УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард яллагдагчаар татан шалгаж байсан юм. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын эхний өдөр орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн асуудлыг шинжлэн судалсан шинжээчинй дүгнэлттэй танилцсан. Зарим гэрчийн хэлснээр УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн дарга болсноос хойш тус компанийн орлого багасаж, хулгай луйвар гарч эхэлсэн тухай дурдсан юм.