Салбарын хяналтын хэмжээнд 2023 оны 5 дугаар сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 78 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 20 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэлээ. 8 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, өнөөдрийн байдлаар 24 гомдол мэдээлэл хяналтад байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.680.000 мянган төгрөгийн торгууль оногдуулснаас 55.630.000 төгрөг буюу (70.7%) төлөгдсөн байна.
Мөн 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.502.924 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулснаас 25.348.730 төгрөг буюу (42.6%) төлөгдсөн байна. Дээрх гомдол, мэдээллээс үзэхэд хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан, заг мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүй цооног гаргасан, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллаа явуулсан, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.