Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Уран зургийг хананд ТЭГШХЭН тогтоох албагүй

2023-3-25
0
ЖИРГЭХ

Өдрийн урт яг л өвгөдийн гэрээслэл шиг хөвөрнө. Хавар ирснийг бататгах шиг өглөө шувууд жиргэнэ. Хамгийн сайхан өдөр гэж үгүй. Хан хорвоогийн бүх өдөр л сайхан байдгийн бодсоор энэ өдөр гэрээс гарсан билээ.

“Миний 24 цаг” булангийн энэ удаагийн дугаарт “Шинэ өнөөдөр” ЕБС-ийн Дүрслэх урлагийн багш Л.Давааням оролцлоо. Тэрбээр Хэнтий аймгийн Галшар суманд төржээ.

Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан ба 1923 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдахад Галшар уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан ууган сумдын нэг билээ. Ардын засгийн жилүүдэд Хан Хэнтий уулын Галшар уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд хоёр хэсэг буюу Галшар, Буянт сум болгон өөрчлөгдсөн. Түүнээс хойш хамгийн сүүлд 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301-р зарлигаар дахин нэгтгэж Галшар сум болгон Буянт сумын төвд төвлөрүүлсэн түүхтэй билээ.

Сургуулийн үүдээр орсон даруй үүдний хаалганы харалдаа байрлах Технологийн багш нарын өрөөнд тэр суудаг. Өрөөнд ороход керамик хийдэг шаврын эхүүн үнэр хамар цоргиж, будгийн үнэр цааш алхахтай зэрэгцэнэ. Хүүхдүүдийнхээ бүтээлийг шүүгээгээр дүүрэн өрж, зургийн бүтээлүүдийг нь хавтаслаж, хадгалснаа бидэнд харуулж байлаа.

Өрөөний хойд хананд дөрвөн өөр өнгийн абстракт маягийн бүтээл байх нь түүнийх. Урлагт цаг ямагт өөрчлөгдөж байдаг. Тэр ч өнгөрсөндөө үлдэхийг хүссэнгүй, өнгө хольж өнөөтэй ижилсэхээр уг бүтээлүүдийг урлажээ. Түүний охин саяхан шинэ байранд орсон бөгөөд уг нь дөрвөлийг дурсгахаар бэлтгэсэн нь энэ. Анх хараад “Энэ дөрвөн улирлын тухай юу” гээд тэсгэлгүй асуучихлаа. Тэр “Тийм ээ” гэж шуудхан хариулснаар бидний мэдрэмж нэгэн цул болох шиг санагдав.

Тухайн бүтээлүүдийн дэргэд түүний нандин нэгэн бүтээл буй. Энэ бол товгор зураг буюу түүний төрсөн нутаг “Гал шар” овооны тахилга наадмын тухай бүтээл юм. Нэрт зураач Марзан хэмээх Шарав агсны “Монголын нэг өдөр” бүтээл шиг “Овооны тахилгын нэг өдөр” гэчихмээр чамин хийцтэй уг бүтээлээс олон зүйлийг харж, ойлгож болно.

Түүний нэгэн найз “Урлаг гэдэг шорлог биш, урлан гэдэг жорлон биш” хэмээж байсан тухай жижигхэн өрөөгөө танилцуулах зууртаа тэр инээмсэглэн хүүрнэв.


Урлагт ирсэн хөдөөгийн шар хүү

Намхан биетэй, зөөлөн шаргал царай, дөлгөөн яриатай, ахмад багш энэ сургуульд 10 орчим жил багшилж, түмний олон үрсэд ур ухаанаа өвлүүлж буй. Үүнээс өмнө тэрбээр нийслэлийн тэргүүний 24 дүгээр сургуульд багшилж байжээ. Төрөлх нутагтаа өвөө, эмээгийн хамт мал маллан өсөж, хүлгийн зоон дээр хүүхэд насаа үдэж. Ухаан тэлж, Хэнтий аймгийн төвд сургуульд суралцсан гэнэ. Тэднийхэн гарын ур дүйтэй, урлагийн мэдрэмжтэй байсан нь түүнд өнөөдрийн авьяас өвлөгдсөн гэж үздэг. Бага насандаа хөдөө цасаар элдэв зүйлсийг баримал болгон дүрсэлж, амьтны дүрстэй чулуу цуглуулж тоглодог байсан нь урлагийн хүн болох гэсэн далд совин байжээ. Төгссөн даруй Хэнтий аймгийн урлагийн хорооны галчийг хийдэг болжээ. Арван жилдээ багш нарынхаа гар, хөл болж, ханын сонин, физик болон химийн хичээлийн үзүүлэн, зохиолын баатруудын дүр зэргийг зурдаг байсан аж. Түүний өвөө “Монгол улсын сайн малчин” байсан, өөд болсных нь дараагаар түүний эцэг, эх малыг нь өвлөн авч, нийгэмчлэлгүй маллах болжээ. Тэрбээр үүрийн гэгээнээр адуунд мордож, үдшийн бүрийгээр л мориноос буудаг байсан тухайгаа дурсан ярив. Л.Давааням 1972 онд Улаанбаатар хотод ирж, конкурс өгч Болгар улсад суралцах болсон ч шийдвэр өөрчлөгдөж, ОХУ-ын С.Г. Строганованы нэрэмжит Дүрслэх урлагийн дээд сургуульд элссэн байна. Гэвч сургуулиас нь хэл мэдэхгүй гэж шүүмжилсэн мэдэгдэл Монголын элчинд ирсэн учир тухайн оны арваннэгдүгээр сард Ташкентийн их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагджээ. Хэлээ сайжруулсан тэрбээр С.Г. Строганованы нэрэмжит сургуульдаа удалгүй буцаж, керамик урлалын ангид элсэн зургаан жил суралцаж, төгссөн байна. Зуны дадлагаа ихэвчлэн Ленинград, Москва хотуудад байх керамикийн шилдэг үйлдвэрүүдэд хийдэг байсан гэнэ.

Түүний дипломын ажил шаазан дээр зураг зурах байсан бөгөөд Монгол эрийн гурван наадмыг шаазан дээр дүрсэлснээрээ анхдагчийн нэг болсон. Зураг зурах хийгээд дүрслэх урлагийн бүтээл туурвихын хамгийн чухал нь өнгө гаргах буюу өнгөний дүрслэл юм. Тэрбээр олон жил хилийн чанадад сурснаар дээрх чадварыг ойлгож, мэдэж авсан хэмээв. Эзэмшсэн мэргэжил нь болоод ч тэр үү, өдгөө ерөнхий боловсролын сургуульд өөрийн хүслээр керамик урлалын дугуйлан хичээллүүлдэг цөөхөн багш нарын нэг нь тэр. Цор ганц гээд хэлчихэд хилсдэхгүй биз ээ.


Ямар ч амьтны хөл их биетэйгээ адил урттай байдаг

Бид түүний хичээлийн дундуур очсон учир хичээл зааж буй агшинг мөн сурвалжилсан юм. Тэрбээр энэ өдөр дөрөвдүгээр ангийн хоёр ч бүлэгт хичээл оров. Эхний ангид “Алганы хээ” сэдвээр хичээл заасан нь надад ихэд таалагдав. Л.Давааням уламжлалт зураасан зургийн арга барилаас гажиж, орчин цагийн уран зураг, дүрслэлийн аргыг хүүхдүүдэд заадаг. Цаг үетэйгээ хөл нийлүүлж чаддаг багшийн жишээ дурд гэвэл түүнийг нэрлэж болохоор... Хүүхдүүдэд алганы хээний тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж, танин мэдэхүйд нь дусал нэмж байлаа. Дараагаар нь тэр хүүхдүүдэд өөрийн уран сэтгэмжээр алганы хээ зурах даалгавар өгч, цаг харав. Хүүхдүүд дор бүрнээ анирт автах нь зургийн хичээлдээ хэр дуртайг нь илтгэнэ. Багшийн өгсөн хугацаа ч дуусаж, хүүхдүүд ээлжээр самбарт зурсан бүтээлүүдээ хадав. Тэдний ихэнх нь алганы хээг зүгээр нэг зурчихсангүй. Аль болох бүтээлчээр сэтгэж, өвөрмөц, огтолсон зурааснууд ашигласан нь багшийнх нь тэдэнд заасан эрдэм гэлтэй. Хүүхэд бүрийн бүтээлийг үзэж, дүн тавилгүйгээр заавар өгснөөр хичээлийн хонх дугарлаа.

Дараагийн ангид тэрбээр зэрлэг байгалийн амьтдын тухай хийгээд Монгол оронд нэн ховорд тооцогдох шилүүс, ирвэс, хулан, мазаалай зэрэг амьтдын тухай мэдлэг олгох оршил хэлсэн нь хичээлээ заахын хажуугаар хүүхдүүдийн түүх, танин мэдэхүйн мэдлэгт нэмэр өгөхийг хичээдэг нь харагдана.

Багшийн гар, шохой хоёр салшгүй холбоотой гэдэг. Ярьж дуусаад гэнэт шохой шүүрэн авч, самбар дээр зэрлэг адуу болох хуланг хэрхэн зурах талаар үлгэрлэн үзүүлэв. Аливааг зурахад үндсэн дүрслэл гаргах нь чухал байдаг аж. Түүний дараагаар үндсэн дүрслэл дотроо биеийн хэлбэр, хийцийг зурах нь тухайн биетийг зөв дүрслэхэд тусалдаг гэдгийг хичээлд суусан даруй ойлгож авав.


Амьдрал нь тэр чигтээ түүх авч, алжаасан буурал багш бидэнд цөөнийг нь өгүүлсэн билээ.

 

-Та ер нь яаж яваад уран бүтээлчээс багш болчхов?

Уран бүтээлчийнхээ хувиар туйлбартай байя гэж шийдээд Урчуудын эвлэлд байж үзсэн. Тоног төхөөрөмж хомс шүү дээ. Хөдөө байх нэг өөр, хотод байгаа хэд нь уран бүтээлээ хийгээд явж байгаа юу гэвэл тийм. Урчуудын салбарт хэсэг байгаад би 1980-аад оны үед Төв аймгийн керамикийн үйлдвэрт ажиллаж, олон ч эх загвар шинэчлэл хийсэн дээ. Ажилчдад өөрийн мэддэг бүхнээ л заасан. Бид голдуу л цэцгийн ваар, жижиг баримлуудыг хийдэг байж. Тухайн үед Үйлдвэрт сурган гэдэг хичээлээр сургуулийн хүүхдүүдийг үйлдвэртэй танилцуулдаг байсан юм. Тэр цагаас л багш байсан нь хавьгүй дээр юм гэдэг сэдлийг олсон гэж ойлгож болно. Улмаар шинэ цагийн салхи сэвэлзэж, 1990 он болоход бүх зүйл л хувьчлагдсан юм. Үүний уршгаар үйлдвэр маань зогсож, керамик, шаазангийн үйлдвэрүүд ажиллахаа больж, надад багш хийхээс өөр сонголт үлдээгүй. Тухайн үед керамик урлал сонирхох хүнгүй л байлаа. Одоо бол бүгд л өөрийн гараар бүтээж үзэхийг хүсдэг болсон байна шүү. Керамик урлал ер нь хэцүү. Олон шат дамжлагыг давж байж сая л нэг бүтэл болдог жамтай. Хэдийгээр би урлагаасаа хөндийрч байгаа мэт боловч, олон мянган хүүхдэд хичээл зааж, мэдлэгээ хүртээж байгаа минь урлагтай намайг улам ойртуулж байгаа л даа.

-Хүүхдүүд тань олон улсын уралдаанд амжилт өндөр байдаг гэж сонссон?

Багш байхын нэг сайхан нь үүнд бий. 2006 онд зургийн төрлөөр бэлдсэн гарын шавь нар маань Япон улсад болсон уралдаанаас Гран-при шагнал хүртсэн нь надад том урам болсон. Түүнээс хойш Японоос миний шавь олон шагнал түүсэн юм. Магадгүй би тэгж урам аваагүй бол залгамж болсон бусад шавь нар маань амжилт үзүүлэхгүй байсан байх. Бас дотоодын уралдаануудад миний хүүхдүүд олон ч шагнал хүртсэн. Тэр болгонд багш болсныхоо жаргалын эдэлж суудаг даа.

-Таны хувьд дүрслэх авьяас гэдэг заяамал эд үү?

Төрмөл авьяас гэж бий. Олдмол авьяас гэж байдаг л байх. Төрмөл авьяас юуг ч бүтээх шидтэй. Харин олдмол гэдэг нь миний хувьд орчин үеийн техниктэй хавсарсан уран бүтээлтэй холбож үзнэ. Авьяас мөн үү гэвэл мөн. Гэхдээ төрмөл авьяастнаас олдмол нь илүү хурдан бүтээл туурвиж чадаад байгаа. Төрмөл авьяастны олон өдөр сууж хийх бүтээлийг техникийн чадлаар, компьютер, таблет дээр ганц хоёр өдөр, хэдхэн цагийн дотор л бүтээчихдэг болжээ. Гэхдээ л жинхэнэ уран бүтээл байж чадах уу, олны таашаалд нийцэж чадах уу гэдгийг цаг хугацаа, олны гоо зүйн таашаал харуулна.

-Орчин үеийн дүрслэх урлаг хуучнаа гүйцэхээр сайн болж чадсан болов уу?

Хэдэн мянган жилийн тэртээх хадны сүг зураг, хаадын тамга зэргээс харахад орчин цагийн дүрслэх урлаг сайжраагүй гэж би хэлмээр байна. Монгол орноос олдсон хөшөөн дээрх бугын дүрслэл бол дахин давтагдашгүй, өвөрмөц арга барилаар бүтээгдсэн чухал үнэт өв. Үүнээс санаа авч зурна уу гэхээс үүнийг хэн ч дахиж бүтээхгүйд л үнэ цэнэ нь оршино. Эрт дээр үед олон янзын хээ угалзыг манайхан сэлэм, жав, нум сум, хуяг дуулгандаа шингээдэг байжээ. Гэвч өнөөдөр төдий дайны юм хийж байгаа уран бүтээлч байгаа юу гэвэл үгүй шүү дээ.

-“Чингис хаан” музей саяхан ашиглалтад орлоо. Тухайн үед тамгануудыг буруу дүрсэлсэн гэх яриа гараад өнгөрсөн. Энэ талаар та юу гэж харж байв?

Чингис хааны үед очиж үзсэн биш бидэнд тийм гээд хэлчихээр баримжаа байгаа билүү. Чингис хааны эш хөргийг хүртэл хэн зурсан, тэр чигээр нь барих хэрэгтэй. Хоорондоо түнжин хагарвал түүхээ баллаж буйгаа ялгаа байхгүй шүү дээ. Өөрсдийгөө товойлгох гэж хийсэн нэгнээ шүүмжилнэ гэдэг дэмий зүйл. Тэрхүү тамгануудын харагдах байдал их өндөрт, сайхан бүтээл болсон байна лээ. Өчнөөн олон уран бүтээлчийн олон шөнө нойргүй сууж хийсэн, судалгаа шинжилгээ орсон зүйлийг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй. Би адууны тамга цуглуулдаг байлаа. Тэр болгон нь түүхээ үлдээх гэсэн бас нэг оролдлого шүү дээ.

-Танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Германы удирдагч асан Гитлер хас тэмдгийг ашигласан шүү дээ. Зарим нь Гитлер Чингис хааныг шүтдэг байсан болохоор хас тэмдгийг авч, ашигласан л гэх юм?

Миний ойлгосноор шүү. Модунь Шанью Хүннү хэмээх том гүрнийг байгуулжээ. Хятад хүртэл айж “Цагаан хэрэм” босгосон байна. Түүний дараагаар Хүннү гүрэн хоср хуваагдаж, нэг хэсэг нь Европ зүгт одоогийн Германы байгаа газарт хүрч, уугуул иргэдтэй найрсаг харилцаатай байж л дээ. “Ромыг бут ниргэе” гэж хүртэл ярилцаж байсан гэдэг. Тэр үед хас тэмдэг маань тэдэнтэй цуг л явж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл Аттила хаан Германы уугуул иргэдтэй сайн харилцаатай байж л дээ. Тэр цагаас манай хас тэмдэг Европт очиж, улмаар Гитлер хэрэглэсэн учиртай. Шарын шашинд хүртэл хэрэглэдэг шүү дээ. Түүнээс биш хас тэмдэг манайх. Түмэн наст хээ шиг  дуусашгүй, дэлбээлж дэлгэрсээр дэлхийг бүрхэнэ. Манай дүрслэх урлаг бол агуу түүхэн эх сурвалжтай.

-Та бол нас ахиж  яваа, олон зүйлийг үзэж, харсан уран бүтээлч. Нас ахиад ирэхээр уран бүтээлч хүний бодол, хүсэл хааш чиглэдэг байх нь вэ. Та тэрхүү чиг баримжаагаа гадарлаж эхэлсэн үү?

Их л зүйлийг хийгээгүй орхиж дээ. Би талх барих ёстой байсан гэж үзвэл талыг нь барьж чадаагүй, гурилаа ч хөөлгөөгүй байгаа хэрэг. Яахав, багшийн ажилдаа хайртай. Олон шавь нар минь төрөн гарч байгаа. Энэ олон хүүхдүүд надад шинэ энерги, шинэ мэдрэмжийг өдөр бүр өгдөг дөө. Залуу байхад олон газар хэсэж, олон ч уран бүтээл, хөшөө баримал, эд хэрэглэл бүтээжээ. Одоо харин нэг л зүйл миний өдрийн бодол, шөнийн зүүд болчхоод байгаа нь “Монголын нууц товчоо”-гоор бүтээл хийчих гэсэн шунаг бодол юм даа. Гэвч бидэнд тоног төхөөрөмж хомс, дэмждэг дутуу байна. Харин энэ сургууль маань надад их тусалдаг шүү. Керамик сургалтад маань зориулж зуух захиалсан, удахгүй ирнэ. Хувийн зуухтай уран бүтээлч найзууд ч байна. Гэхдээ тэр урлан дээр очоод талхны мөнгөө олж чадахгүй бол яах вэ. Энэ мэтчилэн асуудлууд уран бүтээлч хүнд тулгардаг.

 

Энэ мэтчилэн олон зүйлсийг хүүрнэж суух зуураа тэр керамик урлал, дүрслэх урлагийн дугуйлангийн хүүхдүүдээ хичээллүүлж амжив.

Багш хүнд байх ёстой зөөлөн чанар түүнд бий. Хүүхдийг урмаар тэтгэвэл улам сайжирдаг тухай ч ярьж байв. Мөн түүний шавь нарын 200 гаруй бүтээл Урчуудын эвлэлинй танхимд үзэсгэлэн болгон толилуулагдсан нь саяхан бөгөөд тус бүтээлүүдээр сургуулийн коридороо чиглэсэн байлаа. 

Түүний амьдрал туршдаа хийсэн бүтээлүүдээс дурдвал хэмжээлшгүй их. Гэвч тэр тэдгээрийгээ цухасхан дурдах бөгөөд “хийгээгүй зүйл дэндүү их авч нас минь яваад байна“ гэх нь сэтгэл өвтгөнө. Угтаа ихийг хийсэн хүнд л ийм мэдрэмж төрдөг байх. Тэрбээр “Ихэнх маань л хувийн уран бүтээлээ хөөгөөд мундаг уран бүтээлчид болсон. Миний хувьд шавь нартаа юу чаддагаа заагаад тэднийхээ амжилтаар бахархаж суух нь л жаргал. Бас тэд маань миний амьдралдаа бүтээсэн хамгийн сайн уран бүтээлүүд юм даа” хэмээсэн юм.

Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун, дуртай байна гэдэг хүний эрхэм чанар төдийгүй, хүн болсны нэгэн утга учир гэж би боддог. Тэрхүү утга учирт амьдралдаа өвгөн багш Л.Дашням сэтгэл хангалуун байдаг нь удаан ярилцсаны дараах сэтгэгдэлд үлдэв. 

“Хэндээ ч нэг л зангаараа

Хээгүй гүдэсхэн аав минь” гэдэг дууны сайхан мөртүүд шиг... анх уулзаад төрсөн сэтгэгдэл түүний бүтээсэн бүхэн шиг арилахгүй байсаар бидний сурвалжилга өндөрлөв.

Чингисийн баатрууд довтолгон улираасан Монгол улсын Хэнтий нутгийн Гал шарын толгод дундаас амьдралаа эхэлж,  өдгөө ардын олон хүүхдэд амьдралыг ч, аж төрөхүй хийгээд урлагийн гоо зүйг буй оршихуйгаараа залгамжлан таниулж яваа энэ хүн эх орны эгэлгүй нэгэн баялаг билээ.

Даргын суудал олширсон манай улсын хувьд даруухан ийм багш нараа л даамай ихээр дээдлэн хүндэлж, залгамжлан олшруулбал “гэрэлт ирээдүй” гэх үгний утга бүрэлдэх биз ээ. Энэхүү бичвэрийг дуусгахад олон зүйл дутуу санагдана. Гэвч энэ хүмүүний замнал үүнтэй дүйцэхгүй том билээ.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Багш" найраглал БҮРЭН эхээрээ
2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Базраа (192.82.87.181)
    найздаа эрүүл энх аз жаргал сайн сайхан,ажлын амжилт хүсье
    2023 оны 03 сарын 26 | Хариулах
  • raagiin batochir (67.10.209.223)
    Davaanyam syraach maani ygiin dolgoon daryy tolov san aalitai syraach Ter aldartai Ctorgonogviin neremjit dyrcleh yrlagiin deed cyrgyylid cyralstan togccon stagaas hoish yran byteeliin amidrald hamgiin idevhtei sytgecen syraachiin negen modiigyi edyygee ooriin aviayc bilgee ocvoriin hyyhed bagachyyld ovlyylj saaj cyrgaj yavaa ih byaynd ni amjilt hycie
    2023 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    40 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    1 цаг 6 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    1 цаг 12 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    1 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    1 цаг 16 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    1 цаг 22 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    22 цаг 47 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    22 цаг 53 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    23 цаг 3 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    23 цаг 11 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Уржигдар 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Уржигдар 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК