Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхжаргал: Баялгийн хувьсгал хийх үзэл санааг Шинэ намын гишүүд, дэмжигчид эртнээс тээж ирсэн

2023-6-08
0
ЖИРГЭХ

ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө ШИНЭ нам байгуулагдсан ойн мэнд хүргэе.  Танай нам дээд шүүхэд бүртгэлтэй ч тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, нэг хүний, цүнхний намуудаас юугаараа ялгаатай юм бэ?

-Дөрвөн жилийн өмнө 6 дугаар сарын 6-ны өдөр ШИНЭ намын анхдугаар Их хурал Төрийн ордонд болж, 21 аймаг, есөн дүүргээс мянга гаруй хүмүүс төлөөлөн оролцож, ШИНЭ намыг үүсгэн байгуулцаж байсан. ШИНЭ нам хэдий дөрөвхөн настай ч гэлээ парламентад төлөөлөлтэй байж үзсэн, хоёрхон гишүүнтэй байсан ч маш хүчтэй сөрөг хүчин байж чадсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авч чадаагүй ч 240 мянга орчим хүний саналыг авсан нь том үзүүлэлт. Орон нутгийн сонгуулиар ч цөөнгүй суудал авч чадсан, улс төрийн олон шалгуурыг даван туулсан, өөрийн гэсэн үзэл санаа, тунхагтай, бодлогын нам болон төлөвшиж чадсан байна. МАНАН дэглэмийг нураах, хөгжил дэвшил бүхий шинэ цагийг авчрахын төлөө нэгэн зорилгын дор нэгдэж, дэмжиж ирсэн нийт гишүүд, дэмжигчдэдээ танай сониноор дамжуулж, 4 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

ШИНЭ нам байгуулагдахаасаа өмнө МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл гэсэн хөдөлгөөн өрнүүлж байлаа. Бидний үйл хэргийг дэмжиж, Сүхбаатарын талбай дүүрэн хүн цуглаж, олон хоног тэмцсэнийг та бүхэн санаж байгаа байх. Бид Эрдэнэтийн 49 хувийн хулгайг зогсоож, улсдаа буцаан авчруулж чадсан. Монгол Улсад асар их хохиролтой Дубайн гэрээг цуцлуулахад нөлөөлж чадсан. Салхитын мөнгөний орд, Монгол россцветметийг дагасан олон орд, Багануурийн уурхай дээрх булхай луйвруудыг зогсоосон. МАНАН бүлэглэлийнхний үйлдсэн 10 гаруй томоохон гэмт хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Энэ мэтчилэн хууль бус, хулгай луйврын эсрэг тэмцэж, олон ч үр дүн гаргаж чадсан. Дөрөвхөн настай нам гэхэд дөнгүүр сайн ажилласан гэж бардам хэлж чадна аа.

-ШИНЭ намын зүгээс сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийт иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудлыг нэлээд хүчтэй хөндөж байна. Сонгуулийн шоугаа арай эрт эхлүүлж байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, энэ асуудлыг сүүлийн өдрүүдэд л ярьж байгаа юм биш. Сонгуулийн шоу ч биш. ШИНЭ нам байгуулагдсан томоохон хүчин зүйлийн нэг нь Монгол хүн баялагтаа эзэн болох баялгийн хувьсгал хийх үзэл санаа байсан юм. ШИНЭ намын гишүүд, дэмжигч олон хүн энэ үзэл санааг хэрэгжүүлэх гэж нам байгуулагдахаас ч өмнө зүрх сэтгэлдээ тээж явсан байдаг.

Тухайлбал, ШИНЭ намыг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн асан Л.Болд болон миний бие тэргүүтэй нөхөд 2008 оноос “Баян Монгол” корпораци байгуулах санаачлага гаргаж, төслийн удирдагчаар би ажиллаж байлаа. Монгол хүн бүр энэ корпорацийн хувьцааг эзэмшин, баян чинээлэг амьдарч, улс маань Норвеги Швейцари, Америк шиг өндөр хөгжилтэй болно  гэсэн итгэл найдвар өвөртөлж байлаа, бид.

Харамсалтай нь, тухайн үед аль хэдийнэ үүсчихсэн байсан МАНАН бүлэглэлийнхэн “Иргэн бүрт хувьцаа өгөх юм бол хувьцаагаа зарж үрээд дуусгачихна, архины мөнгөөр сольчихно” гэдэг PR маш хүчтэй явуулсан. Бид 30 жилийн өмнөх цэнхэр, ягаан тасалбараа хямдхан зарж байсан, гэнэн монголчууд байхаа больсон. Эдийн засаг, санхүүгийн боловсролтой болцгоосон. Өнөөдөр бүх хүн гар утсан дээрээ хөрөнгө, мөнгө санхүүгээ удирдаж байна.

Сүүлийн 33 жил төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн  хоёр нам ингэж тархи угаалт явуулчихаад, бидний санааг сонгогчдын саналыг худалдаж авах хэрэгсэл болгон ашигласан. Сонгуулийн өмнө нэг нь сая төгрөг бэлнээр өгье гэхэд нөгөө нь сая таван зуун мянган төгрөг өгье гэж улс төрийн уралдааныг эхэлүүлсэн байдаг. Ингэж нэг удаа мөнгө тараах биш, иргэддээ өмчлүүлж, насан туршийн амьдралынх нь баталгаа болгох менежмент хийсэн бол өнөөдөр иргэдийн амьдралын чанар эрс дээшилж, Монгол Улс үндэстэн дамнасан томоохон корпорациудтай болчих байсан.  Гэтэл  15 жил хий эргэж өнгөрүүллээ.

2018 оноос Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд хуулийн төсөл санаачилж, 2020 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэд өргөн барьж байсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Засгийн газраас санал авах ёстой юм л даа. Гэвч энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэхгүй байсаар сонгууль болж, хоёр гишүүн маань хуулийн төслөө батлуулж чадаагүй.

Энэ санаачилгаа бид өнөөдрийг хүртэл улам боловсронгуй болгож, төгөлдөршүүлж ирлээ. Одоо иргэдийн зээмшиж буй 1072 хувьцаа бол худалдах, өвлүүлэх, барьцаалах эрхгүй, үнэ нь ч өсдөггүй, үхмэл хөрөнгө байгаа шүү дээ. Тэгвэл юуны өмнө энэ хувьцааг эзэмшлээс өмчлөлд шилжүүлж, нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Дараа нь төрийн мэдэлд байгаа 80 гаруй хувийн хувьцааг нийт иргэддээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх хэрэгтэй. Ингэхээр иргэн бүрт 4400 орчим хувьцаа ногдож байгаа юм. Энэ нь өнөөгийн зах зээлийн ханшаар 308 сая орчим төгрөг болж байгаа. Нэг өрх дунджаар 4 ам бүлтэй гэж үзвэл, өрх бүр 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болно гэсэн үг.

-308 сая гэдэг тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бол?

-Тавантолгойн орд нь Канадын ЖОРК стандартаар 7.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 5.1 нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс гэдэг нь тогтоогдсон. Үүнээс өнгөрсөн хугацаанд нийт 160 сая тонныг нь олборлон борлуулсан байгаа юм. Тэгэхээр 5 тэрбум тонн коксжих нүүрс нөөц үлдсэн гэж үзэж болохоор. Үүнийг 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар үржихэд 500 тэрбум ам.долларын баялаг байна. Гэхдээ бид нэг тн нүүрсийг 60 ам.доллараар л тооцсон. Ингэхэд Тавантолгойн орд маань 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Тавантолгой нь нийт 15 тэрбум хувьцаатай. Ордын нийт үнэлгээ болох 300 тэрбум долларыг 15 тэрбум хувьцаандаа хуваахаар нэгж хувьцааны үнэ 20 доллар болж байгаа. Үүнийг 4400ш хувьцаагаар үржүүлэхээр та бидэнд 88 мянган доллар буюу 308 сая төгрөийн үнэ цэн бүхий хөрөнгө хуваарилагдаж байгаа юм. Энэ тооцоонд эрчим хүчний нүүрсийг оруулаагүй бөгөөд энэ нь олборлолтын зардалдаа шингэчихнэ. Коксжих нүүрсээ ч маш бага үнээр тооцсон байгаа. Тавантолгойн ордын үнэ цэн, иргэддээ өмчлөх боломжийн талаар ШИНЭ намаас энэ сарын 10-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулах лекцэнд ирж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг танай сонины уншигчдад хандан уриалъя.

-За бүхний дэвшүүлээд байгаа энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд заавал хууль батлуулах шаардлагатай юм уу?

Үгүй ээ, албагүй. УИХ болон Засгийн газар хоёр тогтоол гаргахад л хангалттай.

-Төр өөрөө өмчлөөд, үр ашгаараа томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлээд явбал улс орондоо илүү өгөөжтэй биш гэж үү?

-Сүүлийн 33 жил манай төр сайн менежер байж чадаагүй. Төрд данстай ихэнх үйлдвэр алдагдалтай ажилладаг. Тэгээд яагаад ганцхан үйлдвэрээ ард түмэндээ өгч болохгүй гэж? Цаана нь төрд Эрдэнэтээс эхлээд Монросцветмэт, Асгатын ордууд гээд өчнөөн орд, үйлдвэр бий.  

Бид Тавантолгойгоо одоо л гартаа авахгүй бол улс төрчид сиймхий л гарвал хямдхан зарж мэднэ. Өмнө нь таван удаа 350 саяас 1 тэрбум ам.доллараар зарах шахсан шүү дээ. Хамгийн багадаа 300 тэрбумаар үнэлэгдэх ордыг ийм хямдхан зарахыг санаархаж байгаа нь улс төрчид дундаас нь завших гэсэн башир арга.

-Танд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 29 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 34 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК