Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цэлмэг тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдөр тохиож байна

2023-9-07
0
ЖИРГЭХ

Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон янзын өдрүүд бий. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал эсвэл чухал зорилго, зорилтын төлөө аль нэгэн өдрийг онцолж, жил бүрийн тухайн өдрийг тэмдэглэж байдаг нь хэдийн тогтсон жишиг юм. Тэгвэл өнөөдөр “Цэлмэг тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдөр тохиож байна.

2019 оны 11-р сарын 26-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооноос жил бүрийн есдүгээр сарын 7-ны өдрийг “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тухай тогтоол баталсан билээ.

Дөрөв дэх жилдээ болж буй эл өдрийг “Цэвэр агаарын төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэхүү өдрийг тэмдэглэхийн гол учир нь цэвэр агаарын төлөөх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд сонирхогч бүхий л талуудын хүчийг нэтгэхэд чиглэж байгаа юм. Улмаар дэлхийн улс орнуудад агаарын чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх улс төрийн эр зориг бэхжүүлэх платформ болдог.

"Цэлмэг тэнгэрт цэвэр агаар" олон улсын өдрийн бусад зорилго нь:

  • Агаарын бохирдлын эх үүсвэрүүд, тэдгээрээс хүний эрүүл мэнд, эх дэлхийд учирч буй нөлөө, агаарын чанарыг сайжруулах боломжит шийдлүүдийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх,
  • Агаарын чанар нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн төлөв байдал, бохирдол (бусад хэлбэрүүдтэй холбоотой) болон эдийн засгийн хөгжил, тухайлбал, тогтвортой хотжилт, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэх зэрэг байгаль орчны болон хөгжлийн бусад асуудлуудтай нягт уялдаа холбоотой байгааг харуулах.
  • Агаарын чанарыг сайжруулах шийдэл нь улс орны үндэсний хөгжил, эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг шийдвэрлэхэд ашиг тусаа өгөхийн зэрэгцээ дэлхийн уур амьсгал, байгаль орчин, хөгжлийн зорилтод дорвитой хувь нэмэр оруулж чадах талаар илүү тодруулж мэдээлэх.
  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний болоод бүс нутаг, олон улсын хамтарсан арга ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хүртээмжтэй бөгөөд олон талын оролцоотой түншлэлийг бэхжүүлэх.
  • Агаарын бохирдол нь хүн амын хамгийн эмзэг, эрсдэлд өртөмтгий, өөрсдийгөө хамгаалах хөрөнгө  нөөц багатай хэсэг, ялангуяа хүүхэд, ахмад настнуудад харьцангуй ихээр нөлөөлөхийн зэрэгцээ, экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх.
  • Өрхийн дотоод орчны агаарын бохирдол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд харьцангуй ихээр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд тэмдэглэлт өдрөөр дараах зорилтуудыг дэвшүүлжээ.   

  1. Хамтын ажиллагааг сайжруулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан тоо мэдээлэл цуглуулах, ашиглах, хамтарсан судалгаа, шинжилгээг дэмжих, сайн туршлага солилцох зэргээр КОВИД-19-ын өвчлөлтэй холбоотой агаарын бохирдлыг уялдуулж судалсан шинэлэг нотолгоог хамруулан Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлийн тохиолдлын тоог 2030 он гэхэд эрс бууруулах.
  2. Агаарын хил дамнасан бохирдлыг бууруулах бүс нутгийн болоод олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  3. Орон нутаг, улс орон, бүс нутаг, дэлхийн түвшинд уур амьсгал, цэвэр агаарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, улмаар үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, төлөвлөлт, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх.
  4. Түүхий түлш, хатуу биомасс зэрэг эрчим хүчний бохир эх үүсвэрээс татгалзаж, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй ирээдүй рүү шилжихийг дэмжин сурталчлах.
  5. 2030 он гэхэд хот суурингийн нэг хүнд ногдох байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулах, тэр дундаа агаарын чанар, ахуйн болон бусад хог хаягдлын менежментэд тусгайлан анхаарал хандуулах юм.

Мөн агаарын бохирдлын хил дамнасан шинж чанарт орон нутаг, улс үндэстэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд анхаарал хандуулж, хамтын эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтаар хариуцлага хүлээж, хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай тулгарч байгааг онцолж байна.  

Тус өдрөөр жил бүрийн сэдвийг тодорхойлохдоо бүс нутгуудын онцлог нөхцөл, соёл, хэл зүйн нийцэл зохицолыг хангах зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрүүд хэрэгжиж буй бүс нутгуудын мэдээлэл харилцааны ажилтнууд, агаарын чанарын төслийн ажилтнууд, орчуулагч нартай зөвлөлдсөн болно. Өмнөх жилүүдийн нэгэн адил энэ жилийн сэдэв нь олон салбарын хамтрагч талуудын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг онцлон тэмдэглэх хангалттай өргөн хүрээтэй аж.

Р.Батхишиг

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
Нью-Йоркийн Бруклин дүүрэгт гурван давхар барилга нурсны улмаас хоёр хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    13 цаг 49 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    13 цаг 54 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК