Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утга зохиол шүүмжлэгч Г.Батсуурь: Тэгэхээр Э.Гантулгын түрүүлэх боломжийг Л.Батцэнгэл хаасан гэсэн үг

2023-12-05
0
ЖИРГЭХ

Утга зохиол шүүмжлэгч Г.БАТСУУРЬ /МУБИС/ - “БОЛОР ЦОМ 41”-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

“Болор цом-41” наадам болж өнгөрлөө. Яруу найргийн наадам байх нь зөв, буруу гэж утга зохиолын хүрээнийхэн олон жил маргасаар ирсэн ч наадмууд болсоор л байна. Сүүлийн жилүүдэд бүр сэргэх маягтай болж энэ намар л гэхэд “Хүрэн морь”, “Хөх үндэсний гал”, “Хангайн цом”, Д.Нямсүрэнгийн нэрэмжит “Аглагхан талаасаа” наадам”, “Дэмчигийн эгшиг”, “Боржигодой цэцэн”, “Хуульч Сандагийн наадам”... гээд арав гаруй наадам болж, яруу найрагчид оролцоцгоолоо. Наадмуудад уншиж байгаа шүлгүүд, оролцогчдын түвшингээс харахад эдүгээгийн манай яруу найргийн хөгжил фен клуб руу шилжих үйл явцдаа эрчимтэй оржээ гэж дүгнэхэд болохоор болжээ. Ямар ч яруу найргийн наадам, аливаа яруу найрагтай холбоотой үйл ажиллагаанд гагцхүү сонирхогчид л оролцохоос бус 1990-ээд оны үе шиг төрийн тэргүүн нь эхнэрээ дагуулж ирэхээс эхлээд бүх ард нийтээрээ шүлгийн наадмыг сонирхдог цаг нэгэнт түүх болон улирчээ.

Угаасаа дэлхийн жишиг ч ийм байдаг бөгөөд өдгөө бүр фанфик утга зохиол гэх тусгай зүйл ч үүссэн агаад шүтэн бишрэгчид өөрийн дуртай, хайртай зохиолыг өөрийнхөөрөө өөрчлөн бичиж арилжааны зорилгогүйгээр хэвлэн зөвхөн фен клубынхаа хүрээнд тойруулж уншдаг жишиг ч тогтсон байна. Яруу найраг сонирхогчдын хүрээ рүүгээ шилжих нь хоёр талтай агаад сайн тал нь яруу найргийн чанар сайжирч илүү мэдрэмжлэг, илүү гүн, илүү философилог болно, тааруу тал нь гэвэл хүрээ нь явцуурч, олон нийтийн гоо зүйн боловсрол доройтон, арилжааны утга зохиол хавтгайрна.

Би энэ жилийн “Болор цом”-ын эхний шатны буюу ширээний шүүгчээр ажилласан таван хүний нэг нь. Бид тав ямар нэгэн нэргүй, кодтой, 135 хүний шүлэг уншиж оноо тавиад эцэст нь нэрийг нь тулгаж харсан, энд нууж хаах зүйл байхгүй, зүгээр л шүүдгээрээ шүүгээд л оноогоо тавьсан, хэн нэг нь тэрийг дэмжмээр байна, энийг хасмаар байна гэсэн ил далд яриа гаргаагүй. Тиймээс айж ичих зүйл огт үгүй. Тэгээд л 21 хүний нэр зарласан. Ихэнх нь залуус байсан нь энэ жилийн онцлох зүйл болов, Л.Моломжамц, М.Уянсүх нарын яруу найрагчид шүлгээ өгөөгүй нь ч үүнд нөлөөлсөн биз, гэхдээ Монголын яруу найрагт угаасаа үе солигдож байгаа нь тодорхой агаад найрагч Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нарын үеийнхэн 40 насны дөрөө давж, С.Начин, Б.Алтанхуяг, Г.Хашбаатар нарын үеийнхэн 30 насыг гудайлгаж, 1990-ээд оны залуус гэж хэлэгдэж ирсэн үеийнхэн нэгэнт зуугийн талыг насалж, хөөрхөс, ач, зээгээ тойруулан сууж тэднийхээ шулганаа, ганганааг сонсон, яруу найргаас илүү кайф авцгаан суух болж дээ.

“Болор цом 41”-ын өмнөх дуулианыг манай клубын нэгхэн гишүүн төдий, миний их анд Л.Батцэнгэл тарив. Н.Минжинсайхан өөрийг нь харанхуй даваанд алдаг тухай, Э.Гантулгын их мөнгөний тухай, эргээд их мэдрэмж, жинхэнэ шүлэг, Элбэгтөгс хийгээд Алтанхуягийн ба бусдын ямар байранд хэрхэн орох тухай... гээд л баахан юм сошиалд бичсэн юм байна. Фен клубын уралдаан болохын өмнө ингэж бичих нь их хортой. Учир нь шүүгчид ч гэсэн мах цусанд төрсөн хүмүүс л байгаа. Э.Гантулга шүүгчдэд их авилга атгуулсан тул түрүүлнэ гээд биччихээр Э.Гантулга ямар ч сайн шүлэг уншлаа гэсэн шүүгчид зохих оноо өгч чадахгүй, гай болж түрүүлчихвэл аваагүй хэрнээ авилгач, угтаа гэмт хэрэгтэн болно гэсэн үг, гэмт хэрэгтэн болохыг хүсдэг хүн үгүй!, тэгэхээр Э.Гантулгын түрүүлэх боломжийг Л.Батцэнгэл хаасан гэсэн үг. Бас О.Элбэгтөгс түрүүлнэ гээд биччихээр нөгөө шүүгчид нь О.Элбэгтөгсийг түрүүлүүлчихвэл сошиалын захиалгыг биелүүлсэн болно оо доо! Шүүгчид гэхээрээ тэнэг хүмүүс байх учиртай юм уу, үгүй л дээ! Тэгэхээр О.Элбэгтөгс ямар ч сайн шүлэг уншаад түрүүлэх боломжгүй, тэр боломжийг нь бас л Л.Батцэнгэл хаасан гэсэн үг. Аль ч тохиолдолд яруу найрагч буюу наадамд оролцогч л хохирно. Харин манай яруу найрагчид шүлэг мэддэг сонирхогчийн хувьд сүүлийн үед сайхан бичиж байгаа залуус дүү нарынхаа шүлгүүдийн тухай үндэслэлтэй сайхан таамаг дэвшүүлбэл өөр хэрэг.

Тиймээс наадмаас өмнө янз бүрийн юм бичмээр байгаа бол зөвхөн шүүгчдийг л хараа, жишээ нь намайг элдвээр хэл, доромжил. Тийм хэл амыг давна гэдгээ мэдэж байгаа учир л шүүхийг зөвшөөрдөг юм. Шүлгээ өгсөн яруу найрагч хамаагүй ээ, бүр авлига, “арын хаалга” санал болгосон байлаа ч гэсэн шүүгчид л хариуцах учраас шүүгчид рүүгээ л дайр!

Наадамд байр эзэлсэн шүлгүүдийн тухай хүн бүр янз бүрийн л саналтай байх нь мэдээж бөгөөд харин яруу найрагч Б.Хүрэлтогоо, Н.Мөнхбаяр нартаа “Сүртэй ш дээ” л гэж хэлье. Банзайн Хүрэлтогоогийн “Илчлэлт” сайн ном, Намжилын Мөнхбаяр бол ер бусын цэнгэг агаартай найрагч, бид мэднэ, гэхдээ хэний ч сайн номон дотор янз бүрийн алдаа мадаг, мэдрэмж хийгээд найруулгын гажуудал байж л байдаг шүү дээ, С.Начин нэг наадамд нэг шүлэг уншаа л биз, яадаг юм. Тэгээд ч өнөө үеийн яруу найраг бол бидний уншиж дадсан, сайхан сонсогддог, өөрөө хэлбэл хүн уншихад зориулсан биш, харин найрагч өөрийгөө илэрхийлэхэд чиглэсэн тийм өнгө аяс руугаа тууштай шилжиж байна. Тиймээс сэрэл мэдрэмжийн тасаг бусаг илэрцүүд, цагаан сэрлийн тасархайтал, утгын балархайшилтууд.., ихээхэн түгээмэл бичигдэх болж. Энэ нь сайн юм уу, муу юм уу гэдгийг өнөөдөр дүгнэхэд эртдэнэ. Саяны наадмын хувьд шүүгчид төгс сайн дүгнээгүй байж болно, харин шударга бус шүүсэн гэвэл худлаа шүү. Яах в хэн нэг нь хэн нэг найрагчийг хэт өргөөд үүнээс шалтгаацсан онооны савлагаа үүссэн байж магадгүй, бусад шүүгчид түүнийг нь мэдэрсэн учир оноогоо тэнцвэржүүлэх гээд.., тэр дундаас нь С.Начин түрүүлсэн байж болно, би суугаагүй учир таамаглаж л байна, тиймээс хөнгөн хүлээж авцгаагаарай!

“Болор цом 41” наадмын онцлох найрагч гэвэл яах аргагүй М.Дэвээжаргал байлаа. “Төөрөгдөл сайхан, үнэн л хэцүү” гэх А.Камюгийн үг байдаг даа.

2023-11-30

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.181.121)
    Яаж ийм царайтай уран сайханчид яруу найргийг хог болгож чадаж бна аа. Наадуул чинь ганц шүлэг ч цээжээр мэдэхгүй
    2023 оны 12 сарын 09 | Хариулах
  • голтой (122.201.19.2)
    ёстой голтой сайхан бичиж ээ, аль нэг тал, хэн нэг рүү савласан ямар ч савлагаа алга, ингэж л тоймлож баймаар юм өө
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • Д.ДАРЬСҮХБААТАР (84.142.222.84)
    Саяынх минийх шүү
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (84.142.222.84)
    Манай МУБИС-ийн Г.Батсуурь Утга зохиол судлаач+шинжээч+багш бол бат суурьтай сэхээтэн дээ, Со.Энхбаяр проф....энд ямар хамаа....хэхэ
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.183.237)
    Шүлэг шалагаруулна гэдэг утагүй буруу зүйл. Анх 40 жилийн өмнөх ах нар үүнийг эхлүүлэхдээ нэг нэгнээсээ давах гэсэн нэр төрийн хойноос эхлүүлсэн Суурийг нь буруу тавибал цаашаа буруу л явна. Шалгаруулалтгүй шоу наадам байж болох юм
    2023 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.29.46)
    Юу хэлэх гээд ер ойлгосонгүй дээ шүүгч гэж ийм хүмүүс орохоор яах вэ дээ маш тодорхой хэлэх хэрэгтэй шүү дээ залуус ингэж бөөрөнхий хэлэхээр яах уу арай л бна даа
    2023 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (139.5.219.13)
    ядарсан ядсан тайлбар
    2023 оны 12 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.13)
    ОЛОН ЖИЛ БОЛОР ЦОМ ҮЗЛЭЭ . СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭЭС ЭРС МУУДСААР ИРСЭН ! ЭНЭ ЖИЛИЙНХ ОРГИЛДОО ХҮРЧЭЭ ГЭМЭЭР ДЭНДҮҮ СУВС ШИГ МУУ БАЙЛАА!!!
    2023 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 0 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 59 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК