Өчигдөр цахим орчинд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын "Хаан" банкны ажилтан гүйлгээний болон бусдын 300 сая төгрөгийг мөрийтэй тоглоомд оруулсан гэх мэдээлэл тархсан. Харин энэ талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 15-ны өдөр буюу хэд хоногийн өмнө иржээ.
Тухайлбал, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Иймд Баянхонгор аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн мэдээллээд буй.