Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Poetry: Хавар хаалганы минь цаана хоолойгоо засна

2024-2-06
0
ЖИРГЭХ

Удахгүй бид хаврын эхэн сартай золгох нь ээ... Хашааны хаа нэгтээ анхны ногоо цухуйна. Шувууд ирж, шуусан үсээ задгайлах охидын үнэр хамар цоргино. Хэн бүгдээр л сэтгэл цэлмэн явах хавар цагийг үүднээсээ угтаж авах тухай догдлоход эдгээр шүлгийг та бүхэнд уншуулмаар санагдлаа. 


1. Яруу найрагч Ц.Гончиг - Дээврээс дуслах хавар

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол
Ердөө л дээврээс хавар дуслах,
Болжморууд түлээний завсраар нуугдаж тоглох
Хажуу айлаас барьсан талхны шинэхэн үнэр
Хамар цоргих...
Салхи ямар нэг ая исгэрэхэд
Шонгийн утас дэм болох
Хэмнэлд нь хүүгийн минь хувцас
Хэцэн дээр хөнгөн бүжих...
Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод
Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх
Хаанд өөрийгөө өргөмжлөх...
Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол
Ердөө л энэ гэдгийг нээх...

2. Яруу найрагч С.Болдсайхан - Би яг янхан шиг 
Би яг янхан шиг
Шөнөөр намайг дуудсан ч
Бүхнээ орхиод гүйж очдог
Тэр намайг үнсэж үнгэж, хатсан уруулыг минь озож
Тэвэрч таалж, биед минь хумсаа шигтгэж, маажиж...  
Хүссэнээрээ авирлаж, бахаа хангачихаад
Хөөж гаргадаг
Би яг янхан шиг
Бас ажилдаа дуртай
Хүчиндүүлсэн хүүхэн шиг сэтгэгдэлтэй буцахдаа
Хэзээ намайг ахин дуудах бол гэж боддог.

3. Яруу найрагч Б.Явуухулан 

Булбарай цагаан гарын чинь атгаж

Борхон хөөрхөн царайг чинь ширтэж

Усгал хоёр нүдний чинь ирмэлт

Усан тэлмэн жороо үзэгдэнэ.

Гал шиа дүрэлзсэн дулалаас би

Ганцаараа эзэмших хүсэл буцална.

Өөр хүнд амтыг нь өгчих юм шиг

Уруулыг чинь илэх салхинд атаархана.

Сормослог нүдэнд чинь мөнх олзлогдож

Согоо биеийн чинь өмнө сөхөрнө.

Бахдаж баршгүй ноолиа чамайг

Байгаль-эх заяасанд биширнэ.

Хээрийн салхи шиг эмнэг биеэ

Өөрийн минь өвөрт өгвөл баярлана.

Сарны доорх уудам хорвоод

Саатан амьдрах хүсэл дүрэлзэнэ.

4. Яруу найрагч Д.Урианхай - Мөнхийн шалтгаан 

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 
Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

5. Яруу найрагч Б.Батзаяа
Бороо оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар сайхан юм бэ.
Цас оролгүй нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар шидтэй юм бэ. Нүдийг чинь харалгүй нэг сар
Хоёр сар
Гурван сар өнгөрлөө.
Инээд нулимсаар хүрээлүүлсэн ижил нь үгүй өнчрөл үү би? Эсвэл,
Дурсамж ганцаардлын дундах цаг хугацаа царайчилсан сэтгэл үү би?
Яагаад ч нэмэргүй цөхрөл тээсэн ядаж хариу нь олдохгүй асуулт уу би?
Бороо ороод нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Бороо ямар залхмаар юм бэ.
Цас ороод нэг хонолоо
Хоёр хонолоо
Гурав хонолоо
Цаг хугацаа ямар зэвүүн юм бэ.

6. Яруу найрагч Ш.Дулмаа

Чиний гарыг чичрээгүй гараар барьж чадна
Чиний дэргэд чиглэн харалгүй сууж би чадна
Чамайг хараад энгийн танил шиг байж чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна
Чиний нэрийг хайш яйш дуудаж би чадна
Чиний харцыг хээгүй харцаар хариулж чадна
Чамд өгсөн хайраа буцааж би чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна
Чамтай би юухэн хээхнийг ярьж би чадна
Чам уруу очих замд ногоо ургахыг тэвчиж би чадна
Чамайг хүнтэй явахад зам тавьж өгч чадна
Чин сэтгэлдээ харин мартаж үл чадна.

7. Яруу найрагч Ц.Хулан 

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

8. Яруу найрагч Л.Өлзийтөгс

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

түгшүүртэй,

нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд

түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л

цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

Хэн нэгнийг хайрлана гэдэг

хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол

дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа

амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

асар харанхуй гүн хонгил доторх,

хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

аяар аяархан зовлонт инээд юм.

9. Яруу найрагч - Г.Аюурзана

Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Элдвийн бодлоо би нимгэлж ядаж (бас зузаалж цөхөж)
Олны үймээн цонхон цаадтай (наадтай ч бил үү)
Орчлон сандтал (намдтал ч юм үү) анирдахыг чагнаж
Энэ болгоныхоо дундаас
Эрэгцүүлэлтэй минь холбоотой цорын ганц үзэсгэлэнт охиныг
Ялгаж харахаа байг л даа гэхнээ
Ядаж инээдий нь (мэгшихийг нь ч болов) сонсчихоё гэж
Сууж босно
Босч сууна
Нэмэр алгаа
Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Нэрийг нь ч мэдэхгүй (мэдэх ч байж магад)
Тэр бүсгүй ойр минь (хол минь ч гэлээ) алгаа
(Байгаа ч юм уу)
Униар бүдэгхэн

10. Яруу найрагч Д.Баттогтох - Мөрөөдлийн шүлэг 

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.

Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан…

Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.

Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон

Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.

Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юмсан.

Урины шувуу мэт нисч ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юмсан.

Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юмсан.

Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.

Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхөрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юмсан

Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юмсан.

Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юмсан.

Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юмсан.

Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юмсан.

Бор бор бялзуухайг исгэрч хангинтал дуулах юмсан.

Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юмсан.

Таагүүрийг ойлгож, тасарсан навчисыг өрөвдөж, гэгээ татуулан унах харавсан одны хэлтэрхийг үзэх юмсан.

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.

Хоног өдрүүдийг тоолон

Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан.

Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.

Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон

Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.181.116)
    Хэн нэгэнд таалагдах гэж бичвэл яруу найраг юу болох вэ? Хүн бүхэнд шүлэг бичих авьяас байхгүй, уншиж таашаал авах сайхан байлаа
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.191.170)
    Ямар нь бас эдгээр шулгийг сайн гээд тавиад бгаа юм вэ оор олон шулэг бгаа шуу дээ
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.30)
    Сайн шалгаж тавихгуй, нилээд үгнүүд алдаатай бн
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 13 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК