Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тариан талбайн дунд, амьдралын захад...

2024-9-15
0
ЖИРГЭХ
Зургийг М.Жаргал

Намар цаг...


Сэлэнгэ аймгийн Орхон сум руу галт тэргээр довтолгож явлаа. Цонхоор ширтэхэд, үдшийн тэнгэрийг алсын толгод  хормойлдон дагах шиг санагдана. Намрын сэрүүн, жиндүүхэн өдрүүд байлаа. Бид энэ сумын тариалангийн талбайд ажиллах 14 хоногийн томилолттой оюутнууд.

Эхний өдөр төмс хураахаар талбайн зүг хөдөллөө. Машины чиргүүл дээр сууж яваа бидэнд бүх зүйл л шинэ содон байв. Өглөөний зургаан цагт эртлэн босно. Гэрийн эзэд аль хэдийн идэж уух зүйлсийг бэлтгэчихсэн байдаг сан. Дараа нь боодол шуудай, хоёр хос бээлий өгч, дөрөв таван хүнийг баг болгоод эгнээ хуваарилав. Энэ бол бидний ажил. Нэг хэсэг нь эгнээнийхээ нөгөө үзүүрт хүрч, бусад нь талаасаа дөнгөж л өнгөрч байхад юу, юугүй нар хэвийнэ. 

Гэтэл тонгойхоор л нуруу өвдөөд, болж өгвөл суучихмаар оргиод хүсэх юм биш. Босон суун зүдэж явааг маань харсан бололтой...

Туслах тариаланч бээр арга техникээсээ хуваалцаж байна, сурах ч юм биш. Тэгж, тэгж өдрийн хугаст л түүний заавраар эвээ олсон юм. Ийнхүү өдөр хоног хормын зуурт л улиран одож, төмс хурааж дуусав. 

Дараагийн ажил бол "лууван хураах". Иштэй, бас сүр бараатай хүнсний ногоо болохоор урамтай түүж гарлаа. Гэвч луувангийн иш хугалах тун бэрх асуудал тулаад иржээ. Гар бадайрч, бугуй чилнэ. Ангийн нөхөдтэйгээ аргаа өөрчилж, нэг нь лууванг хөрснөөс сугалах, хоёр нь луувангийн иш хугалах, үлдсэн нь шуудайлах ажилд томилогдлоо. Ийнхүү нар жаргаж, бидний ажил дуусна. 

Зургийг М.Жаргал

Маргааш нь гар хуруу бамбайгаад хавдчихна. Гэхдээ удаан тийм байдал үргэлжилдэггүй ч хөндүүртэй. Шөнө нь яаж түүвэл эгнээгээ хурдан дуусгах вэ, яавал өөртөө амраар хийж болох вэ гээд бараг л зүүдэлдэг байв.

Туслах тариаланч эрийн гар эвэршиж, хуурайшаад хагарчихсан атал жишим үгүй, дуу аялачихсан л тариан талбайн дунд хааяа хөл нүцгэн жирийлгэж явах. Түүний гар бол ажил хөдөлмөрийн гэрч, нэрийн хуудас нь байлаа. 

Зарим үед өдөржин усан бороо шаагиж, нойтон цас хаялах тул тэр өдөр амралтын байдалд, тоглоом наргиатай өнгөрнө. Гэвч тариаланчдын хувьд энэ бол хэцүүхэн цаг хугацаа. Хөлс хөдөлмөр, бүхий л зүйлс нь ургацын талбайд тэр мөчид түрхэн зуур царцдаг юм шүү дээ. Үр шигээ санаж ургуулсан бүхнээ хэдэн өдрийн цасан шуурга, аадар бороонд л алдаж мэдэх билээ. 

Хааяа тариаланчаар сумын төвд хүргүүлж, чихэр жимс эргүүлнэ. Сумын төв рүү явах замд чиргүүл дээр тэврэлдэж суугаад дуулсан дуу бол бидний оюутан цагийн хамгийн гэгээн бас үнэн сэтгэлийн дуу байлаа. Өдөрт 20-оос дээш шуудайг түүх гэж хэрэндээ хичээнэ, тариаланч ах ч тэвдэж, яаруулахгүй. Нэг л мэдэхэд бид өөрсдөө "гялалзуулъя" хэмээн боддог болчихсон байж билээ. 

Өө тийм, ургац хураахаар очихдоо ажлын хувцастай явах хэрэгтэй. Хотын оюутан намрын арьсан гутлаа юу ч үгүй тараагаад тавьчихсан түүхтэй. Нэг өдөр бүр өмдний өвдөг цоорчихсон байж билээ. Тэнд л ажил хөдөлмөрийн амт шимтийг мэдэрсэн юм. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны үеэр амьдралын дунд амсхийж, хөлөө жийнэ. Бид буцахдаа туслах эрд "гартаа түрхээрэй" гээд нүүрний тосоо бэлэглэж, өртөөн дээрээс тариаланч ах эгч хоёртой тэврэлдэн "дахиад ирнэ ээ" гэсээр унаандаа суусан билээ.

Намрын яг тийм сэрүүн, жиндүүхэн өдрүүд байлаа. Сэлэнгэ аймгийн Орхон сумаас нийслэл хотын зүг галт тэргээр довтолгож явав. Цонхоор ширтэхэд,  алсын толгодыг үдшийн тэнгэр оройлон дагуулах шиг санагдана.

М.Дэвээжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    6 цаг 45 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    8 цаг 42 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 21 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    10 цаг 40 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 30 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК