Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Утгын чимэг-2022" наадмын тэргүүн өгүүллэг ТЭНГЭР ҮР

2023-12-05
0
ЖИРГЭХ

ТЭНГЭР ҮР - (“Утгын чимэг-2022” наадмын ТЭРГҮҮН өгүүллэг) - С.Баттулга

    Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн "Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ" хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ.

Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ.

Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ "Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо" гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов.

Өнгөрсөн хаврын нэг шөнө ижий нь дэмийртлээ халуурч хоносныхоо дараа гэнэтхэн л муухай аашлан, хүүг өөрөөсөө түлхэж холдуулаад хаяаг нь битүүлж, өрхийг нь бүтээсэн илүү гэртээ орчихжээ. Ижий нь тэндээс яагаад гарч ирэхгүй удаад байгаад гайхширсан хүү хатавчных завсраар сэм шагайж харах гэсэн боловч гэрийнхэн нь “Боль, холд, цаашаа явж тогло” гэхчилэн загнаж зандчаад огтхон ч хавьтуулаагүй. Харин маргааш нь аймгийн төвөөс ирсэн эмнэлгийн тэргэнд суух үед нь хүү ижийгээ сүүлчийн удаа харжээ. Битүү цагаан хувцас өмссөн хүнээр түшүүлэн илүү гэрээс гарч ирсэн ижий нь ганцхан хоногийн дотор ихэд ядарч туйлдан, хоёр хөлөө арай ядан зөөж гэлдэрсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирсан байжээ. Ижийг нь суулган хөтөл давсан эмнэлгийн тэрэгний тоос газар бууж ч амжаагүй шахам байхад эцэг нь их гэрийнхээ бүслүүрийг тайлан, дээвэр туургыг нь хуулж эхлэв. Тийнхүү холгүйхэн буудал сэлгэхээр их гэрээ ачаалсныхаа дараа буурин дээр бариастай үлдсэн илүү гэр лүүгээ хайлсан шар тос цацан галдаж орхисон билээ.

Саяхан даа “Энэ Өөлөө үлэг өвчтэй болж мэдэх нь, ор дэрээ ч байнга нойтогнуулж орхих боллоо. Ерөөсөө Должинд дүүрч аваачаад өгчих үү. Хөөрхий бас л хань ижлээ, нялх үрээ алдаад гансарч сууна. Хөх нь ч ширгээгүй энгэр нь дарайчихсан юм усан нүдлээд л сууж байна лээ” гэсэн эцгийнх нь үгний хариуд “Нэртэйгээр нь тэр хүүхнийг хөтлөөд ирэхгүй юу чи, ядаж ганцхан жил тэсчихгүй дээ. Хүү минь...” гэх яриаг бас л шаналант зүүднийхээ аглагт чих дэлсжээ. Гэвч тэр бүхнийг анзаарах сөхөө хүүд байсангүй. Гагцхүү унтаа, сэрүүний алинд ч болов ижийтэйгээ хэрхэн уулзах тухай тархиа гашилтал бодох болжээ.

Тийнхүү нэгэнтээ гэрийн хаяа түшин алсыг харуулдан суухдаа оргил тэргүүн нь манан буданд бүрхэгдэн, үүлс сүвлэн дүнсийх тэртээх хайрхны оройгоор дамжин тэнгэрт гарч болох юм гэсэн гэнэхэн бодол тархинд нь харван орж ирлээ. “Хэрэв хайрханы оройгоор дамжаад тэнгэрт гарчихвал ижий минь намайг хараад яасан их баярлах бол?” хэмээн төсөөлөн бодоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Хайрхны оройгоор дамжин тэнгэрт гарч ижийтэйгээ уулзахаар шийдсэн хүү тэр дариу гэртээ гүйн орж ижийнхээ зурагны өмнөх амттануудыг хамж аван өвөртөллөө. Эдгээр амттануудыг хүү ижийгээ буцаж ирсний дараа хамтдаа идэхээр тэвчээртэйгээр хүлээсээр байсан билээ. Тэгэхдээ хатаж хорчийсон алим жимсийг нь хааяа гартаа барин үнэрлэж, чихэрнүүдийх нь цаасыг задлан ганц хоёрхон долоочихоод бушуухан буцаан боож тавьсаар өдий хүрчээ.

Гэрийнхнийхээ харцыг хариулан гуу жалга даган гэрээс холдсон хүү гүйх газраа гүйж, алхах газраа алхсаар тэртээх хайрханы бэлд хүрч арсгар барсгар хад асга, мод бутуудыг хэрж, хэжин дээш өгсөв. Өнгөрсөн шөнийн борооны хөлөөр өндийсөн өтгөн цагаан мананг хормойдон мацсаар манан дотор ороход тэнгэрт хөвөгч өтгөн их үүлсийн гүн рүү яваад орчих шиг л санагдав. Хүү ганцхан алхмын цаадтайх бүдэг бадагхан харагдах чийгтэй өтгөн цагаан мананг сэмлэн ижийгээ дуудан улам бүр дээш өгссөөр манангаас сугарч мянган хонь өлхөн хотолчихом дэвсэг дээр гарч ирлээ. Хүүгийн гарч ирсэн тэрхүү дэвсгийн өр дэх багахан гүдэн дээр хадаг, яндар намирсан урц хэлбэрт хус модон овоо харагдана.

Үлгэр домогт гардгийн адил үүлэн дээгүүр нисэж яваа мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх энэхүү дүр зургийг нусаа татаж, ам ангайн ширтсэн хүү тэнгэрийн оронд ирсэн гэдэгтээ бүрэн, дүүрэн итгэсэн байлаа.

Өмнө нь харагдаж буй уг овоон дотор ижий нь өөрийг нь хүлээж суугаа мэт санагдахад тэр зүг яаран ухасхийхдээ өрөөсөн хөлөө хадны завсарт хавчуулж түрүүлгээ харан савж ойчлоо. Босох гэтэл хөлийнх нь шагай орчмоор тэсэхийн аргагүй янгинан өвдөж байсан тул өөрийн эрхгүй суун тусав. Нулимстай нүдээ гарынхаа араар шудраад харц гүйлгэн лавлаж харвал гутлынх нь хоншоор хажуу тийш эргэчихсэн мэт нэг л эвгүй харагдана.

Бэртсэн хөлөө хадны завсраас арайхийн сугалж аваад хэсэгхэн хором амсхийлээ. Чанх дээр салхи исгэрэн шуугих шиг чимээ сонсогдоход толгой өргөн өлийж харвал айдас төрөм том хүрэн шувууд хүчирхэг далавчаа дэвэн эргэлдэж буй харагдлаа. Хүү махчин шувуудын хоол болохгүйн тулд шүд зуун өндийж, тэсэхийн аргагүй янгинан өвдөх өрөөсөн хөлөө чирэн цааш хүчлэн мөлхсөөр овооны үүдэнд хүрч доош навсайн унжсан олон өнгийн хадагны үзүүр доогуур толгойгоо шургуулан дотогш шагайж харлаа. Гэвч тэнд ижий нь байсангүй. Харин будаг нь холтортсон том шавар бурхан, хавиргаараа ойчсон зулын цөгц, сангийн бойпор, ирмэг хөвөөг нь хулгана, зурам мэрсэн боов боорцог, хөгцөрсөн цайны идээ, хадаг яндар тэргүүтэн хөглөрч үзэгдэнэ.

Ижий нь тун удахгүй, бүр мөдхөн хүрээд ирэх юм шиг санагдахад эндээ овоон дотор хүлээхээр шийдэв. Хөл нь тэсэхийн аргагүй өвдөнө. Хүү арайхийн зүтгэсээр босго даван дотогш ормогцоо өвөртөлж ирсэн амттануудаа бүгдийг нь гарган тахилын хавтгай чулуун дээр тавиад түрүүлгээ харсан чигтээ биеэ сул хаян нүдээ анилаа. Хором мөч өнгөрөх тусам хөлийнх нь өвчин улам бүр нэмэгдсээр хамаг бие халуурч эхэлсэн тул сүүлдээ унтаа сэрүүний алин болохоо ч мэдэхээ болилоо.

Нэг мэдэхнээ гангийн халуун наран дор ангамал их элсэн цөлийг гэтэлж явах агаад ам нь тэсэхүйе бэрх цангах ажээ. Рашаан лугаа ганцхан балга устайсан бол тэрхүү аймшигт үхмэл цөлийг өлхөн туулчихаж болмоор санагдана. Гэвч элсэн цөл хаяа, хярхаггүй мэт үргэлжилж харагдана. Яв, явсаар сүүлдээ эцэж туйлдан өвдөг сөхөрч, амаараа шороо үмхлэн ойчлоо. Гэтэл тэртээх үүлсийн чанадаас ижий нь нисэн ирээд хүүг дээш харуулан өвөр дээрээ толгойг нь дэрлүүлэв. Хүү ижийгээ хараад уруулаа өмөлзүүлэн хүзүүгээр нь тэврэх гэсэн боловч гар нь хүлээстэй мэт хөдөлж өгсөнгүй. Ижий нь дээлнийхээ энгэрийг яран хөхөө гаргаж ивэлсэн сүүгээ ам руу нь дусаалаа. Дусал, дуслаар шиврэн, шиврэх зөөлөн амттай сүүнд амных нь цангаа бага, багаар тайлагдаж эхлэв. Ижийнхээ хоёр хөхнийх нь сүүг дахин зөндөө залгилмаар байсан ч ижий нь түүнийг газар хэвтүүлээд энгэрээ хумин бослоо.

Гутлыг нь тайлж бэртсэн хөлийнх нь шагайг хурууныхаа өндгөөр тэмтрэх зуураа “Миний хүү дахиад ижийгээ эрж хайсны хэрэггүй. Ижий нь удахгүй дүү нь болоод эргээд ирнэ” хэмээн хүүрнэж байснаа тавхайг нь огцом мушгих шиг болоход тагхийсэн эвгүй чимээ гарч хүү орь дуу хадаасаар өөрийн эрхгүй ёолон өндөлзлөө. Гэтэл "Хөлийнх нь шагай мултарчихсан байсныг эгч нь буцаагаад оруулчихлаа. Одоо зүгээрээ" гэж хэлэх ижийгээс огт өөр хүний дуу сонсогдов. Хүү гайхсандаа цээжээ өндийлгөж харвал овооны үүдээр шагайх бидэрт цоохор сарны цагаан гэгээнд Должин эгчийнх нь шаналангуй царай сүүдэртэж харагдлаа. Хүү “Сонин юм даа. Яалт ч үгүй л ижий минь сууж байсан даа. Аль эсвэл намайг нүдээ нээхийн зуурт Должин эгчийн дотор орчихсон юм болов уу?” гэж итгэж ядан гайхширлаа. Энэ үед бүсээ цуу татан хөлд нь чиг тавин боогоод хоёр үзүүрийг нь холбон зангидаж суусан Должин “Муу үртэй минь яасан ч адилхан юм бэ? Эвий минь бас л эхийнхээ хөхнөөс гарч амжаагүй байж дээ” хэмээн хөөрхийлөн бодоод босч ядам хуруун дахь бөгжөө мултлан авч овооны нэгэн мөчирт өлгөлөө.

Должин өдөржин байж суух газраа олж ядахдаа аргал түүх нэрийдлээр араг үүрэн гэрээсээ гарсан ч ганцаархнаа уул өгсөж яваа хүүг олж харсан даруйдаа араг савраа хээр орхиод зөн совиндоо хөтлөгдөн хол саахалтын зайтай дагаж явсаар манан руу оруулан барааг нь алдсан ч хайрханы хад чулуу бүрийг нэгжих шахам эрж хайсаар сая л олж ирсэн нь энэ ажээ. Должингийн үйл хөдлөл бүхнийг нүд салгалгүй дагуулан ширтэж байсан хүү нааш эргэхэд чичирхийлсэн хоолойгоор “Ээж ээ” хэмээн тэсэлгүй дуудаж орхив. Хайртай бүхнийхээ араас хүүгийн адил мөн л олон өдөр харуусан гашуудсаар галзуурахын ирмэгт тулж ирээд байсан хөөрхий бүсгүй “Ээж ээ” хэмээн дуудсан хүүгийн дууг сонсоод өөрийн эрхгүй өмнө нь суун тусч өвдөг сөхөрлөө. Ухаан санаа нь дайвалзах мэт болохуйд зүүдний тэртээд одсон үрдээ амь тэмцэн тэмүүлэх мэт “Үр минь, хүү минь” хэмээн үглэж, нулимсаа асгаруулсаар хүүг тэвэрч авлаа. Өр өмлөж, зүрх сугалам эх, үрсийн хагацал зовлонг алд дэлэмхэн биесээрээ туулахдаа амьдын орчлонгоос нэг нь эхийгээ, нөгөө нь үрээ бэтгэртлээ санасан элэг сэтгэл сая л нэг уясан дэвтэж, уяран нялхарлаа.

Шөнө ханзарч үүр хаяарах үес Должин хүүг үүрэн гадагш гарав. Үлгэр домгийн цагаан манан дундаас бие, биесээ олсон ижий, хүү хоёр зовлон шаналангаа бүрмөсөн тайлж орхиод үүрийн шаргал гэгээн дор тэнгэрийн уулнаас бууж явлаа.

Тэртээ дор "Өөлөө Өөлөө", "Должион Должион" хэмээн дуудах эрлийн хүмүүсийн дуу бүдэг бадагхан сонсогдоно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
“Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • СНаранчимэг (66.181.161.56)
    Сайхан өгүүллэг байнаа.
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.56)
    Тэнгэр үр өгүүлэгийг их сонирхон уншилаа.Болдог бол үргэлжлүүлээд уншмахр л байна
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Х.Оюунаа (103.57.92.169)
    Сайхан бичсэн байна.Талархлаа.Уран бүтээлийн өндөр амжилт хүсьe ee
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Оюун (103.215.14.2)
    Эх үрийн хагацал гансрал, холбоог ямар гоё гаргасан юм бэ?
    2023 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    11 цаг 34 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    12 цаг 36 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    13 цаг 13 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    13 цаг 25 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    14 цаг 27 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    15 цаг 13 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    15 цаг 14 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    15 цаг 19 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    15 цаг 24 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    18 цаг 53 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    19 цаг 56 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    20 цаг 16 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    20 цаг 21 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    20 цаг 57 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    21 цаг 17 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    21 цаг 33 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК