Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чех хөрөнгө оруулагчид МУ-ын ЗГ-аас 892 сая ам.доллар нэхэмжилж Арбитрт ханджээ

2024-2-06
0
ЖИРГЭХ

Ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ажиллахаар “Мон Атом” ТӨК-тай хамтран “Гурвансайхан” ХХК-ийг үүсгэн байгуулж 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж явсан Чех улсын “Ураниум Индастри” компанийн зүгээс хуулийн фирм хөлсөлж Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрт өгсөн байна. Хуулийн фирм “Ураниум Индастри” компанийн оруулсан хөрөнгө, алдагдсан боломжийг тооцон Монгол Улсын Засгийн газраас 892,000,000 ам.доллар нэхэмжилж байгаа аж.

Эргэн сануулахад Чехийн хөрөнгө оруулагчид Ашигт малтмал, газрын тосны газрын алдаатай үйл ажиллагаанаас болж Шүүхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө цуцлуулан хүнд байдалд орсон талаараа өнгөрсөн зургадугаар сард олон нийтэд мэдээлж, Шүүх алдаагаа залруулахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээснээр Чех хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхэд хандахаас өөр аргагүй болсон талаараа өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм. Тэр үеэрээ Монгол Улсын Засгийн газарт найдаж байгаагаа илэрхийлж, асуудлаас гарах гарц хайх талаар хамтран ажиллахыг уриалж байв. Харин одоо Арбитрт хандах шийдвэрээ гаргасан байна. Ийнхүү Засгийн газар 892 сая ам.долларын төлбөрт унах магадлал бий болжээ.

Хэргийг тодруулбал, Чех улсын нэр бүхий хөрөнгө оруулагчид ураны хайгуул олборлолтын чиглэлд ажиллахаар Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ. Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай олгодог хуультай ч тухайн үед АМГТГ техникийн алдаа гаргаж, 30 жилээр олгочихсон аж. Хөрөнгө оруулагчид үүнийг тухайн үед нь мэдэж, “Хуулиараа 20 жил байх ёстой шүү дээ. 20 жилийн хугацаатай гаргуулж авья” гэж хүсэлт тавихад “Манайд ашигладаг программ 20 жилээр гаргах боломжгүй” гэсэн учир битүүлэг хариу өгч, “Ямар ч асуудалгүй” хэмээн тайвшруулжээ. Цөмийн энергийн газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсны хэмээн хандаж, зохих зөвшөөрлийг олгож байсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн тул энэ асуудлыг орхисон байна.

Удалгүй Монголын төрийг төлөөлсөн “Мон Атом” компанитай хамарсан компани байгуулж, хуулийн дагуу 51 хувийг нь эзэмшүүлэн, өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж хөрөнгө оруулах үүргээ биелүүлж иржээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тодорхой нөөц илрүүлэн, үйл ажиллагаа нь ч амжилттай явж байжээ. Гэтэл 2022 оноос “Баяншарга сан” гэх ТББ тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, “Мал, амьтан ихээр үхэж байна” гэх баримт нотолгоогүй шалгаанаар тэмцэл өрнүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулах болсон байна.

Энэ ТББ болон Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэгийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сард БОАЖЯ-наас тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Гурвансайхан, Өлзийт, Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дэвсгэрт оршдог Чойр, Гурвансайхан, Хайрхан гэсэн гурван талбайд цацрагийн, байгаль орчны чиглэлээр шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд “Орчны хөрс, уснаас авсан дээжүүдэд "SGS" компани, хөндлөнгийн хими, хими технологийн хүрээлэнгийн эрдсийн болон элементийн найрлага тодорхойлох шинжилгээг хийлгэхэд "Гурвансайхан" ХХК-ийн хайгуулын өрөмдлөгөөс гарч байгаа хөрс нь тухайн нутаг дэвсгэрийн хөрсний найрлагатай ижил бөгөөд түүнд агуулагдаж байгаа өрмийн ханыг бэхжүүлэгч бодисын эзлэх хувь нь тухайн хөрсний найрлагад 6.8-20.2 буюу бага хувийг эзэлж байгаа нь хүний амь нас болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал үүсгээгүй” гэж дүгнэсэн байдаг аж.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт ингэж гарсны дараа “Баяншарга сан” ТББ шүүхэд дээр хэлсэн, “20 жилээр өгөх ёстой зөвшөөрлийг 30 жилээр олгож хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хандаж, Шүүхээс тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосноор одоогийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэрийг буруутгах аргагүй ч анхнаасаа алдаатай лиценз олгож, гаргасан алдаагаа залруулаагүй АМГТ, уг лицензийг нь хүлээн зөвшөөрч, хамтарсан компани байгуулан 300 тэрбум төгрөгийг нь зарцуулах боломж олгосон Цөмийн энергийн  газар, “Мон  Атом” ТӨК-ийг буруутгаж болно. Дээрх субъектүүд бүгд төрийг төлөөлсөн байтлаа өнгөрсөн 10 жилд буюу Шүүхээс лицензийг цуцлах хүртэлх хугацаанд гаргаж өгсөн материалтай нь танилцсан мөртлөө хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрч, зохих зөвшөөрлүүдийг олгон хүний хөрөнгийг гаргуулж авсан байдаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.108.24)
    ёстой хуцваа ..зайл...
    2024 оны 02 сарын 06 | Хариулах
  • Сарнай. (124.158.67.93)
    Монгол Төр шившигээ тарьж байна даа, хөөрхий. Орж ир орж ир гэж гуйчихаад хулхиддаг гэж дэлхийгээр нэг ярина. Одоо хэн тоож хөрөнгө оруулах юм бэ ?
    2024 оны 02 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Yag unen
      2024 оны 02 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 57 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 55 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 34 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 53 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 42 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК