Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Ардчилсан намынхаан бүгдээрээ Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё

2023-9-18
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймагт өнгөрөгч бямба гаригт болж, хаалтаа хийлээ. "Эдийн засгийн форум"-ын үеэр АН-ын дарга Л.Гантөмөрийн намынхандаа хандаж хэлсэн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Тэрбээр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно. Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон.Ардчиллын стратеги бол гайхамшигтай.Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө.

Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон.Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд ява жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах уу гэж эхэлсэн.

Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан.

Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа. Бидний нүдэн дээр үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бидний нүдэн дээр бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг бид олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой.Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна. Монголчуудын амьдрал бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ. Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад азжаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно.

Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой.Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнтэй боловсролын тогтолцоо руу шилье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж. Ардчилсан намынхан "АРДЧИЛЛЫН ЗА БОЛ АНДГАЙ БУЙ ЗА" гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.27.251)
    Ёс суртхуунтай болгохыг үнэхээр хүссэн бол Гантөмөр дарга та хамгийн ёс суртхуунгүй хулгайч луйварчин үндэс угсаа нь эргэлзээтэй Баярцогтыг намынхаа удирдлагаар тавихгүй байлаа...гэж хуурамч сүржин яриа хэрэггүй. АН ёс суртхуун ярих эрхгүй болсон , хулгай луйвартай тэмцэнэ гэж орилох ёс зүйгүй болсон ш дээ.
    2023 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.2.62)
    Зөв хө. Энэ байдлаараа улс төрд оролцохгүй залуучуудгүй боллоо.
    2023 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    МУУ АМЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ. ЭНЭ ЧИНЬ ЗАСАГДАХААСАА ӨНГӨРСӨН. ТАНАЙ ҮЕ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙЖ, ЦҮНХ БАРИГЧ НАРААСАА ХАГАЦСАН ЦАГТ ЗАСАГДАНА. ҮР МОГОЙНЫ ҮЛГЭР Л БОЛЖ БАЙГАА. ЭХНЭЭСЭЭ УЛС ТӨРӨӨ ХАРЖ Л БАЙГАА БАЙХ. УДАХГҮЙ ДҮҮ НАР ЧИНЬ ГАР БУУГААР БУУДААД ТА НАРЫГ МӨРГӨӨД Л ГАРЧ ИРНЭ. НӨГӨӨХӨӨ ХАРСАН УУ...
    2023 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 20 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 17 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 56 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 15 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 46 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК