Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яруу найраг: Эх орноосоо урвасан хэргээр өнөөдөр шүүгдэх Ц.Хулангийн 10 шүлэг

2023-7-20
0
ЖИРГЭХ

"Болор цом"-ын эзэн , яруу найрагч Ц.Хуланг эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл ангиар Тагнуулын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр саатуулсан юм. Түүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж ТЕГ-аас үзэж байгаа. Түүний гэм бурууг шүүх хурал удаа дараа хойшилсоор өнөөдөр болно. Тэгвэл бид та бүхэнд түүний туурвисан 10 шүлгийг түүвэрлэн хүргэж байна. 


1. Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахад минь тоссон эх орон минь ээ

Ижийгээ би чамаас олсон
Ижилгүй дуурайх гэж зүсийг нь өвчиж төрсөн
Дахиад ямар цээжин дотроос нь түлхлэх биш
Даалимбан дээлнийх нь хормойг шалба норгож унасан
Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүндэднэ гэж хийсч одсон
Ижийнхээ нурууг амрааж, хөлд орохын цагт минь
Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь
Ижийгээ би чамаас олсон
Гуниггүйхэн залуу насаа би чамаас олсон
Гайхуулж бас гайхаж үдсэн он жилүүд
Үсээ задалж бүсээ тайлж сарыг өвөртөлж хоноход
Өрөвдсөн байлгүй, үүрээр зугтсан байсан
Үлгэр хэлүүлдэг насыг минь харамгүй өгсөн атлаа
Үнэтэй цаг хугацаагаа надаар элээлгэсэн эх орон минь
Гуниггүй залуу насаа чамаас би олсон
Сайхан амрагаа би чамаас олсон
Сартай шөнөөр хань хийж
Салхиар чинь хүртэл гоёж өссөн
Хилээ мануулах гэж төрүүлсэн олон эрсийг чинь
Хичнээнийг нь шүлгээр уяруулж өөрийгөө манууллаа
Булгилсан зүрхийг минь шалгах гэж
Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж
Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь
Сайхан амрагаа чамаас олсон эх орон минь
Эрх танхил үрээ би чамаас олсон
Эрхлүүлэх гэж дахин би хэлд орсон
Ийм муухай амьтныг минь хөлд оруулах гэж
Их үдийн наран чинь ханын толгой дамжсан
Хамгийн нандин дууг үрийнхээ зүлай дээр аялахад
Хүй дарсан газрынхаа чулууг дэлгэсэн
Ирсэн болгоныг хувьтайд дуулгах гэж
Ивлэсэн юм шиг л асгарсан бороотой эх орон минь
Эрх танхил үрээ би чамаас олсон
Буцна буцна гэвч чамайг би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь...

2. Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү

3. Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлын эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэнч нурааж чадахгүй!

4. Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй ээ
Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ...

5. Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

6. Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа

Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ

Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ

Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ

Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна

Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ

Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ

Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно

Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

7. "Болор цом 28" наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!

8. Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа…

9. Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

10. Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . 

Ж.Сайханаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (192.82.69.63)
    Одоо энийг ил цагаан хэлмэгдүүлнэ ч гэж юу байх вэ дээ, мөрдөж шалгаад баримт, нотолгоотой болоод л шүүх дээр ирж байгаа ш дээ, урвагч нь ч урвагч юм шиг байгаа юм аа, хөөрхий
    2023 оны 07 сарын 20 | Хариулах
  • 23-r surguuliinhan (114.246.34.181)
    ene hun hezee ch urvahgui sh tee, huduunii usan maluud aa
    2023 оны 07 сарын 03 | Хариулах
  • Амаа (202.21.109.6)
    Ямар нэгэн байдлаар Эх орныхоо эсрэг харийн гүрний гар хөл болж тэдэнд ашиглагдсан болоод л ингэж байгаа байлгүй дээ учиргүй хэлмэгдүүлээгүй байгаасай
    2023 оны 06 сарын 30 | Хариулах
  • Bathishig Lhagvaa (106.133.44.103)
    ter baitgua l eh orniig goo geseen bolgongl shorond suulgadag tiim l niigemd bid amidarj bn da eh orniiho toloo geed vzel bodlooch helj boldgvi shvv
    2023 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.90.28)
    Хэзээ ч ХУЛАН УРВАХ ЁСГҮЙЭЭЭ ЭНЭ ДЭЛХИЙГ ХАГАРТАЛ ХАШГИРЪЯ ХУЛАН УРВАХГҮЙЭЭЭЭ
    2023 оны 04 сарын 27 | Хариулах
  • Энэ бичсэн зүйлээс харахад Монгол хүн ямар өөдгүй, ямар хүний мууд дуртай болсон юм гэж бодогдлоо. Бусдыг хайрлахгүй, ийм сэтгэлгүй хүн чанаргүй хүмүүстэй амьдарч байгаадаа гутаж байна. Энэ хүн хэзээ ч урвахгүй гэдэгт итгэлтэй байна. Үнэн хэзээд ялна. (122.201.21.93)
    Хүн чанар
    2023 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.83)
    Шүлжг яруу найраг бичлээ гээд эх оронч болчихгүй хэлсэн ярисан зүйлтэй болоод шалгагдаж байгаа хойн улсын хууль юу гэнэ түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй байхдаа эннийн иргэн ийм зүйлд ороолдвол хог болтол муулж болдог иргэдийн дунд танигдсан хүн бол хайран гэж солиорохоо болио одоо түмэнд танигдах нь цаг зуурын асуудал танигдалгүй ард түмэн юм хийсэн хүн зөндөө шүү
    2023 оны 04 сарын 26 | Хариулах
  • She. Enhjargal (192.82.86.173)
    Shunalin set gel gej
    2023 оны 04 сарын 26 | Хариулах
  • Бүрэнгийн хүү (124.58.7.101)
    Хайран сайхан аав ээж, нутаг усныхаа нэрийг хорлоод шуналаасаа болоод дуусах нь тэр дээ. Тэрний хичнээн сайхан шүлэг байгаад яах юм бэ, муу урвагч, шуналт нүгэлт эм. Таарсан шийтгэлийг нь өгч бусдад сэрэмжлүүлэх нь зүйтэй байлгүй яахав…
    2023 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.21.111)
    ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨӨД ЯАХ ВЭ !!! ЯРУУ НАЙРАГ ШҮЛЭГ ЗОХИОЛОО ОРОЛДООД ЗҮГЭЭР Л ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД АМЬДАРЧ ХЭВТЭХГҮЙ ХЯТАДЫН ТАГНУУЛЫН ӨГӨӨШ ҮМХЭЭД ЯВДАГ НЬ УГ ХҮН НЬ НИДЭР ДЭЭРЭЭ ХЭН БОЛОХОО ТАНИУЛЖЭЭ !!! ТААРСАН ЯЛЫГ ЭДЛҮҮЛЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛД НИЙЦНЭ !!!
    2023 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    yrid ny yu bichij yamar ajil xuusen xamaagyi Tor asuukh yumaa asuuj baugaa gej oilgoson shuu
    2023 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.55)
    үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч , мөнгөний төлөө эх орон оо золиослон гадны байгуулагад үйлчилсэн гэж ойлогсон ... урвагч
    2023 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    15 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    15 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    15 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    16 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    17 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    17 цаг 9 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    18 цаг 42 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    18 цаг 43 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    19 цаг 15 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    19 цаг 28 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    19 цаг 50 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    19 цаг 53 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    20 цаг 14 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    20 цаг 25 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    20 цаг 34 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    20 цаг 39 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    20 цаг 51 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    20 цаг 58 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК