Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өнгөрсөн хоногт 576 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 500 нь Улаанбаатарт бол 76 нь орон нутагт юм. Харин яаралтай мэс засалд 13 хүнийг оруулсан бол хэвтэн эмчлүүлж буй 476 иргэн байна. Эрчимт эмчилгээнд 20 хүн эмчлүүлж байна.