Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн биржээр арилжих хууль өнгөрсөн жил батлагдсан. Ийнхүү Хөрөнгийн бирж нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг зохион байгуулсан билээ. Экспортод гаргах нүүрсний арилжаагаар хоёр багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр Сингапурын компанид худалдсан юм.
Энэ дагуу өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны таван багц 32,000 тонн нүүрс амжилттай арилжагджээ.
Харин дараагийн дуудлага худалдаа маргааш болох юм.