Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дааганаас болдоггүй дарвагараас болдог

2023-5-31
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, долоон асуудлыг шийдвэрлэжээ. Тэргүүлэгчдийн хуралданы ирцийг хянаж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хурлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд чөлөөлнө гэв.

Энэ хурлаас зургаан бөхийн барилдах эрхийг хассаны дөрөв нь Увсынх, бол хамгийн хүнд шийтгэл хүртсэн нь Ховдын сумын заан хоёр жил хүртэлх хугацаанд барилдах эрхгүй болжээ. Үүнээс Увс аймгийн Малчин сумын хоёр бөх байгаа нь анхаарал татлаа. Уран барилдаант заан Ө.Тулгаагийн хүү сайн эцгийн нэрийг хугалсан нь даанч тоогүй. Барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийг сонирхуулая.

Архангай аймгийн 100 жилийн ой, таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд учраа бөхөө нидэрч, жаяг дэгийн гишүүдийн шаардлагыг биелүүлээгүй хэмээн улсын харцага Ш.Уламбаярын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэв. Гэхдээ тэр шийтгүүлсэн бөхчүүдээс хамгийн хөнгөн нь. Улсын баяр наадмаас өмнө барилдах эрх нь сэргэх юм.

 

Харин аймгийн заан Т.Батсүрэнг хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн барилдах эрхийг нэг жилийн хугацагаар хасахаар болсон байна. Тэр барилдаан нь Алтан цомын төлөөх Увс-Архангай аймгийн багийн барилдаан бөгөөд түүний хөлд тээглэн унасан бөх нь гарди М.Бадарч байлаа. Томоогүй үйлдэл гаргаж, наадам болон бусад албан ёсны барилдаанд нэг жил үзэгдэхгүй нь. Харамсалтай боловч Бөхийн холбооноос гаргасан шийдвэр нь зөв алхам. Ингэж байж өв соёл, ёс уламжлалаа бүтэн авч үлдэх билээ.

 

Түүнчлэн сумын заан цолтны отгон барилдаанд учраа бөхөө мөргөсөн сумын заан М.Баасангийн барилдах эрхийг нэг жилээр хассан ба тэрбээр гэм буруугаа ухамсарлаж, үзэгч олноос уучлал хүссэн байдлыг харгалзан ийн бага шийтгэл оноожээ. Мөн аймгийн начин Д.Урианхай 2024 оны тавдугаар сарын 30 хүртэл барилдахгүй болов. Түүнийг Баянхонгор аймгийн дөрвөн сумын түүхт 100 жилийн ойн барилдааны үеэр учраа бөхөө цохьсон гэж нэг жилээр барилдуулахгүй болсон.

 

Ховд аймгийн сумын заан Б.Мөнх-Эрдэнийг учраа бөхөө цохьсон хэмээн барилдах эрхийг хоёр жилээр хассан нь хамгийн хүнд шийтгэл гэж харагдана. Бас шийтгүүлсэн бөхөөс хамгийн бага цолтой нь. Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон залуучуудын холбооны 102 жилийн ойн барилдааны үеэр жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилсон гэж Улсын заан Ө.Тулгаагийн хүү аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдааны өмсгөл шалгагчаар ажиллах эрхийг түдгэлзүүлж, барилдах эрхийг 1.5 жилээр хаслаа.

Дээрх шийдвэрүүдийг аймаг, сумын бөхийн салбар хороо дагаж мөрдөх тул барилдуулсан тохиолдолд тухайн барилдааны амжилтыг хүчингүйд тооцож, барилдсан бөхөд нэмж хариуцлага тооцохыг анхаарууллаа. МҮБХ-ны дээрх шийдвэртэй маргах хүн гарахгүй биз ээ. Япончууд үндэсний спорт болох сүмогоо цэвэр ариун авч үлдсэн шалтгаан нь хариуцлага чанга байсантай шууд холбогдоно.

 

Дээрх шийдвэрийг гаргасан МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд хэн бэ?

  • Архангай: Улсын харцага Г.Батбаяр
  • Баян-Өлгий: Аймгийн арслан Х.Асен
  • Баянхонгор: Улсын харцага Д.Батболд
  • Булган: Улсын заан Д.Баасандорж
  • Говь-Алтай: Улсын заан Б.Соронзонболд
  • Дорноговь: Улсын начин А.Хатансайхан
  • Дорнод: Улсын начин Д.Цогзолдорж
  • Дундговь: Улсын начин А.Алтанхуяг
  • Завхан: Улсын гарди М.Баяржавхлан
  • Өвөрхангай: Аймгийн арслан Ц.Жамсран
  • Өмнөговь: Улсын начин Б.Сумьяа
  • Сүхбаатар: Улсын начин Бо.Батжаргал
  • Сэлэнгэ: Аймгийн начин: О.Болд-Эрдэнэ
  • Төв: Улсын харцага Л.Бадарч
  • Увс: Улсын гарди Б.Гантогтох
  • Ховд: Улсын заан Ц.Мягмарсүрэн
  • Хөвсгөл: Улсын начин А.Давааням
  • Хэнтий: Улсын начин Б.Одхүү
  • Багануур: ҮБХ тэргүүн Ж.Мөнгөнбаяр
  • Налайх: Аймгийн начин З.Төртогтох
  • Жаяг дэг: Улсын ахлах тайлбарлагч С.Гантөр

А.Болд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.242.47.42)
    жаахан журамтай дэгтэй байлгахгүй бол наадуул чинь адгуус шиг араншин гаргана. угтаа бөх хүн гэдэг хамгийн ёс зүйтэй төлөв даруу сайхан хүмүүс байдаг байсан. Тулгаа зааны хүүгийн гаргасан авир хөндлөнгөөс хараад үнэхээр харамссан шүү, зүгээр заалны барилдаанд тэгж авирлах хэрэггүй л байхгүй юу. Аав нь бол хүүхэд ахуй үед бөхийн барилдаан радиогоор явах бүрд Тулгаа зааны тухай барьж сонсох гэж хичээдэг гайхалтай сайхан хүмүүсийн нэг байлаа. Сайхан аавын нэр, монгол бөхийн жудаг ёсоо дээдэлж явбал өөрт нь тустайсан.
    2023 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.226)
    Зөв
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.179.244)
    Хаха, Увсынхныг хорьчихоор Зөв Зөв болдог халхуудыг хорихоор уйлж унжаад хуурай агсам тавиад эхэлдэг том болоогүй хөгширсөн бацаанууд үргэлж тийм бхаа харуулаарай, чадвал!
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
    • Ха ха ёстой зөв амжилт
      2023 оны 06 сарын 02
  • Шударгатан. (202.9.40.162)
    Зөв шийдвэр, тэгж цэвэрлэх хэрэгтэй.
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochin (106.153.182.254)
    Zuv zuv tsaashid ingej bj ner hundee awarch uldene shuu. Ard tumnii hair hundetgeliig daaj amidrah heregtei
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.67.69)
    МОНГОЛ БӨХИЙН ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭ, ХҮНДЛЭЛ, ЁС СУРТХУУНЫ АРИУН ГАЗАР БАЙХ ЁСТОЙ. ЗӨВ ШИЙТГЭЛ ОНООЖ...ТАЛАРХАЖ БАЙНА. БӨХЧҮҮДЭЭ БОЛОН ҮЗЭГЧДИЙГ, ЦАГ ЯМАГТ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ БАЙХ ЁСТОЙ.
    2023 оны 06 сарын 02 | Хариулах
  • Ган (139.5.219.107)
    Бөхийн нэр хүндийг сэргээхэд тустай шийдвэр болж. Одоо ч бөх гэдэг үг тэнэг гэдэгтэй ижил утгатай санагддаг болж. Илүү хүндлэгдэж нэр төртэй байж гэвэл ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.91.52)
    Энэ бөхчүүдийг жоохон дэг журамтай байлгаж ингэж хариуцлага тооцдог бх хэрэгтэй. Хуульгүй юм шиг ааг ааштай бдаг юм зарим бөхчингүүд. Допинг хэрэглэдэг бол юун бөх шүү. Наадам наар ёс жаягтай бөхөө үзэх сайхан
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (91.210.248.255)
    Мөнгөн торгууль оноож байх хэрэгтэй, санхүүгийн үйл ажиллагаа нь маш их нөлөө үзүүлнэ шүү дээ.
    2023 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 39 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 14 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 28 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК