Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт: Хүн төрөлхтний амьдралын "халуун" цэгт ЭНХИЙГ САХИУЛАГЧИД

2023-5-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. .

БАРИМТ  2

Монгол Улс НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс.

БАРИМТ  3

1988 онд НҮБ-ын Энхийг Сахиулах Хүчин ("Цэнхэр дуулгатнууд" гэж нэрлэгддэг). Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. 

БАРИМТ  4

Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.

БАРИМТ  5

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу манай улс, тэр дундаа Монгол энхийг сахиулагчид энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэсээр ирсэн юм.

БАРИМТ  6

Манай улс өдгөө 21 дэх жилдээ дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.

БАРИМТ  7

Энэ хугацаанд дэлхийн гурван тивд явагдсан энхийг сахиулах ажиллагаанд манай орноос давхардсан тоогоор 21000 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. 

БАРИМТ  8

1999 онд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр засгийн хэмжээнд яригдаж, 2000 онд Бүгд Найхамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас  хойш Монголын цэрэг  анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьжээ.

БАРИМТ  9

Монголын хамгийн анхны энхийг сахиулагчдын нэг нь хурандаа Р.Даваадорж. Тэрбээр цэргийн мэргэжлийн офицер бус эмч хүн.

БАРИМТ  10

НҮБ эмэгтэйчүүдийг энхийг сахиулах ажиллагаанд алба гүйцэтгэхийг шийдвэртэй дэмжиж ирсэн. Одоогийн байдлаар, энхийг сахиулах ажиллагааны хүрээнд алба хааж буй цэргийн анги нэгтгэл, цагдаа, хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 6.6 хувийг эмэгтэй алба хаагч эзэлж байна. \2022\

БАРИМТ  11

Дайн самуунаас хоёр дахь удаагаа дайжин зугтаж буй Өмнөд Суданы дүрвэгсдийг эх орондоо аюулгүй эргэн ирэхэд энхийг сахиулагчид тусалж байна. \2023\

БАРИМТ  12

Өнөөдрийн байдлаар дэлхийн 7 улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай 9 ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

БАРИМТ  13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2028 он гэхэд, цэргийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүний 15 хувь, цэргийн ажиглагч, штабын офицеруудын 25 хувь нь эмэгтэйчүүд байх зорилт тавиад байна.

БАРИМТ  14

2023 онд түүнчлэн, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш 62 жил болж байна.

БАРИМТ  15

Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2022 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал Монгол улсад болсон. 

БАРИМТ 16

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын энхийг сахиулагчдын байгуулсан баатарлаг үйлсийн талаар дурдаж, талархал илэрхийлжээ. \2023\ Тус мэдээлэлд "Энх тайван гэдэг найдвартай сайн хамгаалалтаас эхэлдэг. Шатахуун тээвэрлэж явсан цуваа руу халдлага дайрах үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид сонор сэрэмжтэй байж халдлагыг таслан зогсоож чадлаа. Монголын энхийг сахиулагчид бэртсэн жолоочид анхан шатны тусламж үзүүлж, шаварт суусан түлшний машиныг нь гаргаж өглөө" гэжээ.

БАРИМТ 17

Энхийг сахиулагч Монгол залуу НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ. БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгаж байсан.

БАРИМТ  18

Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварч байв. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм.

БАРИМТ 19

Энхийг сахиулагч монгол залуу Данкон маршийн рекордыг эвдэж байв. Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордийг 02 цаг 07 минут болгон шинэчилж байлаа.

БАРИМТ  20

Энхийг сахиулагч Монгол залуу хүүхэд эх барьжээ. /2014/ Бүгд найрамдах Өмнөд судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авчээ. Тэрбээр Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \хоёр хүү, нэг охин эх барьж авсан/ байна.

БАРИМТ  21

Монгол энхийг сахиулагчид босогчдын халдлагын үеэр шархадсан 27 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлсэн байдаг. \2022\

БАРИМТ 22

2006 онд Монгол Улс анхны том хэмжээний тусламж буюу 250 цэргийг Либери улсад энхийг сахиулахаар илгээсэн. Түүнчлэн, зургаан жилийн дараа Өмнөд Судан улс руу 850 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах баг илгээж байсан бөгөөд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байв.

БАРИМТ  23

Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа. /2016/ БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй “Монгол цэрэг” хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харуулж байв.

БАРИМТ  24

Монгол Улсын Зэвсэгт хүчин даян дэлхийн энхийн үйлсэд анхны цэргийн баг илгээсний 20 жилийн ой тохиож байна.

image

Өнөөдөр цэнхэр дуулгатнуудын баярын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы 2003 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" болгон тогтоосон юм. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа, олон хүний амь насыг авран хамгаалах үйлсэд зүтгэж буй Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    2 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    11 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    16 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    20 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    27 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    1 цаг 9 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    1 цаг 19 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    11 цаг 2 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    16 цаг 55 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    18 цаг 9 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    18 цаг 12 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    20 цаг 51 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    20 цаг 58 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    21 цаг 53 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    22 цаг 4 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    23 цаг 36 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    23 цаг 52 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК