Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Дарцаг” ГАНБАА

2023-9-14
0
ЖИРГЭХ

Нам, намын босго элээсэн “Босоо” С.Ганбаатар 2012 оноос хойш нэг л удаа “хэвтсэн” нь 2017 он. Тэр үнэн хэрэгтээ Монголын улстөрийн ганц “Гүйдэл” юм. Үүнийг он оны сонгуулийн зургууд, цуу яриа, босоогоос дэлгэсэн баримт сэлт нь гэрчилнэ.

Улстөрчидтэй гараа атгалцаж, хөлөө жийлцэж чаддаг түүний авьяасыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд ХҮН-ын Т.Доржханд хүртэл үзсэн нь нууц биш. Сануулахад, тэрбээр 2016 онд Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, гишүүн болох санаа өвөрлөн замаа засаж гүйсэн боловч салхины чиг нэгэнт өөрчлөгдсөн билээ. Гэнэт хөдөлмөрөөс эх орон руу шилжиж, хөлд нь хий орсон улстөрчийг Дархан-Уулынхан дагзаар нь савсан юм.

С.Ганбаатар олноос онцгойрон Н.Энхбаярын хөлстэй гараас атгав. Хөлстэй гэхийн учир нь Н.Энхбаяр өндөр төрийн сэнтийгээс буугаад шоронгийн зүг ачигдсан түүхтэйгээр, мөнхийн дагуул болох “авилгын загалмайлсан эцэг” нэртэйгээ Ерөнхийлөгчийн сонгууль руу зүтгүүлэн орж байсных.

Ингэхдээ С.Ганбаатарт баатрын хуяг өмсгөөд, харин өөрөө сэлмийг нь бариад явж өгсөн дөө. Тэгэхэд тэд хамтдаа бүдэрсэн. Гэвч гар гараа атгалцсан хэвээр л байлаа.

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцогдсон нь бас л “Тэр”. Гэвч улс төрийн тавиулууд Х.Баттулгатай хамжилцах хүсэлтэй хүүгийн бодлыг ноёнд нь шивнэчихсэн юм билээ. Тэгэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар гурав нэр дэвшиж байв.

Начир дээрээ Энхбаярыг Ганбаатар “гомдоогоогүй” хэмээн харж болохуйц логик энд бий. Үүний дараа МАН, МАХН хоёр өврөө хуваалцах нь тодорхой болж, босоо Ганбаа “Урвагч” гэх шинэхэн хочоо зүүгээд Хувьсгалт намын гишүүнчлэлээс татгалзсан юм.

Харин өнөөдөр буюу 2024 онд болж буй үйл явдлаас харвал Ерөнхийлөгч болох Х.Баттулгын замын чулууг тэр үед “Ганбаа л түүсэн” юм шиг.

С.Ганбаатар Ардчилсан намын хаяагаар орж ирэв. 2020 оны УИХ-ын сонгуульд АН чөлөөт нислэг үйлдэх шиг л ялагдсан билээ. Хамтрагчаа багалзуурдсан эсвэл хамтрагчаараа багалзуурдуулсан нь үл мэдэгдэх гишүүн цөөхөн суудалтай сөрөг хүчинд элссэн нь бас л ТЭР. Ингээд парламентад “Та бидний эвсэл”-ийг төлөөлөн суусан гишүүн 2021 онд Ардчилсан намын хаалгыг татсан юм. Гэхдээ хоч нь “Женко”-д харьяалагдах төлөөстэй. Иргэний хөдөлгөөнүүдийн ард нэр нь хамтдаа явж л байдаг тэднийг чухам хаана очиж зам нийлэхийг гярхай иргэд хүлээж байсан нь гарцаагүй.

Гишүүн хэлэхдээ “МАН, АН хоёр сиамын ихэр шиг болж байна” гэх үг чулуудсан удаатай. Харин өнөөдөр өөрөө Х.Баттулгатай “Сиамын ихэр” болчихоод явж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр өчнөөн цаг хугацаа, орон зайг туулан “хөтлөлцсөн” нь

Дарцаг хэмээгч нь салхи дагаж намирдаг шиг, босоо хочит С.Ганбаатар “эксүүдийн гар дамжсаар”. Үүнээс харвал тэрбээр дээр үед “бул хар чулуу”-г өнхрүүлж өгснийхөө шанг ирэх сонгуулиар хүртэж мэдэх нь.

Монголын ардчилсан холбооны нэрэн дор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр нэгдэж, АН-ын гишүүдтэй уулзан "Хөх Монголын хөх туг” аяныг эхлүүлсэн. Үүнийг явуургүй арга гэж харах нэг хэсэг ч бий. Сонгууль болгоноор өөр, өөр хүний өөр өөр гараас хөтлөн гүйж яваа С.Ганбаатар руу Т.Доржханд нүүрсний сонсгол явуулах түр хорооны хурал дээр үг чулуудаад л авсан. Гэсэн ч Ганбаатарыг ХҮН-ын дарга байхад генсекээсээ “хусуулсан” Т.Доржханд улс төр дэх өнөөх л “хүүхэд” янзаараа гэх шиг хариулт аваад хоцорлоо.

Хоёрын хоёр парламентын сонгууль дамнан ялагдсан Ардчилсан намынхан бэлгэдлийн ч болов даргатай болж, тамга атгуулсан хэдий ч “баздаг хэд” нь янзаараа тул хувийн тоглолтыг Х.Баттулга оройлов.

Энэ бол Г,Б хоёрын өчнөөн жилийн цаанаас бодож, бясалгаж ирсэн “тоглоом” биш гэж үү. Бие бие рүүгээ ил далд тэмүүлж асан нутаг нугын хоёр халуун мөрөөдөлдөө умбаж яваа нь илт.

Бадар барин, хадаг өвөртлөн АН-ын босгыг давж байсан Босоо Ганбаа энэ удаагийн сонгуулиар бооцоогоо ийнхүү “Женко” дээр тавьжээ. Парламентийн “босоо” улстөрч асан тэрбээр өлсөгч, тэмцэгчийн тодорхойлолтоос салхины аясаар намирч байдаг “Дарцаг” нэрийг зүүх алдрын замд нэгэнт хөл тавив. Дарцаг аль зүгт хийсэхээ өөрөө шийдэхгүй, түүнийг залуурдагч нь салхи л билээ.

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Монгол (66.181.191.213)
    Жорлонгийн хаягнуудын хажууд Монголын туг шүү
    2023 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.243)
    ZAAA DAA YAMARCH BAISAN MONGOL HUMUUS SHUUUUU!!!!
    2023 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.90.75)
    Энийг одоо хэн сонгох вэ дээ, женкотой нь цуг 1 худаг руу ачвал таарна
    2023 оны 09 сарын 14 | Хариулах
  • Батаа (202.9.40.110)
    Юун босоо вэ, Фенгшуй Ганбаа ш дэ. Батзандангийн найз.
    2023 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 56 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 22 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК