэднээс “Муурын байшингуудын түүх”, “Эрээн муурын үхэл” бүтээлүүдийг нь өмнөх долоо хоногт уулзах үедээ бэлгэд авсан юм. Харин огт хараагүй нөгөө ганц нь “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” ном. Хавтас дээрээ бүдүүн морь унасан эцгийн хамтаар үрээ насны морь унан ергүүлж яваа хүүгийн зураг байх юм. Цаана нь цаст өргөн талын дээгүүр уудам хөх тэнгэр улбар, ногоон хаяагаа буулган харагдах нь бага насыг минь санагдуулав. 



Балдоржийн Алтанхуяг, “Ако” гэдгээр нь уран зохиолынхон андахгүй. Тэр бол орчин цагийн Монголын уран зохиолыг өнгөлж яваа нуруутай, царайтай, мэдрэмжтэй залуу. Өдгөө тэр 26-хан настай, хонгор залуухан зүстэй ч 10 гаруй яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдийг өлгийджээ.



Тэдгээрээс дурдвал, яруу найргийн төрлөөр 2012 онд “Сэтгэлийн таталбар”, 2014 онд “Цаасан навчсыг эмгэнэл”, 2016 онд “Зурмал нүдэт хэрээ”, 2018 онд “Шувуудын гүн ухаан”, 2019 онд “Шулмын шүлгүүд”, “Лурас” зэрэг номуудыг хэвлүүлсэн бол 2016, 2022 онд хүүрнэл зохиолын төрлөөр “Муурын байшингуудын түүх”, 2022 онд “Эрээн муурын үхэл” номыг хэвлүүлжээ. Мөн 2020-2022 онуудад шүүмж судлал болон сэтгүүлзүйн төрлөөр дагнан бүтээл гаргасан нь “Уншихуйд автахуй”, “Усны эргүүлэг буюу Борзооны адал явдал” туужийн задлан шинжлэл, “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” номууд билээ.  



Ирсэн цагаас хойш ширээний булангаас сэтгэл татах “Аавын тухай өвлийн дурсамжууд” номыг тэсгэлгүй авч сөхөв. Уг бүтээлд өмнөтгөл байхгүй. Харин өмнөтгөлийн оронд дурсамж хөврөх нь тодорхой болов. “Аав, ээж хоёр минь малаа хотлуулчхаад орж ирэв. ‘Энэ өвөл ч цас их унах бололтой шүү, саравчны арын хунгарыг ээ! Нимгэн хэсгээр нь жим гаргахгүй бол аргал авчрахад төвөгтэй болжээ’ гэж ээж үглэнэ” гэдгийг уншихад л түүнийг хөдөөгийн сайханд, малын зүс тогтоож, хүлгийн зоонд дээр дуулж өссөн хүү гэдгийг нь мэдэж болно.



Тэгээд ч өвөл гэдэг өврийн дэвтэр шиг улирал шүү дээ. Бусад улирлаас ч илүүтэйгээр олон зүйлийг ухааруулж, сургадаг улирал сан. Магадгүй “Ааваас үлдсэн зуны дурсамжууд”, магадгүй намар, хаврын дурсамжууд үргэлжлэн гарах ч юм билүү. Үүнийг зохиолч нь мэдэг. Мөн уг бүтээлээс гайхалтай хэсэг олж уншсан нь түүний аав, ээж хоёр “чихээ ардаа гартал инээсэн” гэх мөр байлаа. Зохиогчийн бүтээлээс сэтгэлдээ хадаж авсан үнэт чулуун товч нь энэ болов. Богинохон мөрөнд орших цараатай утга санаа бүхий энгийн үгс. Нэрт яруу найрагч, зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Унаган туурай нударга” гэдгийг өөрөөр хэн яаж хэлэх билээ дээ хэмээн хүүрнэсэн байдаг. Гэвч Б.Алтанхуягаас өөр хэнбугай нь инээхийг ингэж урлаж, зүйрлэж чадах билээ дээ. Түүнийг би 2017 оноос анхлан мэддэг болсон юм.



Их сургуулиудын яруу найргийн дугуйлан хэсэж, яруу найргийн наадмуудад шүлгээ дуудаж дэврүүн явсан тэр л хүн яг хэвэндээ ажлаа хийж суухыг харах сайхан. Хүн хэзээ ч өөрчлөгддөггүй гэж би боддог. Тэр дундаа эмтэрч чаддаг, энэлж, энэ тэрүүгээр хэсэж, уйлж, урагдаж чаддаг түүн шиг хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний хамт олон хөгжөөнтэйгөөр ажлаа хийдэг. Нэг нэгээр цувран ажилдаа ирж, хүн нэмэгдэхийн хэрээр хөгжөөн, шуугиан нь нэмэгдэнэ. Тийм дотно хамт олон гэдгийг ном уншин буланд суух зуураа ойлгосон юм. Б.Алтанхуяг тэр хөгжөөн дунд нэг орж шуугина, нэг гарч ажилдаа төвлөрнө. Миний мэдэхийн л шаргуу хүн байсан тэр л хэвэндээ. Харин түүнээс өөрчлөгдсөн нэг зүйл нь нүднийх нь ойрын хараа мууджээ. Өөр бусдаар тэр хэвэндээ.



Тэр бол цаг хугацааны хатууд аавыгаа алдсан олны нэг. Багад аав минь тэнгэр болсоноос ч тэр үү энэ сэдэв надад хүнд тусдаг. Бидний гуниг адилхан. Аавын тухай нэг шүлэг нь гэнэт санаанд буув.

“Хангал зээрдийн чихээрээ хайчилсан салхи зураг болж үлддэг.

Халхын саруул талд аав минь Жангарын дүрээр морилдог.

Өвс дөрөөг нь шүргэхэд морьтойгоо агаарт хөөрөх шиг болоод

Үүрд надад тэмтрэгдэх хоосон дурсамжид живдэг.

Эх орон минь чиний надад бэлдсэн цаг хугацаа

Энэ өвөл шиг урт уу? зун шиг богинохон уу?

Эргэцүүлж суухад ахуй юмс хийсвэр төсөөлөлд ургах шиг

Эргээд төрөхдөө би тал нутагт аавынхаа дүрээр морилох болов уу?

Цас амтлах л гэж хэлээ булталзуулах шувуудын зүрх

Цагаан өнгөтэй гэдэгт та л намайг итгүүлсэн шиг

Цагийн зүү эсрэг зүгт хөдлөхөд бага насаа санаж

Номын хуудсанд үлдсэн хурууны хээгээ ажин таныг үгүйлж л суунам.

Бурхан сахиусан тэнгэрүүдээ магтсаар хүн төрөлхтнийг мартчихсан

Будаг нь хэдийн дуусаад шинэ зураг бүтээхээ больчихсон

Бууралтсан газар шороо хэзээ эргээд залуухан болохыг

Бичсэн шүлгүүдийг минь уншдаг үгүйгээ ч аав минь хэлсэнгүй.

Мориноосоо буулгүй газрын бараанд далдрах мөчид нь

Ээжийн минь бүлээн гар намайг зүүднээс татаж өндийлгөдөг.

Хангал зээрдийн чихээрээ хайчилсан салхи зураг болж үлддэг.

Халхын саруул талд аав минь Жангарын дүрээр морилдог” гэх энэ мөртүүд нь одоо ч сэтгэлд буй.

Ухаан орох нас гэдэг нэг ондоо, ухаан суух нас гэдэг баримжаагүй. Ямартай ч би түүний шүлгээс ухаан суучихсан гэдгийг нь л олж хардаг. “Аавын тухай өвлийн дурсамжууд” бүтээлд олон сайхан хэсэг буйг уншигч та гар дээрээ дэлгэж үзсэн нь дээр учир ил нуршилгүй үлдээе.



Уг дурсамж бүтээлд эцгийн тухай өгүүлдэг ч ээж, эгчийнхээ тухай сайхан түүхүүдийг хавсаргасныг уншиж болно. Мөн хойшоо уншвал түүний бичиж үлдээсэн сэтгүүлзүйн бүтээлүүдийг багтжээ. Түүний ээж номын санчийн ажлаа орхиж, аавтай нь цуг хөдөө амьдрахаар шийдсэн. Түүний аав эмнэг сургалтын мастер цолтой, адуунд хайртай, морь сайн уядаг, дөлгөөн зантай хүн байжээ. “Миний аав адуучин хүн Миний аав дуучин хүн” гэдэг дуу түүний аавд бичигдсэн мэт. Зудтай өвлөөр жалганд хаясан малын зэм хараад уйлчихдаг тийм л зөөлөн хүн бол Б.Алтанхуяг. Тийм тулдаа сайн бүтээл урлаж яваа биз гэж бодно. Халхын саруул талд адуучны өргөөнд мэндэлсэн түүний шүлгээс омголон, хараат бус, зоригтой мөртүүдийг олж унших нь газраас чулуу хайхын адил элбэг. Тэнд би аавтайгаа уулзсан учир дахин сөхөхөөс эмээж, дараа сэтгэлээ бэлдэж байж уншихыг хүссэн юм. Бидний аав тэртээх алсад хамтдаа тамхилж суугаа ч юм билүү. 



Өдөр болж бид “Монсудар” хэвлэлийн газар луу алхав. Тэр тэнд хүүхдийн бүтээлд хамтран ажиллаж байгаа гэнэ. Алхах зууртаа бид элдвийг хуучлав. 

-Өглөөнөөс орой хүртэлх амьдралын тань хэмнэл ямар вэ?

-Миний өглөө, тэр өдөр урд шөнөөс нь л эхэлдэг дээ. Маргааш ямар номын тухай нийтлэл бичих, аль зохиолыг уншиж судлах зэргийн нэн түрүүнд тэмдэглэж, оройдоо сонгосон бүтээлүүдээ уншчихаад унтдаг. Сүүлийн үед өглөө босож дасгал хийдэг болоод байгаа. Мэдээж бичгийн, өдөржин л компьютер, ширээний ард сууж өнждөг болохоор дасгал хөдөлгөөнийг амьдралдаа дадал болгон хэвшүүлэх үүднээс тэр юм. Дараа нь мэдээж өглөөний цайгаа уучхаад ажилдаа явна. Ихэнхдээ басхүү хоосон гарахгүйн тулд хоёр аяга ус уугаад л гардаг даа. Ажил дээр ирээд редактор хийх зохиол бүтээлтэй танилцах, өмнө хийж байснаа үргэлжлүүлэх, урьд орой нь уншсан номын нийтлэлээ төлөвлөх зэрэгт төвлөрдөг. Мэдээж ном бүтээл өдөр бүр орчуулагдаж, хэвлэн нийлэгдээд байхгүй шүү дээ. Зарим зохиолын хэл найруулга дээр бүтэн сар нухаж, орчуулагч руу нь дахин буцаах зэргээр удаан хугацаанд ажиллах нь ч бий. Зарим өдөрт мөнөөх л номтой холбоотой болоод ажлын шугамаар хүмүүстэй уулзалт хийдэг. Бусдаар ном уншиж, цаас цоохорлож, кэйбоурд нүдэхээс өөр онцгойлоод байх хэмнэл үгүй дээ. Жирийн тайван, ялангуяа өвлийн өдрүүд нэг тийм амар тайван, цагаан өнгө нь нам гүмийг анирдаад байдагтай зүйрлүүлбэл адил юм даа. 



 -Редактор байхын зовлон, жаргалын тухай?

-Ном уншаад цалин авна гэдэг чинь сайхан байгаа биз дээ. Сүртэй зовж цөхрөөд эсвээс бялуурч жаргаад байх юм үгүй дээ. Заримдаа нэг үгийн бүжиглэлт дээр гацаад удаан хугацаанд толь эргүүлээд суух нь ч бий. Урсаж уншигдах сайхан номуудтай таараад техник редактор, агуулга талаас нь нягтлах нь ч байдаг. Магад манайд номын редактор төдийлөн ач холбогдолтой бус юм шиг хүмүүс санадаг. Гэвч сайн редактор орсон ном сайн бүтээл болж чаддаг. Мэдээж олон талын хүчин зүйлс бий л дээ. Жишээ нь “барагтай ярилгүй”, “цэвэрхэн гэрэл гэгээтэй” зэрэг үгс байлаа гэж бодъё. “Барагтай ярилгүй” гэдэг бол бидний харилцан ярианд илүүтэй хэрэглэдэг үгс. Тэгвэл бичгийн хэл, уран зохиолд үүнийг “үг солих төдийхөн” гэж болно. “Цэвэрхэн гэрэл гэгээтэй” гэдгийг “саруулхан” гэх ганц сайхан үгээр биччихэд л утга санаа нь хэн бүхэнд тодорхой. 

-Хамгийн ихээр дурлаж “Битгий дуусаасай” гэж бодож хийсэн ажил тань юу байв?

-Дурлаж уншсан, хийсэн ажлууд ч буй. Одоо дурладаг, өөрийн яг хүссэн ажлаа хийж байна. Харин “Битгий дуусаасай” хэмээн бодож уншсан ном, хийсэн ажил гэж огт байхгүй. Уншаад өгье, ажлаа сайн хийгээд ард нь гарчихъя л гэж боддог. Тэгээд ч хүний хайр тэгж их хорж барагдаад байдаг эд биш биз дээ. Түүнтэй адил дурлаж хийсэн ажил мэдээж дуусахгүй. Саруул ухаанаа алдаагүй цагт дурладаг, хайрладаг ажлаа ямагт үргэлжлүүлж хийсээр байх болов даа.



-Ийм залуухандаа 10 гаруй ном бүтээл хэвлүүлжээ. Таны амьдрал тэр чигтээ уран зохиолтой холбогдсоноос уу?

- “Би уран зохиолыг юу гэж ойлгодог вэ” гэх асуултад хариулах нь бараг зөв биз. Тийм ч амархан хариулчихаар асуулт биш л дээ. Магадгүй уран зохиол руугаа сайтар өнгийгөөд үзвэл бусдаас хайх бус өөртөө тохирсон сайхан хариултыг олж болох л юм. Ямартаа ч уран зохиол амьдралыг минь өөр юугаар ч орлуулж боломгүйгээр баяжуулж өгдөг. Нөгөөтээгүүр уран зохиол үүрэггүй гэж үздэг. Магадгүй үүрэг гэж бий бол хүнлэг сайхан сэтгэлтнүүдийг бий болгодог. Жишээ нь уран зохиолд дурласан, уран зохиолын боловсрол сайтар эзэмштэлээ уншсан хүнээс хүнлэг бус үйлдэл гарах нь их ховор байж болно. Магадгүй “Парисын дарь эхийн сүм”-ийг уншаад Квазимодогийн Эсмеральдад дурласан тэр их шаналан зовлонг мэдэрчихсэн хүүхэд бие эрхтний дутагдалтай хэн нэгнийг шоглож тохуурхахгүй байх жишээтэй. Яагаад гэвэл, Квазимодо тийм царай төрхтэй төрсөн ч сэтгэл зүрх нь бусадтай л адил шаналан зовлонтойг таньчихсан хэрэг. Эсвээс Чарьлз Диккэнсийн “Оливер Твист” байж болно. Энэхүү бүтээлийг уншсан хүүхэд нийгмийн ялгарал, баян ядуугийн ангилалд огтхон ч ач холбогдол өгөхгүй цэвэр хүн чанарыг чухалчилдаг занг олох жишээний. Тийм л хүүхдүүд хүний амьдрал доод шатандаа ч, дээд шатандаа ч эд баялаг, хоосон гуйранч байгаагаас үл хамаараад нэг л шугамд ижил өрнөдгийг мэддэг. Энэ үүднээс харвал уран зохиолыг ойлгож унших нь амьдралыг таних, хүнлэг сэтгэлийг олох хамгийн дөт арга юм даа. Тиймээс би уран зохиолын ачаар энэрэнгүй, сайхан сэтгэлтэй нэгэн болж байна. Энэ л надад хангалттай санагддаг. Түүнээс бус бүхий амьдрал, түүгээрээ дэнчин тавьж үхэн хатан зүтгэх зүйл байхгүй. Гол нь үнэн, басхүү үзэл санаа чухал. Уран зохиолгүйгээр амьдарч чадахгүй гэж сайрхах зарим хүмүүсийг ч ойлгодоггүй. Хүн аливаа зүйлийг хэт тахин шүтэхээрээ л тэгдэг байх. Жишээ нь номыг тахих хандлагатай адилхан. Ном судар бол хэрэглэж, хэрэгцээ болгож, түүнээс уншиж ухаар ч байх зүйл болохоос бус хадгалаад, хүний гар хүргэлгүй тахиж шүтэх юм уу эсвээс хана чимэглэх тавилга бус. Уран зохиол ч амьдралд ийм л үүрэгтэй.

-Мууранд тэгж их дурладгийн учир юу вэ?

-Хүн бүр л өөр өөрийн сонирхол, аливаа юмыг хүлээн авах сэрэл мэдрэхүйтэй шүү дээ. Басхүү тэгтлээ их дурлаад байгаа ч зүйл үгүй. Мууртай холбоотой дурсамжууд байдаг. Түүгээрээ дамжаад л зохиол бүтээлд минь шингэж, яахав хоббигоороо мууртай холбогдолтой эд юмс цуглуулдаг. Багадаа оршуулгын газраар тэнэж, сүнс чөтгөр харна гээд л их явдаг байлаа. Эзэнгүй талын айдастай нүүр тулна гэж өөртөө хэлж зоригжуулаад л явна шүү дээ. Тухайн үед мөн л хар муур гэх амьтан уншсан ганц нэг ном бүтээлээс гадна хөдөөгийн хүмүүсийн аман ярианд үргэлж муу, муухайгаар дүрслэгддэг байсан нь анхаарал татсан. Нэг удаа аав адуунд яваад шөнө ирэхдээ гялталзсан хар үстэй муур өвөртлөөд ороод ирсэн юм. Тэр хавийн хот айлын пин саваар явж, шөнө орой айлгасан юм байх. Хүмүүс нэг жижигхэн “хар чөтгөр” шиг юм гүйгээд байна гээд л ярьдаг байж билээ. Харин аав “Хүн бүхэнд ад үзэгдээд явсан хөөрхий, хойд уулан тэнэж явна. Гэртээ байлгана” гээд авчирсан юм. Адуу малтай үргэлж ойр байсан болохоор нэг их тоодоггүй. Харин тэр муур миний сэтгэл зүйд их хүчтэй нөлөөлсөн шиг санагддаг. Нохой шиг эрхэлж шарваганахгүй, хот хүрээ манахгүй. Тэр муур хэржигнэж, нар дагаж өдөржин унтдаг, хоол нэхдэг. Заримдаа болжмор, хулганын анд гарна. Залхуу нь хүрэхгүй бол зоргоороо тоглоно. Гэхдээ л надад хачин нууцлаг амьтан санагдаж билээ. Гол тэр хайрлаж бас яаж хайрлуулахаа мэддэг шиг санагдсан. Ер нь ч тэгээд хэн нэгнээс болж эсвэл зүгээр л аливаа зүйлд хүн шуудхан л дурлачихдаггүй байх. Бага насанд нь тохиолдсон юм уу төрөлхийн бодол санаа, зүрх сэтгэлтэй нь анхнаасаа зууралдчихдаг “далдын хүчин” байдаг болов уу л гэж санадаг даа.

-Залуу уран бүтээлчийн хувьд Монголын уран зохиол, яруу найргийн салбарынханд дайх үг байгаа юу?

-Ер нь хүн залуу насандаа бусдад үг дайх, сургаал айлдана гэж юу байх билээ. Чимээгүйхэн номоо уншиж, бүтээлээ туурвиж, бусдаас суралцаж яваа минь л хангалттай даа.



Тэнд түүнийг хүлээсээр удаан суув. Түүний царай ажлаа бүтээсэн, эсвэл амлалт даалгавар авсан эсэхийн аль нэгийг өгүүлнэ. 



Багаасаа эхлэн номд дурлаж, өдгөө сайн номын төлөө мөр цэхлэн, ухаан гамналгүй яваа түүнтэй олон жил ах дүү явсны хувьд Монголын уран зохиолын тэргүүн эгнээнд нүүр тахлах, хамгаалах “алтан хуягтан”-тай зүйрлэж хэлэхийг хүсэв. Б.Алтанхуягийн ар амьдрал бус ангид мэдрэхүйг танд хэсэг нээсэн хаалга энэ хүрээд хаагдав. 



СУИС-иас "Тэнгис кино театр" руу уруудан алхахуй, яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатарын хэлснээр “санаа алдахаас өөр салхи үгүй” байлаа.

 

Л.Сайнаа
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өмнөд Солонгос, Японы удирдагчид бөмбөр тоглож, К-поп дуунуудыг хамтран дуулжээ
СГЗ Л.Нямаа агсны "Бүтээлийн чуулган" 2 боть ном уншичдад хүрнэ
Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хоршооллын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байна
    4 цаг 20 мин
  • Монгол улс Хятад улстай ногоон уул уурхайг хагжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
    4 цаг 42 мин
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
    4 цаг 55 мин
  • Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ
    5 цаг 23 мин
  • “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов
    6 цаг 54 мин
  • Доналд Трампын визийг нь түдгэлзүүлсэн 75 улсын тоонд Монгол багтжээ
    10 цаг 55 мин
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
    11 цаг 1 мин
  • Өмнөд Солонгос, Японы удирдагчид бөмбөр тоглож, К-поп дуунуудыг хамтран дуулжээ
    11 цаг 18 мин
  • Улсын нөөцөөс аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээл олгожээ
    11 цаг 31 мин
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 21 аймгийн Засаг даргатай уулзана
    11 цаг 49 мин
  • Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээжээ
    11 цаг 56 мин
  • Б.Түшиг: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ
    12 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно
    12 цаг 15 мин
  • Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
    12 цаг 51 мин
  • Улаанбаатарт -19 градус хүйтэн байна
    12 цаг 54 мин
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
    Өчигдөр 14 цаг 58 мин
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Монгол, Хятадын хамтарсан дугуй ширээний уулзалт боллоо
  • СХД-ийн хэмжээнд 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацжээ
  • Азийн хөгжлийн банкны ASDIP төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
  • Эдийн засгийн коридор байгуулах, хийн хоолойн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
24 баримт
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК