Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Хүү минь намайг хамгийн мундаг “HULK” гэж боддог болохоор би хичээх ёстой

2023-3-13
0
ЖИРГЭХ

Саяхан л цас ханзарч урсаад, "хавар иржээ" гэж өөрийн эрхгүй уулга алдам сайхан өдөр байсан сан. Гэтэл урд орой /2023.03.09/ гэнэт л шороо шуурч, Улаанбаатарчуудын хувьд анхны бороо орсон юм. Удалгүй цас дарж, удаан хүлээсэн анхны борооноос төрсөн догдлол минь шороо, цастай холилдон утгаа алдаж орхив.



Энэ өглөө хүйтэн, урин цагийн аясаар магнай тэнийсэн золбин нохой, муурнууд нөмөр хайна. “Хаврын тэнгэр шиг ааштай” гэдэг үгний учир эдгээр өдрүүд билээ. Жиндээх өглөөний жавар, нохдын дуу, нуруугаа үүрсэн тагтаасын явдал дунд нимгэн хүрэмний ханцуйг товчилж, нэгэн айлд ирэв.



Үүдээ тайлахдаа инээмсэглэлээ нүүрнээсээ огтхон ч хувиргалгүй угтсан тэр хүн бол М.Чинзориг. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж, өссөн. Хүүхэд ахуйдаа хотын иргэн болж, өнөөдөр эхнэр, хүүхдийн хамт аз жаргалтайгаар аж төрөн суудаг. Үүдээр ороход л дээш суу гэсээр эхнэр нь найр тавина. “Үд хүртэл бидэнд цаг бий” гэсээр гэрийн эзэн цуйван бэлтгэнэ. Аагтай цай аягалж, алганд тавихад гар дулаацна. 


“Миний 24 цаг” булангаа сүүлийн үед баяр ёслол, хувийн шалтгааны улмаас хөтлөхөө түр азнаад байв. Тэгвэл “Сар шинийн баяр”-ын дараах хамгийн анхны зочноор “Өнөр цогцолбор” сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш М.Чинзориг оролцож байна. Тэрбээр угтаа МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2015 онд төгссөн. Тэнд суралцаж байх хугацаандаа буюу 2012 оноос эхлэн фитнесийн спортод хөл тавьж, дурлах болжээ. Тэр одоог хүртэл үндсэн ажлынхаа хажуугаар фитнесийн багш, дасгалжуулагч хийж байгаа. Өрхийн тэргүүн, эцэг байна гэдэг өөрийгөө хоёр дахин дайчлахын нэр. Ард нь бүлтийгээд үлддэг үрсийнхээ хайранд аав хүн амьдралын ямар ч хатууг туулж гарах ухаан сийлдэг гэж би боддог.



Дотно ярилцаагүй хүний нүдэнд хоёр ажил хийдэг, мөнгөний хэрэгцээ өндөртэй байгаа хүн л байх. Гэвч уг гүнд нь шагайвал утгатай амьдарч чаддаг хүн аж. Анхлан эрдэмд шамдахаас эхлээд мэргэжил эзэмших хүртэл хүн олон багшийн гар дамжиж, сургаал сонсож, үлгэрлэдэг. Тэрхүү багш нарын түүнд харуулсан үлгэрээр тэр энэхүү мэргэжлээр суралцаж, хүслээ биелүүлжээ.


Гэр бүл бол бүх зүйл

Тэд хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь тэрсхэн өсөж байгаа. Удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна. Өглөө тэднийд зочилж, хүүхдүүдтэй нь тоглож үд хүртэл их л хөгжөөнтэй өнгөрсөн юм. Тэдний цонхоор хойш харвал гэр хороолол жаазалсан зураг шиг… яг л тосон зураг шиг харагдана. Тэрхүү зургийг амьдрал тэднийг шинэ байранд ороход нь бэлгэлсэн юм гэнэ лээ.



М.Чинзориг “Эхнэр маань ЕБС-д Монгол хэл, уран зохиолын багш хийдэг. Хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө өдөр бүр бид хичээж яваа. Гэр бүл зохиохоосоо өмнө би бодлогогүй, томоожоогүй байсан. Харин би одоо сайн аав, нөхөр байх гэж хичээдэг болсон. Ажлынхаа хажуугаар амьдралаа болгочих гээд хичээж яваа олон залуусын нэг гэж өөрийгөө боддог доо. Би хоёр хүүтэй. Тэд надаас Марвелын хамгийн шилдэг, хүчирхэг баатар аль нь вэ гэж асуусан. Би HULK гэж хариултал, та тэгвэл HULK юм байна гэж надад хэлж билээ. Би тэднийхээ итгэлийг алдахгүй, яг л HULK шиг гэр бүл, хайртай бүхнээ хамгаалдаг мундаг байхыг хичээдэг. Гэрээс гарахдаа эхнэрээ бас хүүхдүүдээ үнсээд гарахад хичээх ёстойгоо, хамгийн сайн итгэлт нэгэн байх ёстойгоо улам их ойлгодог. Аав хүн амьдралын ИТГЭЛ нь л байх ёстой гэж би боддог. Сайн хүү, сайн нөхөр, аав байж чадахгүй тэднийхээ итгэлийг алдвал би хэн ч биш болно. Эр хүн итгэл даах гэж энэ хорвоод төрсөн байх. Тэгээд эр хүн гэдэг шалгуурыг итгэл даахуйц байдлаар нь л үнэлнэ үү гэхээс хүч чадал, хээгүй байллаар нь дүгнэхгүй болов уу. Тийм болохоор би гэр бүлтэйгээ байх хугацаандаа цагийг зугаатай, хөгжөөнтэй өнгөрүүлж, итгэл даасан сайн аав, нөхөр байхыг үргэлж зарчмаа болгож явдаг. Би хэдий чинээ сайн эцэг байна хүүхдүүд минь ирээдүйд төдий чинээ сайн явах болно” хэмээв.



Ажилдаа явах бэлтгэлээ базаагаад гэрээс түүнийг гарахад хүүхдүүд нь “Аав аа, аав аа” гэсээр нэг нэгээрээ үнсүүлэв. Түүний өмнөөс миний сэтгэл баясаж, бахдам санагдсан юм. “Аав хүний ард арван амь бий” гэдэг. “Аав хүн үгүй болоход амьдралын хүйтэн салхи жиндээж, нөмөрлөж байсан уул нурсан мэт зэвхий оргидог “ гэж нэг найз минь хэлж байсан санаанд буув. Магад тэр хүүхдүүдээ үнсэж, өдрийн турш хэрэглэх эрч хүчээ авдаг биз...



Дуртай зүйлээ хийж байхад заавал баян амьдрах шаардлагагүй

Тэрбээр амьдралын хамгийн чухал зүйл бол “Дуртай зүйлээ хийх”, тэр дундаа юунд дуртай, үнэнч байхаа олж авах явдал хэмээсэн юм. Үд болж бид нэгдүгээр хороололд байрлах Өнөр цогцолбор сургууль дээр ирлээ.



Энд түүх, газар зүйн дугуйлан байдаг бөгөөд М.Чинзориг дугуйлангийн багш нарын нэг. Уг дугуйлан 18 гишүүнтэй бөгөөд дийлэнх нь эмэгтэй багш нар ажээ. Багш нарын байрлах өрөөнд ороход халуун дулаанаар угтаж, нэгэнтэйгээ хөгжөөнтэй яриа өрнүүлж байв. Түүнийг ажлынхан нь хичээнгүй хэмээн гараад явсан хойгуур нь магтав. Түүний энэ их хичээл зүтгэлийн ард гэр бүл нь бий.  

 


Удалгүй түүний хичээлийн цаг эхэлж, өөрийн дааж авсан 7Ж ангийн хүүхдүүдээ хичээлд нь ороход бэлтгэж, заавар зөвлөмжөө өгсөн юм. Эелдэг зантай хүн гэнэт л төлөв, төвшин төрхөнд шилжиж, хүүхдүүдээ жагсааж, ангийн ариун цэврийг сахиулж, ирц бүртгэв. Удалгүй өөрийн хичээл заах ангидаа орж, хичээлээ эхлүүлсэн юм.

 


ЕБС-ын Иргэний ёс зүйн хичээлийг Түүх, нийгмийн багш нар ордог болжээ. Хэдийгээр тэр Түүх, нийгмийн багш боловч дээрх хичээлийг заах хамгийн дуртай аж. 


Өнөөдрийн хичээлийн сэдэв “Аз жаргалтай эрүүл амьдрах эхний алхам” гэж хэлээд самбар дээр гарчиглав. Тэр хүүхдүүдээс хэдэн цагт унтдагийг нь асуухад хүүхдүүдийн ихэнх нь шөнийн 00:00 цагаас 03:00 цагийн хооронд унтдаг гэж хариулсан юм. Тэдгээрийн ихэнх нь сошиал орчинд сэлгүүцэж, гар утасны тоглоом тоглодог болохоор оройтож унтдаг хэмээв.

40 орчим хүүхдээс тав нь л 22:00 цагт унтдаг аж. Тэр гадаад дотоодын тамирчин, Холливудын оддоос жишээ татаж, эрт унтаж байвал өсөлт хөгжил, эрүүл амьдрах, амжилт үзүүлэхэд хөшүүрэг болдог тухай заав. Мөн хүүхдүүдэд “Эрт унтахын ашиг тус, эрт унтахгүй байхын хор хөнөөл”-ийг таниулж, нэг нэгээр нь самбарт гарган жишээ бичүүлсэн юм. Хүүхдүүд ээлжээр гараа өргөн, багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байлаа. 


М.Чинзориг “Хүүхэд ахуй цагаас олон багш нартай учирчээ. Тэр багш нарын ард янз бүрийн зан араншинтай хүн байгаа. Тэдгээртэй уулзаж, ярилцаж явах тэр хугацаандаа багш гэдэг мэргэжлийн сайхныг ойлгож авсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээс маш гоё үлгэр, дуурайл олж авсан хэрэг. Тэр хүмүүсийн сайхан зан чанараас залгамжилж өнөөдөр би энэ сайхан ажлыг хийж яваа. Тэр дундаа эрэгтэй багш нар хамгийн их нөлөөлжээ гэж одоо боддог. Багш нартаа талархаж байгаагаа хэлье” гэв.

Түүний хувьд хүүхдүүдээ аль болох эелдгээр хүмүүжүүлж, боловсрол олгохыг эрмэлдэг гол чиг баримжаа нь юм. Хүүхдүүд л болсон хойно үймүүлэх, хичээлийн дундуур ярих, шуугилдах үе бий. Тэр болгонд тэр эелдэг зөөлнөөр ойлгуулах гэж хичээнэ. Гэвч тэд хүүхдүүд учир үгэнд орохгүй үймүүлэх нь олонтаа ажээ.



М.Чинзориг энэ тухайд “Хүүхдүүдийг зэмлэж, элдвээр хэлж огт болохгүй. Багш хүн нэг талаараа хамгийн сайн сэтгэл зүйч байх ёстой. Тэд бол өөр өөр ертөнцүүд шүү дээ. Миний хамгийн чухал үүрэг бол хичээл заахаас илүү хүүхэд бүрийг дуртай зүйлээ олоход нь туслах явдал. Хүн бүр дуртай зүйлээ хийж, түүгээрээ амьдралаа болгох гэж, түүгээрээ сэтгэлийн цэнгэл эдлэх гэж л төрсөн байх. Түүнийгээ олоход нь би туслах учиртай. Заримдаа хүүхдүүд маань үймүүлнэ. Хүмүүс багш хүн хүүхдийг загнаж болохгүй л гэдэг. Гэхдээ үнэхээр үгэнд орохгүй бол дуугаа өндөрсгөж, учирлаж хэлэх үе зайлшгүй ирдэг л байхгүй юу. Багш хүн ардаа буй сэтгэлийн янз бүрийн араншин, уур уцаар, баяр баяслаа хүртэл орхиод энэ их өргөөний үүдээр орох учиртай. Хүүхэд гэдэг үнэхээр л гэгээн ертөнц юм билээ. Би багш болоод үүнийг маш их ойлгож, тэр гэгээн ертөнцийг нь эрдэм мэдлэг, зөв ёс суртахуунаар дүүргэж өгөхийг хүсэх болсон. Хэдийгээр мэдлэг, боловсрол чухал ч нөгөө талаас хүмүүжил, ёс суртахуун хамгийн чухал нь. Хүүхэд заавал онц сурах албагүй. Зүгээр л дуртай зүйлээ олж аваад түүнийгээ ирээдүйд их үйлс болгох сууриа тавиад энэ өргөөнөөс гарах ёстой гэж би боддог” гэв. 

 


Төмрийг зөвхөн булчингаар өргөдөггүй

Түүний амьдралын салшгүй нэг хэсэг бол фитнесийн спорт юм. Тэрбээр 2018 оны Монголын Мистер болж, 2019 оны дэд байрын шагналыг хүртэж байжээ. Түүний ажиллаж, хичээллэдэг фитнес заал бол Хархорин зах хажууханд байрлах “Kelton Fitness Club” юм. Энд тэр олон жил хичээллэж байгаа. Түүний ажил оройн 19:00 цаг дуусаж, энд шуудхан ирэв. Одоогоор тэр хоёр хүнд хувийн дасгалжуулагч хийж байгаа. 



Өнөөх төлөв, даруу Түүх, нийгмийн ухааны багш маань агшин зуурт булчин шөрмөс нь зангирсан сүрдэм эр болж хувирав.



Дасгалжуулсан хүмүүс нь энэ спортыг орхидоггүйд тэр маш их баярладаг. Иймээс тэр өөрийгөө муугүй дасгалжуулагч гэж үнэлсэн. Түүний ажигласнаар зарим хувийн дасгалжуулагч нар огт дасгал хийж үзээгүй хүнийг огцом дасгалаар шахаж, буруу зааснаас болж хүмүүс шантрах, эхэлснээ түргэн орхих тохиолдол их байдаг. Харин тэр өөр арга барилтай. Богино хугацаанд үр дүн гаргах нь түүний хувьд чухал биш. Харин дасгалжуулж буй хүнээ энэ спортод хайртай болгох нь л чухал аж. “Нэгэнт л энэ спортод дуртай болсон хүн цаашаа өөрийгөө ямар ч түвшинд хүргэж чадна” гэж тэр ярьсан юм. Хүн заавал том булчинтай, мундаг тамирчин болох албагүй. Энэ спортын гол нөлөө нь хүнийг эрүүл байлгах, эрүүлээр галбиржихад л оршиж буй. 



М.Чинзориг “Би фитнесийн спортоор 2012 оноос эхлэн хичээллэж байна. Яах аргагүй миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Тэр үед нэг найзтайгаа 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр алхаж явтал гэрлийн шон дээр Монголын Мистер тэмцээний боршур наалттай байхыг анх харж билээ. Тэр боршурыг найз маань урж аваад гэртээ жаазалсан юм. Тэр найз маань намайг энэ спортод ороход хамгийн том нөлөө үзүүлсэн дээ. Тухайн үед би туранхай, өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Тэгсэн ч гэсэн найзтайгаа цуг 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг нэгэн фитнест бүртгүүлээд хичээллэж эхэлсэн юм даа. Тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэж байна. Энэ спорт миний зан чанарт маш их өөрчлөлт авчирсан. Зөвхөн бие бялдарт гэлтгүй өөртөө шаргуу зан чанарыг бүрдүүлэх, түүнийгээ амьдралдаа хүч болгоход чухал нөлөө үзүүлсэн. Нэг зүйлийг эхлүүлсэн л бол заавал ард нь гарах гээд байдаг болсон гэх үү дээ. Зааландаа очоод хийх ёстой дасгалаа заавал хийж дуусгах ёстой байдаг шиг амьдрал дээр гүрийж, давах зүйл маш олон. Тэр бүхнийг давах хүчийг надад спорт л өгч байгаа. Хүмүүс намайг биеийн тамирын багш уу гэж их асуудаг. Анх багш болоод орж ирэхэд хүүхдүүд надаас та жүдо барилддаг уу гэж хүртэл асууж байсан. Би энэ спортод хайртайгийн учир бас хүүхдүүддээ энэ спортыг сурталчилж байгаа. Манай сургуулийн ахлах ангиас нэлээдгүй хүүхдүүд надаас зөвлөгөө авч, хамт хичээллэдэг. Хүмүүс ажлынхаа хажуугаар фитнест явахыг "нэмж ядарна" гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ ажлаа тараад зааланд ирж хөлсөө гаргахаар хамаг стресс арилж, шинэ хүн болсон мэт мэдрэмжийг авдаг. Манай улсад агаарын бохирдол, замын түгжрэл гээд л хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон саад бий. Өөр газар бол хүнсээрээ эрүүл мэндээ тэтгээд явж болно. Гэвч манай улсад зайлшгүй дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэж байж эрүүл явах болчхоод байгаа. Хөлсөө гаргахгүй л бол биеэс хор гадагшлахгүй шүү дээ. Ажлынхаа хажуугаар фитнесийн багш хийнэ гэдэг мөнгө олохоос илүүтэйгээр энэ нь миний дуртай зүйл, дурлаж хийдэг, амьдралд улам бүр хайртай болгодог гэж хэлж болно. Эхнэр маань "ядарна шүү дээ" гэж хэлдэг л дээ. Гэхдээ л энэ миний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон. Хэдийгээр би одоо дахин амжилт үзүүлж, мундаг тамирчин байж чадахгүй ч гэр бүлийнхээ төлөө эрүүл байх ёстой. Эрүүл байхын минь гол хүчийг спорт л надад өгч байгаа” гэлээ.


Бэлтгэлийн дараа тэр ядарсан харагдсан ч, шүршүүрт орсныхоо дараа яг л шинэ хүн мэт эрч, хүчтэй болсон байлаа. Түүний дотор сайн аав, нөхөр, ах, дүү, хүү, багш, тамирчин гээд л олон САЙН дүр оршин буйг таньснаар бидний нэг өдрийн сурвалжилга өндөрлөв. Аав хүн гэж түүн шиг байх ёстой гээд хэлчихмээр... “Амьдралд бид дуртай зүйлээ хийж л байвал заавал баян амьдрах ёсгүй юм билээ” гэсээр тэр гэрийн зүг явлаа.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • m.mandahaipoland. (195.191.163.7)
    taalan unszlaa. zob sain xuud bayarlaj baxarxaj bna.saixan buxniig xusie.
    2023 оны 03 сарын 17 | Хариулах
  • SHINE OYUN (129.205.113.154)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 14 | Хариулах
  • SHINE OYUN (129.205.113.154)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 14 | Хариулах
  • Азжаргал (202.5.198.170)
    амжилт анд
    2023 оны 03 сарын 13 | Хариулах
  • Ah (202.179.21.218)
    Amjilt husey
    2023 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    12 цаг 29 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    13 цаг 27 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    14 цаг 36 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    14 цаг 38 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    14 цаг 47 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    15 цаг 14 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    16 цаг 36 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    16 цаг 41 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    17 цаг 13 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    17 цаг 19 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    17 цаг 28 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    17 цаг 38 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    18 цаг 0 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    18 цаг 6 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    18 цаг 8 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    18 цаг 14 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    18 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    18 цаг 36 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    18 цаг 52 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК