Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Начин цолны давааг "хоёронтоо давсан" Т.Довчинсэмбээ

2024-7-19
0
ЖИРГЭХ

Өнөө жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж "Улсын начин" цолонд хүрсэн Төрбатын Довчинсэмбээг онцолж байна. 


Төрсөн өдөр: 1988/03/31

Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум

Өндөр: 177 см

Жин: 115 кг


"Өвөрхангайн бөхчүүдийн барцдыг гаргагч"

Т.Довчинсэмбээ: Наадам болно гэсэн найдвар тасардаггүй юм байна, сэтгэл нэг  л хоосон | Peak News

Бөхийн өлгий нутаг өврийн сайхан хангай нутгаас Монгол улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, олон түмэндээ "Их монгол" хэмээн алдаршсан Хасын Шаравжамц, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг тэргүүтэй олон сайн бөхчүүд төрөн гарчээ. Хэзээнээсээ л монгол бөхийн дэвжээнд ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн Өвөрхангайн бөхчүүдийн амжилт сүүлийн жилүүдэд тааруу байсан гэж хэлэхэд хилсдэхгүй.

Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодномоос бусдаар том цолтонгүй байсаар 2022 онтой золгосон. Гэвч өнгөрсөн жилээс тэдний барилдааны ур чадвар, арга барил сайжирч байгааг дуулгая. Өнгөрсөн тэгш ойн наадам Аймгийн заан цолтой тодорсон Ц.Бямба-Отгон Улсын харцага цолонд хүрч, нутгийн бөхчүүд хийгээд улсын цолтнуудын нүүр царай болж яваа. 

За тэгвэл эдгээр бөхчүүдийн ард Аймгийн арслан Т.Довчинсэмбээ гэх элдэвтэй, хариулт мэх сайтай, хэнийг ч аваад залчихаж мэдэх, эвгүй бөх байдаг юм аа. Тэр бол 1985 оны Улсын баяр наадамд ес давж, Улсын арслан цол хүртсэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, баяр наадмын дэвжээнээ долоон удаа шөвгөрсөн, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын удмын бөх билээ. Дугуй хөлөндөө даанчиг уран мэхтэй, дуу яриа цөөтэй, жудаг даруу арслангаа цол авахыг нутгийн ард түмэн нь олон ч жил хүлээж байгаа. 

"Заан цолны босго алхсан нь" 

Монгол бөх

Тэрбээр 2021 онд болсон залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаанд ДОЛОО давсан. Тэгэхдээ нэгийн даваанд нутгийн бөх Аймгийн харцага Б.Батжаргалыг, хоёрын даваанд Ховд Аймгийн арслан Д.Бадамгаравыг, гурвын даваанд Улсын начин Г.Ганжадыг, дөрвийн даваанд одоогийн Улсын аварга О.Хангайг, тавын даваанд Улсын начин Л.Батзоригийг, зургаагийн даваанд Сэлэнгэ аймгийн харьяат Аймгийн хурц арслан Б.Төрболдыг, долоогийн даваанд Ховд аймгийн арслан Ц.Адъяаг тус тус хаяжээ. Улмаар наймын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийд амлуулан унаж, шөвгийн дөрөвт шалгарсан юм. Тэр жилийн наадамд бөхчүүдэд цол олгоно гэж барилдуулсан гэдэг ч цолыг нь өнөө хүртэл олгоогүй яваа. Угтаа Довчинсэмбээ арслан улсын цолны босгыг хэдийнэ гэтэлчихсэн, гуядаж хүрсэн ЗААН цолондоо ч дүүрэн барилдаж байгааг бид "Алтан цом" гэлтгүй олон барилдаанаас үзлээ, харлаа. Аваргыг ч хаялаа, арсланг ч хаялаа. Аатай бөхчүүдийг ч хавирлаа, наалаа, тонгорлоо. Бөх хүн насан туршдаа хөдөлмөрлөж, нэг л наадмаар цолонд хүрдэг жамтай. Гэтэл ганц сайн байсан жил нь "NoNaadam" гэх мэт ёс уламжлалаа уландаа гишгэлсэн залуус талбай дээр жагсаж, олон сайхан бөхчүүдийн амжилтыг мухарласан. 

2021 оны тус наадамд цолны даваа давсан бөхчүүд баярлан гүйж байгааг бид харсан. Тэд цол өгнө гэж итгэж барилдсан болохоор тэр юм шүү. Энэ бол зүгээр л нэг байгууллагын ой байгаагүй. Хэзээ л байгууллагын ойд 512 бөх барилддаг байлаа даа. Эд барилдаж байгаа бүх бөхчүүд л үнэн хүчийг үзэн барилдсан. Бас тухайн жил л бөхийн шинэ үе түрж, бэлтгэл сайн хангасан хүчтэнүүд баяр наадмыг манлайлах байсан нь гарцаагүй. Тэд түүхт 100 жилийнхээ ойн барилдаанд одтой сайхан барилдаж, олон ч томчуудыг эр бяр, ухаанаар сөхрүүлсээр улсын цолны босго алхсан даа. Гэвч цолыг нь өгчихдөггүй төртэй билээ. Бусад газар аймаг, сумын наадамд цол олгосон. Тэр бүү хэл морь, сурандаа ч цол олгосон атлаа түүхт 100 жилийнхээ ойгоороо шөвгөрсөн 16-хан бөхөө ад үзсэн шиг сангадана. Ямар гуйж авсан цол биш, гуядаж хүрсэн даваа юм чинь өгчихөд яах вэ дээ гэж олон хүн чих тавин хүлээсээр л байна. 

"Эвгүй бөхчүүдийн эрлэг, амаргүй бөхчүүдийн аранга"

Улсын харцага Х.Гантулга түрүүлж, аймгийн арслан Т.Довчинсэмбээ үзүүрлэв |  News.MN

Өнгөрсөн жилийн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд мань эр Булганы бузгай бөхчүүдэд хамгийн хатуу хандсан цөөхөн хүчтэнүүдийн нэг байсан. Тэрбээр тав барилдахдаа Улсын начин Б.Түмэндэмбэрэлд унаж, бусад дөрвийг нь амархан өвдөг шороодуулсан. Түүнчлэн Увсын бөхчүүдтэй хийсэн барилдаанд өндөр аварга, уран барилдаанд Т.Баасанхүү харцага зэрэг бөхчүүдийг хөлийн хурд, авьяасаар олны өмнө онхолдуулан давж, шуугиулсан хүчтэн. Тэрбээр мөн "Монгол бөхийн өргөөн"-д болсон улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж явсан эр.

Тэгэхдээ Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Б.Цэдэнсодном зэрэг сайчуулд мэхний гайхамшиг үзүүлж, давсан. Мөн тэр Бүх цэргийн баяр наадамд тав давж явлаа. 2019 оны Даншиг наадамд тав давж, Даншигийн начин цол хүртэж байлаа. Түүгээр ч тогтохгүй  жюү-жицүгийн Азийн аварга билээ.

2023 оны Бүх цэргийн баяр наадамд Б.Өлзийсайхан, 2024 оны Бүх цэргийн баяр наадамд Г.Мөнхёндон дүүгээ цолонд хүргэсэн. Монголын бөхийн эрхэм тэр л чанарыг жинхэнэ утгаар нь өвлүүлж яваа тэрбээр унаж өгчихөөд залаанаасаа адис авчихдаг. Дугуй уран хөлөндөө даанчиг авьяастай тэр бол сайн бөх, сайхан ч араншинтай эр хүн. Тийм ч учраас бөхдөө хайртай Монголын ард түмэн түүнийг энэ жилийн наадмаар эрчтэйхэн дээш барилдаасай гэж харж байсан нь сая л нэг биелэж "Улсын начин" боллоо. 

Л. Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Ciara Stephney (23.134.192.42)
    My process for recovery has been kind of a bumpy process because of the fake recovery agents I encountered. However with the support given to me by RIGHT WAY LAW RECOVERY SERVICES, I have collectively succeeded in recouping my locked up BTC Assets valued at $326,790 within the space of 48 hours !! Or rather the team worked hard on my behalf, I only had to provide them with a few details regarding my investment with the fraud company and they did the rest for me. Prior to meeting RIGHT WAY LAW RECOVERY FIRM, I had met a few recovery agents as well, that only seemed to care about their service fee similar to what the fraud company was doing to me and at some point I almost gave up the believe that I would ever get back my money but today I’ve done full circle to come back here and give my own thankful review since I learnt about the team through the many reviews on here. I feel ready to take on the world with my new found awareness and RIGHT WAY LAW RECOVERY on my team! … I wish they would create more awareness platforms and opportunities to help enlighten more people about crypto and how best to navigate the digital financial landscape, this will surely help to reduce the fast spreading fraudulent activities going on here & there and save potential investors from falling prey!. Glad I know it now and I can teach it to my children so they wont make the same mistakes I did. You can also contact them via their official Email address: RIGHTWAYLAWRECOVERYSERVICE@GMAIL.COM Telegram:+1 513 602 3179
    2024 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн (127.0.0.1)
    Их сайхан чанартай, ярьж байгаа нь нэг л энгийн жинхэнэ Монгол бөх санагдсан. Увсынхан шиг биенээ татаж чаддагүй болохоор даруулаад байдаг байх, нэг дээшээ гарчихвал явж мэдэх юм.
    2024 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SHAALGI80955877
    2024 оны 07 сарын 19 | Хариулах
  • М.БАДАРЧ (127.0.0.1)
    ТАТУУЛЖ БАЙЖ НАЧИН БОЛОО БИЗДЭЭ !
    2024 оны 07 сарын 19 | Хариулах
  • Marwan Atsma (127.0.0.1)
    BEST WAY TO RECOVER FUNDS FROM CRYPTOCURRENCY SCAM CONTACT LOST RECOVERY MASTERS The Lost Recovery Masters is a team of experienced Crypto Experts currently collecting funds back to all scam victims. Anyone that has fallen prey to these fake online imposters and bogus investments Schemes contact Lost Recovery Masters and explain your situation; They will assist you in all crypto scam retrieval funds, bitcoin wallets reclaiming, investment scam, mobile mass surveillance, and cyber – attacks. Contact them Via Whatsapp +44(7-5-3-7)-1-0-5-9-2-1 Email Support@lostrecoverymasters.com Learn More https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Довчинсэмбээ хөгшдөнө Сүхбаатарын хурц Өсөхбаяр хэн гуанч дэжлэггүй начин болно.Архангайн Мөнхжаргал татуулаад начин болно
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хаха, мөнгийг хангалттай өгвөл цолыг бол цацах л сайт байна даа, кк
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Хэн гээч бөхчин ямар цолонд хүрэхийг танай сайт шийддэг болсон юм уу, дураараа юм бэ, эсвэл мөнгө авч хоосон магтаал нийтлээд байгаа юм уу
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (202.72.240.53)
    амжилт
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
  • ds (202.21.108.23)
    guij gulgaj , munguur avdag tsolton bol hol yvuurgui shuu ! tsoliig guydaj avsan buh orgild n hurdeg ym ! uglee hugshin shig ug ug geed shalaad bh heregguiee!
    2023 оны 06 сарын 17 | Хариулах
  • dsn (202.21.108.23)
    tsagtaa Munhbat avraga ulsiin naadamd 3 turuulj avraga tsoloo avsan gedeg ym , shantrah heregguiee ! avah yostoi tsoloo uran mehiig uralduulan bj avna shuu !
    2023 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.216.206)
    Нас 36 хүрлэ.энэ жил хичээ.сн л барилддаг да.жаахан эрэмги чанар дутуу
    2023 оны 06 сарын 17 | Хариулах
  • иргэн (64.119.23.138)
    Цолыг нь өгчөөч дээ энэ хэддээ яасан их гуйлгаж царай алдуулдаг юм бэ хайран сайхан залуучууд том сүхбат шиг цол цол гэсээр л юм болох нь цол өгнө гэж л барилдуулсан шүү дээ.
    2023 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.50)
    Энэ одоо цолны мөнгөө бэлдчихсэн улсын сурталчилгааны сайт юм уу, цол авахыг нь яаж ч мэдээд байгаа юм бэ
    2023 оны 06 сарын 16 | Хариулах
    • Ха
      Харлуулах өнцгөөс хараад яарав дээ. Улсын цолонд ойрхон ер нь цолны болзлыг хангачихсан л залуудаа.
      2023 оны 06 сарын 16
  • иргэн (62.55.205.86)
    Сайхан төлөв зантай бөх байна лээ. Амжилт хүсье. Чадлаараа заан болоорой.
    2023 оны 06 сарын 16 | Хариулах
    • Yag unen chadlaaraa zaan bolooroi. Yun zaluuchuudiin holboonii tsol neheed bn mash ih demjdeg bailaa. Tsol neheed gonishignood baihaar ni gaihaj bn chi danshigiin nachin zaluuchuudiin holboonii zaan ardiin huvsgaliun duuren saihan aimgiin arslan. Chamd gantshan ulsiin tsol dutuu bn gonishignolgui ulsiin tsolnii tuluu uragshAa
      2023 оны 06 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    16 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    1 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    1 цаг 48 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    2 цаг 48 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    3 цаг 14 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    3 цаг 31 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    4 цаг 59 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    5 цаг 1 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    5 цаг 16 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 17 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    5 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    5 цаг 37 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 45 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    7 цаг 3 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    7 цаг 11 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    7 цаг 15 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    7 цаг 49 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    7 цаг 55 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    8 цаг 7 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    8 цаг 11 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК