Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхзориг: Хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өссөн

2023-2-08
0
ЖИРГЭХ

Архангай аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхзоригттой хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

-Юуны өмнө Архангай аймгийн онцлог болон байгууллагынхаа түүхээс бидэнд товч танилцуулаач?

Та бүхний амрыг эрье. Архангай аймаг нь 55.3 мянган хавтгай дөрвөлжин км2 газар нутагтай, 93.0 мянган хүн амтай, засаг захиргааны хувьд 19 сум 102 багт хуваагддаг, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 5 аймагтай хил залгаа оршдог. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд 6166.3 мянган толгой малтай, мал сүргээрээ улсын хэмжээнд эхний гуравт багтдаг онцлог аймаг юм.

Архангай аймгийн цагдаагийн газар нь анх Цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр 1938 оны 5 дугаар сарын 10-нд офицер 3, цагдаа 9, бүгд 12 хүний орон тоотойгоор байгуулагдаж, аймгийн Банк , Түүхий эдийн газар, Орхон, урд, хойд Тамирын голуудын гүүр, биофабрик, Архины үйлдвэрийг хамгаалах, хар тамхины болоод хятад буу нэртэй мөрийтэй тоглоом зэрэг элдэв хэргийг илрүүлэн тэмцэх, Цэцэрлэг хотод хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар тус газар нь 150 орчим алба хаагчтайгаар аймаг, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

-Өнгөрсөн онд тус цагдаагийн газраас зохион байгуулсан онцлог ажил юу байв, энэ онд шинээр ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Тус цагдаагийн газраас аймгийн Засаг даргад “Цахим хяналтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал”-ын талаар танилцуулан аймгийн төвийн гудамж, зам, талбай, уулзвар, гарц, гэр хороололд байрлуулсан теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж, “Камерын хяналтын төв”-д холбон өргөжүүлэх зорилгоор аймгийн төвийн нутаг дэвсгэрт 64 байршилд 360 градус эргэдэг 19 ширхэг, дугаар таних хүчин чадалтай 12, нэг чиглэлийн 201 ширхэг камерыг шинээр тавих асуудлыг бүхэлд нь шийдвэрлүүлэхээр тооцоо, судалгааг гаргасан.

Аймгийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд Эрдэнэбулган сумыг нэгдсэн камержуулалтын системд холбоход шаардагдах 450.000.000 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, эхний ээлжид Эрдэнэбулган сумын 21 ширхэг хяналтын цэгт 65 ширхэг камер шинээр суурилууллаа.  

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн болон энэ оны зорилтдоо алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгасан. Тус цагдаагийн газар алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Тус цагдаагийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн  зорилтыг хангах чиглэлээр нэлээдгүй олон ажил, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор жижүүрийн шуурхай албанд 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор завсар үйлчилгээг хийж тохижуулан хувцас солих шкаф, бусад шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг байршуулан албан үүрэг гүйцэтгэх аятай тухтай орчныг бүрдүүллээ.

Мөн алба хаагчдын стресс бухимдал, сэтгэл зүйн тусламж үзүүлэх “Сэтгэл заслын өрөө”-г хийж тохижуулан эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх булан, загасны акурм, массажны сандал, цэцгийн мандал, усан сан зэргийг байршуулан, алба хаагчдад үйлчилж байна. Алба хаагчдын ажлын ядаргааг тайлах зорилгоор 56 албан хаагчидтай сэтгэл зүйн ярилцлага хийж, 24 албан хаагчийг бариа заслын үйлчилгээнд хамруулав.

Тус цагдаагийн газрын байр нь 1987 онд ашиглалтад орж, 34 жил ашигласан бөгөөд Аймгийн мэргэжлийн хяналтын газарт тус цагдаагийн газраас хүсэлт гаргасны дагуу дүгнэлт гаргуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Архангай аймагт ажиллах үеэр дээрх саналыг танилцуулахад биеэр үзэж танилцаад барилга барих төсвийг холбогдох газарт уламжлан шинээр баригдах цагдаагийн газрын барилгын төсвийг 2022 оны төсөвт суулгаж өгснөөр барилгын зургийн ажлыг хийлгэж, хөрсний шинжилгээ, төвийн шугамын холболт Б блокын цутгалтын ажил хийгдэж байна. Бид энэ ондоо багтаан албаны шинэ байраа ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна.

-Танай аймгийн хэмжээнд ямар гэмт хэрэг, зөрчил ихэвчлэн гарч байна вэ?

Өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2778 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 459 буюу 16.5 хувиар өсөж, гэмт хэргийн шинжтэй 1043, зөрчлийн шинжтэй 1694 гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3,8 хувь, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 75 хувь, Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 100 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч Хүрээлэн буй орчны эсрэг, иргэдийн өмчлөх эрхийн эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тодорхой хувиар өсжээ.  

Хэргийн илрүүлэлт 61.3 хувьтай байгаа нь өмнө оны мөн үеэс 3,8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Аймаг, орон нутгийн онцлогоос шалтгаалан улирлын чанартай гэмт хэргийн гаралт ихсэх хандлага байдаг. Тухайлбал, Арван нэг, арван хоёрдугаар сард малын хулгайн гэмт хэрэг, урин дулааны сарууд буюу зуны гурван сард иргэд амарч, зугаалах зорилгоор хөдөө орон нутагт олноор зорчиж, хот хоорондын төв магистрал замын ачаалал нэмэгдсэнээс Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.

-Аймгийнхаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг хийв? Бодит үр дүнд хүрсэн, бусад газар, хэлтэст хэрэгжүүлж болохуйц тэргүүн туршлагаасаа бидэнд хуваалцаач?

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Уусан бол бүү жолоод” тусгай арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн тасгийн алба хаагчид 18 хоногийн хугацаанд  2 ээлжээр ажиллаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107  зөрчил илрүүлэн, үйлчилгээний газруудаар сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг байршуулан ажилласнаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч, зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй эерэг үзүүлэлт байна.

ЦЕГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 8 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 6 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 45 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 4 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 53 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 34 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 40 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК