Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гоёхон барилдаантай “Гоё арслан” А.Отгонбаатар

2023-6-30
0
ЖИРГЭХ

Тэр яг дөчин нас хүрлээ. Өнөө жил яах бол, улсын цол авчихаасай хэмээн түмэн олон түүнийг наадам болгоноор харж, бас олон жил дэмжсэн. Дэмжсээр ч байна. Олон түмэнд “Гоё” хэмээн алдаршсан аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар 1983 оны гахай жилд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Хөгнө хан уулын ар хормойд төрж өссөн. Малчин ард Алтангэрэлийн 11 хүүхдийн отгон нь. Том эгч нь түүнийг хүүхэд харуулахаар Орхон аймаг руу авч явсан нь бөх болох хувь тохиол эндээс бүрдсэн гэдэг. Аймгийн арслан М.Пүрэвсүрэнгийн гараас хөтөлж бөхийн мэх заалгаж, өрөхийг хүртэл заалгаж, бөх болох мөрөөдөл нь ийн лавширсан юм.

Багын бөх болох мөрөөдөлтэй, төрсөн ах нь сумын заан тул бөх болно гэсэн чин хүслийг сумынхаа наадамд “Гоодой” хэмээх Дэнзэнжамц заантай барилдаж унасан нь санаанаас нь огт гардаггүй байна. Дурсамжтай сайхан барилдаан гэж тэр хүүрдэг. Маргааш нь шигшээ барилдаанд түрүүлж урам авлаа. Тэр намар цэрэгт татагдаж, угийн нуруулаг түүнийг 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид хуваариласан байна. Шинэ мянганы анхны наадмын Төрийн есөн хөлт цагаан туг манах хувь тохиосон байна. 2002 онд улсын харцага Д.Сэрээтэрийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж, “жинхэнэ бөх” болох замдаа орлоо.

Говьсүмбэр аймгийн баяр наадмын тавын даваанд нэг голд төрж өссөн нутгийн ах, улсын начин Ц.Цогтжаргал нь цолны босго алхуулж, шөвгийн дөрөвт улсын арслан Д.Азжаргалд унасан. А.Отгонбаатар арслан анхны цолоо говь нутгаас ингэж хүртлээ. Дараа жил нь Булган нутагтаа түрүүлэхдээ тувт тунасаар байж аймгийн арслан П.Гантөгсөөр найм давж арслан болов. 2008 оны Улсын баяр наадмын торгон ногоон дэвжээнд анх удаа барилдахдаа аймгийн арслан О.Өлзиймөнхөөр хоёр давж, дараа нь улсын начин М.Цанлигийг дархан тонгороогоор гурав давжээ. Дөрвийн оноолт дээр хашир арслан Д.Мөнх-Эрдэнийг арай хийн давлаа. Бөх хүний гар хөгширдэггүй гэдгийг тэр үеэс мэдэрсэн гэдэг.

А.Отгонбаатар арслан тонгорох, хутгах, давуулж гуядах дархан мэхтэй. Тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаярын аманд гарч барилдахдаа даанч хайхрамжгүй барилдаж унасан даа.  2009 оны наадмын гурвын даваанд гарди Ж.Бат-Эрдэнэд, 2010 онд дөрвийн даваанд гарди Ө.Бат-Оршиход, 2011 оны наадмын начин цолны даваанд Б.Сангисүрэнтэй тунаж, унасан юм. Тэр наадмын дөрвийн даваанд улсын начин Э.Энхбат агсан элэг бүсээ тайлж өгсөн ч тавын даваанд нутгийн гарди И.Доржсамбуу аваагүй нь сонин. Бөхийн хүрээнийхэн гайхдаг. А.Отгонбаатар арслан цолонд шунасан удаагүй, удмын сангаа зөв сайхан авч явахыг хичээдэг хэмээн хэлсэн удаатай. Нутгийн ах нь амлаагүй тул барилдах идэвхгүй унасан гэж ярьдаг.

Өнгөрсөн жил 39 настайдаа улсын цолны төлөө дахин дайрсан боловч улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан, гэвч түүнийг давсан бөхөөс допинг илэрсэн. Харамсалтай гэхээс өөр үг олдохгүй. “Гоё арслан” маань улс, аймгийн цолтны барилдаанд нэг түрүүлж, аймаг цэргийн цолтны барилдаанд нэг түрүүлсэн бөх. 3-4 үзүүрлэж, их шөвөгт зургаа ч үлдсэн. Түүний санаанаас огт гардаггүй барилдаан гэвэл Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд түрүүлэхдээ олон сайчуудыг цувуулан давсан барилдаан. Тэр хоч шигээ монгол бөхийн түүхэнд тодрон гарсан гоё барилдаантай бөх. Улсын наадамд начин цолны төлөө хамгийн олон удаа гарч барилдсан, бөхийн торгон ногоон дэвжээ хэзээ нэг өдөр ивээж, улсын начин болохын ерөөл өргөе. Тэр улсын цолонд ойрхон бөхийн тоонд олон жил яригдсан. Одоо ч энэ ярианаас гараагүй хүчтэн.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
“The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
“Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.89.83)
    Удмын сан гээдл яриад бнлэ Энэ бөх Малын удмын сан гэж бии Хүнд бол удам судар удам угшил гэж лбии дээ Хүүхэмсэг завхай хүн өндөр цолонд хүрэхгүй Доржсамбуу тэр талын муу зуршилыг мэддэг харсан сонссон болоод 5 д аваагүй болову
    2023 оны 07 сарын 01 | Хариулах
    • Ахмад настан
      Энэ бөх хэдэн хүүхэнтэй яасаныг нь их сайн мэддэг хүн үү, өөрөө?
      2023 оны 07 сарын 01
  • Зочин (202.126.90.152)
    Хөлсөөр ийм заваан юм нийтлэхээ больмоор, одоо хэвлэлээр магтуулж цол нэмдэг моод гарсан юмуу, цол нэммээр байгаа бол бэлтгэлээ л сайн хий
    2023 оны 06 сарын 30 | Хариулах
  • Гоёо (64.119.17.96)
    Гоё нь ч бас юу ч вэ дээ, ийм хоосон пялдага магтаал байдаг л нэг бөхчинд арай гоёдохгүй юу
    2023 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    6 цаг 48 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    6 цаг 57 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    7 цаг 1 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    7 цаг 39 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    8 цаг 14 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    8 цаг 55 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    9 цаг 37 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    9 цаг 47 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    10 цаг 54 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    11 цаг 21 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    11 цаг 48 мин
  • Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
    11 цаг 56 мин
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
    12 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
    13 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    13 цаг 9 мин
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
    13 цаг 48 мин
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
    14 цаг 2 мин
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
    14 цаг 4 мин
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
    14 цаг 28 мин
  • GenZ үеийнхэн чихэвч хэрэглэх дуртай, гэхдээ тэд эрсдэлийг нь мэддэг үү?
    14 цаг 34 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК