Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУГЖ болсон "Банш" Батаагийн тухай 24 баримт

2024-2-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Жүжигчин Д.Баттөмөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10 жилээ төгсчээ.

БАРИМТ 2

Эцэг эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү аж.

БАРИМТ 3

Аав нь багад нь бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхлэн өссөн гэнэ. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байжээ.

БАРИМТ 4

Дээрээс нь дархан эрхтэй, гэрийн ажил хийнэ гэж мэддэг ч үгүй байсан гэнэ. Усанд явахаар ээж нь хараад "Хэн чамайг усанд яв гээв. Наад хоёр гар чинь суначихна. Боль" хэмээн болиулдаг байж. Харин хожим ах, эгч нарыгаа амьдрал зохиогоод тусдаа гараад явсан хойно өнөөх "цагаан гартай" хүүхэд усанд явж, түлээ модоо бэлтгэж эр хүний хийх ёстой ажлуудыг хийж сурчээ.

БАРИМТ 5

Ээж минь “За чи хүнд муу санаж болохгүй, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, хүүхдээрээ зантай байх ёстой” гэж байнга захидаг байсан. Энэ хүний үгээр л амьдралд тэмцэж явна хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

БАРИМТ 6

Хэдийгээр хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлийг сонгоно хэмээн боддог байсан ч гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас өөрийгөө цагдаа болно хэмээн боддог байжээ. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байсан байна.

БАРИМТ 7

Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллажээ. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан гэдэг.

БАРИМТ 8

Жүжигчин болох нууцхан хүсэл нь түүнийг “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзуулснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болсон түүхтэй. 

БАРИМТ 9

Бэрд гурван хүсэл биелүүлье гэвэл “Ээждээ мөнхийн рашаан уулгах, сонгосон мэргэжлээрээ амжилтад хүрэх, элбэг, дэлбэг сайхан амьдрах юмсан гэж хэлнэ хэмээн ярьдаг байжээ.

БАРИМТ 10

Тэрээр “Рашаантын 18”, “Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хайрыг татсан.

БАРИМТ 11

Х-Түцээс ажлын гараагаа эхэлсэн Батаа удалгүй Мөрөөдлийн театрт нэгдэж, олон тайзны уран бүтээл, "Ээжийн дайсан", "Микроны босс" зэрэг цуврал бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ. 

БАРИМТ 12

Тэрбээр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.

БАРИМТ 13

Нэгэн үе зогсоо зайгүй зурагтаар гарч, рекламанд тоглох болсон түүнийг “Рекламны мангас” хэмээн нэрлээд байсан.

БАРИМТ 14

Харин дараа нь хочийг нь сольж “Банш Батаа” болгосон. Энэ талаар "Миний бүтээсэн нэг дүр л дээ. "Х Түц" хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж "Мянган нэрийн барааны дэлгүүр" дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс "банш" Батаа гэх болсон. Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ" хэмээн ярьж байв.

БАРИМТ 15

Батаа 2012 оны хоёрдугаар сарын 29-нд “Болсон явдал” киноныхоо нээлт дээр СТА цол тэмдэгээр шагнуулсан юм.

БАРИМТ 16

"Рекламны мангас" гэгддэг байхдаа тэрбээр нэг рекламанд 2-3 сая төгрөгийн ханштай тоглодог.

БАРИМТ 17

Реклам, кино, жүжигт тоглож, өөрийгөө мундаг жүжигчин болохыг харуулсан тэрээр мөн чамгүй дуучин гэдгээ ч харуулаад авсан. Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болсон “Рашаантын 18” киноныхоо дууг тэрээр өөрөө дуулсан билээ.

БАРИМТ 18

Би Балган шиг аймаар дурласан. Түүн шиг хайр дурлалынхаа төлөө юу хийхээс буцахгүй байж үзсэн. Мэдээж би гэлтгүй хүн бүр л Балган шиг дурлах байх хэмээн ярьдаг тэрээр эхнэртэйгээ танилцсан түүх нь сонин. Нэгэн удаа цайны газар ортол сул суудал байгаагүй учраас ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс нь харж суусан гэдэг. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй яг л толинд харж байгаа мэт санагдсан. Тэр цаг мөчөөс эхлэн Батааг хайр сэтгэлтэйгээ учирсан гэдэг. Түүнийг эхнэртэйгээ усны дусал шиг адилхан хэмээн хүмүүс ярьдаг.

БАРИМТ 19

Тэрбээр 2012 онд эхнэр хүүхдийн хамт “Алтай констракшн”-ийн байранд амьдардаг. Уг байрыг “Х-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон нар ярилцаж байгаад зах зээлийн ханшаас хэдэн хувь доогуур үнээр буюу 70 сая төгрөгөөр “Модны хоёр”-т авч өгчээ. Харин тэр байр авсныхаа дараа ааш зан нь өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр хамтлагаасаа гарсан гэдэг. Мөн жүжигчин Ононд гадуурхагдсаар байгаад гарсан ч хэмээн хэвлэлээр цацагдаж байв. Харин энэ бүхнийг жүжигчин Онон, Батаа нар эрс үгүйсгэж байлаа. 

БАРИМТ 20

Гэвч түүний мөрөөдөл хошин урлагийн хамтлаг бус харин өөрийн гэсэн театр байгуулах хүсэл гэнэ. Тиймээс “Мөрөөдлийн театр”-ыг сонгосон гэдэг. 

БАРИМТ 21

Одоо бол "3 сая инээд" хөтлөхөө болиод, хошин урлагт үзэгдэхээ байгаад, найруулагч болсон. "Таарсан хоёр" зэрэг уран бүтээлд хүч сойсон Батаа өнгөрсөн онд "Трио" нэртэй уран бүтээлээр дэлхийд өрсөлдөх болсныг бид мэднэ. 

БАРИМТ 22

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх шагналаа хүлээн авсан. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. "Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.

БАРИМТ 23

Уг уран бүтээл гадаадын кино наадмуудад амжилттай байсан ч дотооддоо нээлтээ хийснээсээ хойш чимээ намжсан. Хүмүүс уг киног "Сайн биш" гэцгээсэн. 

БАРИМТ 24

Түүнийг МУГЖ болно гэхэд олон нийт ихэд эсэргүүцэж байв.

image

Х-Түц хамтлагаас ажлын гараагаа эхэлж байсан жүжигчин Д.Баттөмөр өчигдөр МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс МУГЖ-ий цол, тэмдгээ гардан авлаа. Тэгвэл бид та бүхэнд олноо "Багш" хочоороо алдаршсан түүний тухай СОНИРХОЛТОЙ 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (43.242.242.65)
    24 barimt ch gej dee sda... setguulch ataarhaa yu daa... magtan matna gedeg n ene uu
    2024 оны 02 сарын 21 | Хариулах
  • Эмээ (139.5.219.232)
    Сайн жүжинчин мөн шүү. Шагнал эзнээ олсон гэж бодож байна
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.99)
    Баяр хүргэе. Олон жилийнх хөдөлмөр үнэлэгдсэн
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • 123 (202.5.198.38)
    Хөдөөний шинэ оюутнуудын мөнгө хамагч гавьяат..............................
    2024 оны 02 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.33.161)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 02 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.33.161)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.112.21)
    Одоо хэний сонгуулийн сурталчилгаанд явахнуу харах л үлдлээ
    2024 оны 02 сарын 11 | Хариулах
  • Болор (66.181.161.104)
    Болиоч. Нэрээ барсан тэнэг 24 цаг . Хүнийг банш гээд байхдаа яахавдээ. Атаархуу мулгуучуудаа
    2024 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК