Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Телевизийн түүхийг сануулах он цагийн хуудас

2023-11-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны зургаадугаар сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ.

БАРИМТ 2

Үүнээс жилийн дараа буюу 1965 онд БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гарч, үүний дагуу телевизийн техникийн мэргэжлээр 40 хүнийг ЗХУ-д сургасан аж. 

БАРИМТ 3

Телевизийн техникийн төвийн шав тавих ёслолыг 1966 оны гуравдугаар сарын 29-ны өдөр хийж байв. 

БАРИМТ 4

Харин анхны туршилтын нэвтрүүлэг 1967 оны долоодугаар сарын 11-ны цацагдаж,  Ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан концертыг телевизээр дамжуулжээ. Хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлгийг тус оны наймдугаар сард хийжээ. Туршилт амжилттай болсны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. 

БАРИМТ 5

Ийнхүү 1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монголын анхны телевизийн нэвтрүүлэг эхэлжээ. Тухайлбал, Энэ өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг үзүүлжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна. 

БАРИМТ 6

Энэ өдөр нэвтрүүлэгч Б.Хишгээ 17:50 цагт “Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ” гэж зарласнаар Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.

БАРИМТ 7

Анхны эфирээ цацсанаас хойш даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.

БАРИМТ 8

Телевиз байгуулагдахад босгосон теле цамхаг 193 метр өндөртэй.

БАРИМТ 9

1967 онд Монголын уран сайхны киноноос хамгийн анх телевизийн дэлгэцээр гарсан кино болох “Ардын элч”-ийг энэ өдөр үзэгчид хүлээн авч үзжээ.  

БАРИМТ 10

Харин Монголын телевизийн дэлгэцнээ гарсан анхны гадаад кино “Кавказад болсон явдал” Зөвлөлтийн уран сайхны кино байжээ. Энэ өдөр уг киног эфирт гаргажээ. 

БАРИМТ 11

Мөн тэр жилээ телевизийн уран бүтээлчдийн анхны томилолт. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, кино зураглаач Д.Чулуун нар анхны томилолт өвөртлөн, Өвөрхангай, Баяхонгор аймагт 15 хоногийн хугацаатай ажиллажээ. 

БАРИМТ 12

Хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг 1967 оны аравдугаар сарын 7-ны өдөр цацагдав. Нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэй байлаа. 

БАРИМТ 13

Монголын дэлгэцнээ анх удаа дуулсан гадаадын дуучин Дин Рид байжээ.

БАРИМТ 14

1967 аравдугаар сарын 14-ны өдөр анх удаа явуулын станцаар үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийсэн байна. 

БАРИМТ 15

 Үзэгчдийн хүсэн хүлээдэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар 1968 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр “Цэнхэр дэлгэцийн цэнгээ” хөгжөөнт үдэшлэг нэртэйгээр эфирт гарчээ.

БАРИМТ 16

Монголын зурагт, радиогийн төвийг цэрэгжүүлсэн харуултай болгох тухай Сайд нарын Зөвлөлийн 263 дугаар тогтоол гаргаж байв. 

БАРИМТ 17

Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцитай байхаар тогтоожээ. 

БАРИМТ 18

1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3 сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болжээ.

БАРИМТ 19

1991 онд Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, улмаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.

БАРИМТ 20

Харин 1997 оноос Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байжээ. 

БАРИМТ 21

2005 онд ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм.

БАРИМТ 22

Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байв. 

БАРИМТ 23

ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.

БАРИМТ 24

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Дэлхийн телевизийн өдөр тохиож байна. 

image

Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр тохиож байна. 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж жил бүрийн энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын телевизийн түүхийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК